“Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолыг дахин хэлэлцэх үндэслэл байхгүй”

2014 оны 11 сарын 12      0      2314

Ерөнхий сайдыг огцруулсантай холбогдуулан УИХ-аас баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлэх болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа дараах тайлбарыг өглөө. -Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Та хэрхэн дүгнэж байна вэ? -Энд Үндсэн хууль зөрчсөн үндэслэл харагдахгүй байна. Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрх хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болохыг зааж өгсөн....

Р.БУРМАА: Намын дарга хувь хүний үзлээр хандах ёсгүй

2014 оны 11 сарын 12      0      2463

АН-ын бүлэг өчигдөр үдээс өмнөх хурлаараа хэлэлцээд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе. -Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэзээ тодруулах вэ? -Үдээс хойших бүлгийн хурлаар дээрх гурван гишүүн маань эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах...

“Эрдэнэс Тавантолгой”- гоос 86 тэрбумын тоног төхөөрөмж шилжүүлжээ

2014 оны 11 сарын 12      0      2144

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ-аас цагдан хорьсон гэх ташаа мэдээлэл цацагдсаны дараа тус газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Я.Батсуурийг шалгуулахаар манайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гомдол ирсэн. Гэхдээ одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан зүйл байхгүй” хэмээн мэдээлж байсан юм. Бидэнд олдсон мэдээллээр төрийн өмчит компанийн эд хөрөнгийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан гадаадын иргэний хөрөнгө оруулалттай компанид шилж...

УУРХАЙЧДЫГ “ГАЦААСАН” 77 ДУГААР ТУШААЛ

2014 оны 11 сарын 12      0      3787

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн талаарх сурвалжлагыг өмнөх дугаартаа бид хүргэсэн билээ. Харин энэ удаа тус уурхайн халуун, хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон ажилчид болон тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй талаар хөндлөө. Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрээс группэд гарсан ажилчдын төлөөлөл саяхан Улаанбаатар хотод ирж, хэвлэлийн хурал хийсэн. Тэд мэргэжлээс шалтгаалах өвчтэй...

Р.АМАРЖАРГАЛ УУ, Ч.САЙХАНБИЛЭГ ҮҮ

2014 оны 11 сарын 12      2      2519

  Улс төрийн ертөнцийн хөгжөөн цэнгээнтэй явдлууд үргэлжилж байна. Эхлээд АН-ынхан дотроосоо Засгийн газраа огцруулж, УИХ-аас Шадар сайдыг үүрэг гүйцэтгэгчээр нь томилсон. Харин одоо тэр тогтоол хууль бус болж, Н.Алтанхуягаар өөрийг нь орлуулах сураг дуулдаж эхлэв. Бас тэр “Засгийн газрыг огцруулах товчлуур дарсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдлээ. ҮЗХ-ноос хойш “Фракц бүр хүн сойгоод яах вэ. Улс төр, эдийн засгийн хямралыг туулж гарч чадах хүн л...

Өнөөдөр 2014.11.12. Улаагчин гахай өдөр

2014 оны 11 сарын 12      0      2025

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 12, Буд гариг. Билгийн тооллын 21, Өглөгт охин одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8.14 цагт мандан, 17.37 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн....

Улаанбаатарт өнөөдөр 1-3 градус хүйтэн байна

2014 оны 11 сарын 12      0      1969

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.  2014 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутийн өмнөд...

Хамгийн ахмад нь Кёкүтэнхо, хамгийн хүнд нь Ичиножёо

2014 оны 11 сарын 11      0      2175

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёд барилдаж буй бөхчүүдийн талаарх сонирхолтой судалгаа гарчээ. Дээд зиндаанд данстай 42 бөхийн дундаж өндөр 185.1 см, жин 160.3 кг, нас 27 нас, 9 сар байна. Хамгийн өндөр нь 195 см Икиой, намхан нь 170-тай Тоёоношима юм. Харин хамгийн хүнд жинтэй нь манай Ичиноёжо аж. Тэрбээр өмнөх башёд 192 кг байсан бол энэ удаа долоон кг нэмсэн байна. Хамгийн хөнгөн нь Шохозан болон Амур бөгөөд тэд 134 кг жинтэй. Тэгвэл хамгийн ахмад болоод залуу нь Монголын бөхчүүд байж...

Х.Отгоо: Уран бүтээлчдийг шинэхэн жимс шиг байхад нь хүмүүс илүү сонирхдог юм биш үү

2014 оны 11 сарын 11      3      2620

Дуучин Х.Отгоотой ярилцсанаа хүргэе.  -Саяхан “Чилл аут” цомгоо танилцуулах тог­­лолтоо хийлээ. Одоо юу төлөвлөж байна вэ? -Цомог гаргаад л болчих юм шиг санаж байтал нэгэнт хийснээ олонд танилцуулах ажил ундар­­даг юм байна. Юуны түрүүнд хоёр дууныхаа кли­пийг эхлүүлээд орхисноо шинэ жилээс өмнө дуусга­хаар төлөвлөсөн. Уран бүтээл амжилттай болсон, эсэх нь аяндаа мэдэгдэнэ. Хэрвээ олонд хүрвэл бие даасан тоглолт хийх байх....

ЭЛЧИН САЙД Ч.СОСОРМАА ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

2014 оны 11 сарын 11      1      2030

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффт 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.  Элчин сайд Ч.Сосормаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеффт уламжлахын сацуу Монгол Улс Бразил Улсыг Латин Америк тив рүү гарах гарц хэмээн үзэж, өнгөрсөн 6 дугаар сард Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн тухай мэдээлэв....