КАКҮРЮҮ БАШЁГ ӨНГӨЛСӨН ХЭВЭЭР

2014 оны 11 сарын 17      0      1661

Мэргэжлийн сүмогийн Арван нэгдүгээр сарын тэмцээн замынхаа талыг тууллаа. Долоон өдрийн барилдааны дараа ёкозүна Какүрюү нэг ч унаагүй тэргүүлж яваа бол араас нь их аварга Хакүхо, озэки Кисэносато, маэгашира Кёкүтэнхо нар нэг унаатай нэхэж явна. Хакүхо тэмцээний зургаа дахь өдөр Такаясүд унасан бол Харүмафүжи Такаясү, Точиоозан нарт унаад байгаа билээ. Ичиножёогийн хувьд тэмцээний өмнө өвчин хуучин, гэмтэл бэртэл гээд бэлтгэл сайн хийгээгүй ч боломжийн барилдаж байгаа. Ёкозүна Харүмафүжи,...

“Turquoise Hill Resources”-ийн хувьцаа 4.05 долларт хүрлээ

2014 оны 11 сарын 17      0      1573

  “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 4.05 канад долларт хүрлээ. Торонтогийн хөрөнгийн биржид сүүлийн нэг сарын хугацаанд 3.4 канад доллар болж буурч байсан тус компанийн үнэт цаас энэ сарын 7-ноос хойш тогтмол өсөж байна. Арваннэгдүгээр сарын 12-ны лхагва гаригт TRQ симболтой хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 5.5 хувиар огцом дээшилж, арилжсан үнэт цаасных нь хэмжээ хоёр сая ширхэг давсан...

ӨДӨРТ 80 ТОНН ЦАГААН ЗАМАСК ҮЙЛДВЭРЛЭНЭ

2014 оны 11 сарын 17      0      3536

  “Монгол ташуур констракшн” компани Цагаан замаскны үйлдвэрээ өнгөрсөн баасан гаригт ашиглалтад орууллаа. Тус компанийн үйлдвэрлэх “Монгол гранд” цагаан замаск нь “921” стандартынх гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улсад оруулж ирж буй “821” стандартын цагаан замаскнаас цавуулаг өндөр аж. Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас “Монгол ташуур констракшн”-д таван жилийн хугацаатай 250 сая төгрөгийн...

ХЭН, ЮУ ХЭЛЭВ

2014 оны 11 сарын 17      0      1772

Монгол Улсын 2015 оны төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга тэргүүтэй нам, эвслийн бүлгийн болон Төсвийн байнгын хорооны удирдлагууд мэдээлэл хийх үеэр ирэх жилийн төсвийн онцлогийг ийн тодорхойлсон юм. С.Бямбацогт: ЦАРЦААСАН БАРИЛГУУДЫГ 2015 ОНД ДУУСГАНА -МАН-ын бүлгээс төсвийг бодитой, хэмнэлттэй байх, хямралыг сөрсөн, мөнгөний бодлоготой уялдуулсан, иргэд, бизнес эрхлэгчдэдээ дарамт учруулахгүй байх зэрэг зарчмыг барьж ажилласан. Анх Засгийн газраас замбараагүй,...

АВРАЛ ХҮЛЭЭЖ БУЙ СОЁЛЫН ӨВ

2014 оны 11 сарын 17      0      2215

  Соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейд гамшиг нүүрлэж, аврал хүлээж байна. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд хамаардаг тул газар руу нь хөрөнгө мөнгөтэй эрхмүүд гар дүрж, өндөр байшингууд дунд өрөвдөлтэйгээр хавчигдах болсон. Үүнээс гадна 100 гаруй жилийн түүхтэй сүмийн барилгын чанар муудаж, сэргээн засахыг хүлээсээр багаг үй хугацааг туулж буй ч хөрөнгө байхгүйгээс үзмэрүүд нь устахын ирмэгт тулжээ. ХIХ зууны сүүлч XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, уран зургийн...

ЭРДЭМТДЭЭ МАДЛАХ “ЭЕЛДЭГ” ШИЙТГЭЛ

2014 оны 11 сарын 17      0      2116

Шаг, дуг, цод, мад... Гарах гарцгүй болгох шатрын техник. Яг үүн шиг Монголын эдийн засаг хямралтай нүүр тулж, хаанаас юугаа танаж, хэрхэн онд мэнд орох вэ хэмээн тэмтчиж буй нь илт. “Хэмнэлтийн горимд шилжиж, хямралыг давна шүү” хэмээн эелдэгхэн ойлгуулах түшээд маань арга хэмжээгээ авч, хэрэгжүүлж эхэлсэн бололтой. Шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд болон эрдэмтэн, судлаачдын цалинг 15 хувиар бууруулах шийдвэр гарсан ч “Их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу”...

Ойлголцож баталсан ТӨСВӨӨ ОН ГАРГААД өөрчилнө

2014 оны 11 сарын 17      0      1610

  Анх өргөн барихаасаа л асуудал дагуулсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн баталлаа. Энэ төслийг өргөн барихад Засгийн газрын бүтэц нь өөрчлөгдөж байсан бол хэлэлцүүлгийн явцад тэргүүн нь огцорсон. Ийнхүү салбарын сайд байтугай Ерөнхий сайдгүй баталсан төсөвт санасныг бодоход ам сайтай байна. Гэхдээ одоохондоо ийн сайлж байгаа хүмүүс бол төсвийг батлагсад нь өөрсдөө. УИХ, нам, эвслийн бүлгийн болон Төсвийн байнгын хорооны дарга нар...

Ч.САЙХАНБИЛЭГ БҮЛГИЙНХЭЭ ДЭМЖЛЭГИЙГ АВЧ ЧАДАХ УУ

2014 оны 11 сарын 17      0      2099

  АН-ын ҮЗХ-ны хурал товчхон, тодорхой болж өнгөрчээ. Н.Алтанхуяг намын даргын албаа өгөх өргөдөл гаргаж, З.Энхболдод тамгаа гардуулав. УИХ дахь бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Р.Амаржаргалтай зэрэгцээд Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг сойжээ. Өмнөх хуралдаанаас УИХ дахь бүлэгт Ерөнхий сайдыг тодруулах үүрэг өгөөг үй, тогтоолыг зассан гэсэн шуугиан дэгдсэн. Хоёр нэр дэвшигч тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан байна. Ингээд нууцаар санал...

ӨНӨӨДӨР MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2014 оны 11 сарын 17      0      1651

12.00 цагт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулж Завхан аймгийн залуучууд оюутны хөгжлийн төв, Монголын зохиолчдын эвлэл хамтран “Хутагтуудын хишигт” яруу найргийн наадам зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Өнөөдөр 2014.11.17 Билгийн тооллын 25

2014 оны 11 сарын 17      0      1603

Аргын тооллын 11-р сарын 17  Сумъяа гариг. Билгийн тооллын 25, Харцага одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутанд мандан, 17 цаг 31 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,...