“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙ ХУВЬЦААНЫ ХАНШ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙНХЭЭ ДООД ТҮВШИНД ОЙРТОВ

2014 оны 11 сарын 13      0      1867

  Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын томоохон нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш өнгөрсөн сарын 24-нөөс хойш тасралтгүй уруудсаар өчигдөр 0.61 хонконг доллартай тэнцэв. Долдугаар сарын 7-нд нэгж үнэт цаасных нь ханш 0.49 хонконг доллар болж сүүлийн таван жилийнхээ доод түвшинд хүрсэн юм. Харин энэ удаа тус компанийн хувьцааны ханш түүхэн үзүүлэлтдээ дөхөж очлоо. “Mongolian Mining Corporation”-ий хувьцааны ханш...

“АЛТАНГАДАС”-ын АЖИЛЛАГАА ЭХЛЭВ

2014 оны 11 сарын 13      0      3045

- АН-ын бүлгээс Р.Амаржаргалын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүллээ -   УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Тэднээс 30 нь хуралд оролцож, 27 нь санал өгсөн юм байна. Д.Ганбат гишүүн нэрээ татсан тул тэд 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг дэмжсэн аж. Одоо түүний нэрийг ҮЗХ-гоор хэлэлцэнэ. Эдийн засгийн хямралыг даван туулах хүнийг Ерөнхий сайдаар томилж, мэргэжлийн Засгийн газар байгуулах нь фракцаар...

СОЛОНГОС СОЛОНГОРОХ ЦАГААР аялсан тэмдэглэл

2014 оны 11 сарын 13      1      1966

Солонгосын намар. Ёстой л солонго нэрэндээ таарсан, олон өнгөөр солонгорсон сайхан улирал ажээ. Тиймдээ ч солонгосчууд намрынхаа улиралд дуртай байдаг бололтой. Цаг агаар нь ч тогтуун, бүгчим биш. Ийм сайхан улирлынхаа үеэр Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхны төлөөллийг БНСУ-ын Сэтг үүлчдийн холбооны ерөнхийлөгч Пак Чон Рюл эх орондоо урьсан юм. Пак Чон Рюл тэргүүтэй тус улсын Сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид өнгөрсөн долдугаар сард Монголд ирснийхээ хариуд манайхныг...

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 11 сарын 13      0      1733

  АН Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах гэж, МАН ирэх төсвийн талаарх санал дүгнэлтээ эцэслэх гэж хэдэн өдөр хуралдсанаас болж Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшилсоор байсан. Харин өчигдөр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч гишүүн Б.Болор 2015 оны төсвийг хэмнэлттэй, илүү бодитой болгох зорилт тавьж ажилласнаа онцлоод Байнгын хороод...

А.Төмөр: Манай улсын иргэд 48 улсад визгүй буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог

2014 оны 11 сарын 13      12      4143

Монгол Улс, ОХУ-ын иргэд энэ сарын 14-нөөс харилцан визгүй зорчиж эхэлнэ. Энэ талаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал А.Төмөрөөс дараах тодруулгыг авлаа. -Монгол Улсын иргэд хэдэн улсад визгүй зорчиж байгаа вэ? -Манай улсын иргэд нийт 48 улсад визгүй буюу тодорхой хэмжээний хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчиж байна. Мөн энэ сарын 14-нөөс гадаад паспорттой бүх иргэн ОХУ-д, мөн 18-наас дипломат паспорттой иргэд Итали улсад...

Б.Билэгтийн ажилгүй байсан хугацааны цалин 3.9 сая төгрөгийг Засгийн газраас гаргуулна

2014 оны 11 сарын 13      0      1685

Шинэчлэлийн гэх Засгийн газрын наймдугаар сарын 14-ны тогтоолоор ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг ээлжийн амралттай байх үед эл шийдвэр гаргасныг тэрбээр эсэргүүцэн Монгол Улсын Засгийн газрын 258, 269 дүгээр тогтоолыг хүчинг үй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд гаргасан юм. Уг хэргийг энэ сарын 11-ний 08.00 цагт тус шүүх хэлэлцэхээр товлосны дагуу...

НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЦАХИМ КАРТААР ҮЙЛЧИЛНЭ

2014 оны 11 сарын 13      0      1835

  Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээвэр тойрсон асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Тээврийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Галбадрах, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билэгт болон бусад мэргэжилтэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. -Ирэх оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, цагдаагийн алба хаагч, оюутан, сурагчийг 500 төгрөгөөр зорчуулна гэж мэдэгдсэн. Нөхөн олговрын мөнгийг нь төрөөс өгч байхад заавал ингэж өөрчлөх шаардлага...

ЭМНЭЛГИЙН ДОЛООН БАРИЛГЫН ИРЭЭДҮЙ ТУН БҮРХЭГ БАЙНА

2014 оны 11 сарын 13      0      1867

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Барилга захиалагчийн алба өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Барилгын хөгжлийн төв рүү шилжсэн. Тиймээс ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатартай уулзаж, улсын төсвийн хөрөнгөөр барьж буй эмнэлгийн барилгуудын ажлын гүйцэтгэл, энэ онд хэчнээн нь царцсан талаар тодрууллаа. -Энэ онд хэчнээн барилга шинээр ашиглалтад оруулав, хэдийг нь царцаасан бэ? -Улсын хэмжээнд 2009 оноос хойш он дамжин барьж буй эмнэлгийн зориулалттай 39 барилга...

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН царцаасан барилгуудын хөрөнгийг эцэслэн шийднэ

2014 оны 11 сарын 13      0      1512

  Боловсролын салбарын царцаасан барилгуудын талаар БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяраас тодрууллаа. -Боловсролын салбарт царцаасан хэдэн барилга байна вэ? -2013-2014 онд боловсролын салбарт шинээр 130-аад барилга ашиглалтад орсон. Үүнээс сургууль 33, цэцэрлэг 32, биеийн тамирын 15 заал, дотуур байр 15, үлдсэн нь шинжлэх ухааны барилга байгаа. 2013 оны сүүлчээр боловсролын салбарын 126 барилгыг Засгийн газар болон УИХ-ын...

Ц.ДАВААСҮРЭН: Эхлүүлсэн объектуудыг барьж дуусгах зорилт тавьж байна

2014 оны 11 сарын 13      0      1626

Төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширсан гэх шалтгаанаар түрүү жилээс хойш санхүүжилтээс мултарч, “баригдах уу, балгас болох уу” гэх сонголттой тулгараад буй барилга, байгууламжуудын ирээдүйг ирэх жилийн төсөвт хэрхэн зурах төлөвтэй байгаа талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваас үрэнгээс тодрууллаа. -Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ирэх жилийн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтыг нь царцаасан объектуудыг тусгаагүй. 2015 оны төсвийг өнөө...