МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГЫГ ЯПОН ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛТАЙ УЯЛДУУЛЖ БАЙНА

2014 оны 11 сарын 24      0      1954

Япон Улсын Окаяма хотын Окаяма Их сургуульд “Японы Монгол судлалын нийгэмлэг”- ийн 2014 оны Намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал 11 дүгээр сарын 15-16-нд боллоо.  Японы Монгол судлалын нийгэмлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Монголын нийгмийн тогтолцоо, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Энэ нийгэмлэг нь жилд хоёр удаа хавар, намар Японы баруун бүс нутаг дахь Их дээд сургуулиудыг түшиглэн Монгол...

ШАР ХАНТААЗТАНУУД ХОНКОНГТ ЗОЧЛОВ

2014 оны 11 сарын 24      0      1833

Жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг олон хөлийн газар–Азийн санхүүгийн төв Хонконгт нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ, тохижилтыг гардан хариуцдаг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн харьяа зам цэвэрлэгээ, үйлчилгээний тэргүүний 21 ажилчин өнгөрсөн долоо хоногт гурав хоног зочлов.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шар хантаазтануудын дунд зарласан “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдаанд шалгарсан үйлчлэгч, ачигч, жолооч...

БАЯРТАЙ, БАЯНХУУР

2014 оны 11 сарын 24      1      2172

Дунд сургуульд байхад дуу хөгжмийн хичээл хамгийн сайхан санагддаг байж билээ. Дуу хууранд дуртайдаа ч бус, хамгийн гол нь багшийн баянхуур хөгжмийг ангид авчрах, буцаагаад дуу хөгжмийн танхим руу зөөх хүндтэй үүрэг ихэнх тохиолдолд надад ногддог байсан учраас л тэр. Сумын хэмжээнд ердөө хоёрхон байдаг баянхуур хөгжмийн нэгийг тийнхүү мөрлөөд тэвэрчихсэн сургуулийн хонгилоор явж байхад хүүхдүүд байтугай, томчууд хүртэл намайг хүндэтгэн, зам тавьж өгөөд байх шиг санагдаад, тэрүүхэндээ...

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

2014 оны 11 сарын 24      2      2151

  УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын бүрэлдэхүүнийг 14 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрүүлэхийг үүрэг болгосон юм. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.

АНКАРА ХОТ ДАХЬ ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

2014 оны 11 сарын 24      0      2154

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг болон тус Элчин сайдын яамны ажилтнууд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Анкара хот дахь Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв.  Цэцэг өргөсний дараа Монгол, Туркийн төрийн дуулал эгшиглүүлж, Элчин сайд Б.Батхишиг, тус хотын Чанкаяа дүүргийн орлогч дарга Гүлсүн Бор Гүнер нар харилцан баяр хүргэж үг хэлэв.  Уг...

Б.АЛУУНГОО: ҮЙЛЧЛЭГЧИЙНХЭЭС БАГА ЦАЛИНГААР АМЬДРАЛАА БОЛГООД БАЙДАГ НЬ ХӨГЖМИЙН ХҮЧ БАЙХ

2014 оны 11 сарын 24      0      2482

  ДБЭТ-т таван концерmмейстр байх ёстой ч өдгөө гурван хүн ажилладаг юм билээ. Ачаалал ихтэй учир ажиллах зоригтон олддоггүй гэсэн. Энэ удаагийн “Урлаг” буландаа ДБЭТ-ын концермейстр Б.Алуунгоог урилаа. Тэрбээр ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхийн охин аж. -Өөрийгөө танилцуулна уу? -Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид 1993 онд элсэж, 2004 онд Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид суралцан 2010 онд төгссөн. 2012 он...

НЕФТИЙН ҮНЭ ӨСЛӨӨ

2014 оны 11 сарын 24      0      2307

75 ам.доллараас ч доошлоод байсан WTI болон “Brent” бенчмаркийн газрын тосны үнэ өнгөрсөн баасан гаригт дээшиллээ. Дэлхийд нефтийн хэрэглээгээр хоёрдугаарт бичигддэг БНХАУын Төвбанк бодлогын хүүгээ бууруулсан нь үүнд нөл өөлс өн байна. Хятадын Ардын банк 2012 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ хөнд өж, зээл, хадгаламжийн хүүг бууруулж байгааг шинжээчид тэмдэглэж буй. Ингэснээр олон улсын зах зээлд WTI маркийн нефть 0.9, “Brent” 1.3 хувиар өсөөд байна....

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХЯМДРААГҮЙ

2014 оны 11 сарын 24      6      2634

 Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын мэдээлж буйгаар сүүлийн саруудад орон сууцны борлуулалт муудаж, үнэ нь тогтмол буурсан гэх. Тэгвэл судалгааны байгууллагуудын гаргасан дүн мэдээг сонирхлоо. Улаанбаатар хотод өдгөө 213 төслийн хүрээнд 40.000 орчим айлын орон сууц борлуулж буй аж. Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компани хамтран орон сууцны үнийн индекс гаргаж, олон нийтэд мэдээлдэг...

ЭЛДЭВ ХОЛЬЦГҮЙ, ИМПОРТЫГ ОРЛОХ ХАТААМАЛ СҮҮ

2014 оны 11 сарын 24      0      9821

Монгол нутагт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо олширч, тэр хэрээр “Өнөөдөр” сонины “Made in Mongolia” булангийн түүх зузаарсаар байна. Үндэстний хувьд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн дархлаа бий болгох үндэсний үйлдвэрийг сурвалжлахыг зорин утас цохих бүрийд “Төлбөртэй юү” гэх асуултыг эздийн зүгээс байнга тавьдаг. Тэр бүрт “Үгүй ээ” хэмээн хариулахдаа “Өнөөдөр” сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны сэтгүүлчид...

“Талх чихэр”-ийн 4.08 сая төгрөгийн хувьцаа борлуулжээ

2014 оны 11 сарын 24      0      2001

Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн баасан гаригт 39 хэлцэл хийсэн байна. 16 компанийн 9126 ширхэг үнэт цаас борлуулж, арилжааны үнийн дүн 14.4 сая төгрөгтэй дүйжээ. Топ 20 индекс ялимгүй доошлон, 14835.26 нэгжид хүрлээ. Индексийн сагсанд багтах АПУ, “Ремикон”-ы хувьцааны ханш буурсан нь индексийн үзүүлэлтийг доош татжээ. Энэ өдөр “Дар- хан нэхий”-н хувьцааны нэгжийн үнэлгээ 1.21 хувиар дээшилсэн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдлоо. Харин арилжигдсан тоо ширхгийн...