Н.ЦОГТСАЙХАН: БИ УНГАРТ АЖИЛЛАДАГ АНХНЫ АЗИ ОРЛОН ТОГЛОГЧ

2014 оны 11 сарын 26      0      4238

Унгарт амьдардаг, гадаадын олон кинонд орлон тоглогчоор ажилласан Н.Цогтсайхантай фэйсбүүкээр холбогдон, ярилцсанаа хүргэе. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Наранцогтын Цогтсайхан гэдэг. Будапешт хотод 10 гаруй жил амьдарч байна. 2007 оноос орлон тоглогч, мэргэжлийн бус жүжигчнээр ажиллаж ирлээ. Унгарын Орлон тоглогчийн академийн төгс өх дамжааны оюутан. Гэхдээ сургуульд сураад л орлон тоглогч болохгүй. 40 гаруй жил энэ мэргэжлээр ажилласан туршлагатай...

ИХ ТЕАТРТ ЦУУРАЙТСАН “Монголын алтан хоолой”

2014 оны 11 сарын 26      2      2152

  Манай ДБЭТ-ын шилдэг гоцлоочид дэлхийд алдартай Оросын Их театрын тайзнаа өнгөрсөн пүрэв гаригт тоглолтоо толилуулсан талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлснийг түүвэрлэн хүргэе. Монголын ДБЭТ-ын гоцлоочид маэстро Александр Поляничкогийн удирдлага дор Оросын үндэсний оркестртой Их театрын Түүхэн тайзнаа А.Моцарт, П.И.Чайковский, Ж.Верди, Ж.Пуччини, К.Сен-Сансын бүтээлүүдийг толилуулсан нь үзэгчдийг гайхашрууллаа. Тус концертод Монголын алтан баритон Э.Амартүвшин оролцсон юм....

АНУ-ын БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОГЦРОВ

2014 оны 11 сарын 26      0      2173

Батлан хамгаалахын сайд Чак Хейгел огцрох санал тавьсныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зөвшөөрчээ. Армитайгаа хэл амаа ололцдог ийм сайдтай байх завшаан надад тохиосон нь азтай явдал гэж Обама хэлсэн байна. 86 настай Чак Хейгел Вьетна мын дайнд оролцож явсан бөгөөд өнгөрсөн онд Батлан хамгаалахын сайд болсон юм. Түүнийг “Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийж буй тэмцлийн явцад Вашингтоны стратеги өөрчлөгдсөнөөс огцрохоор шийдсэн гэж New York Times сонинд бичсэн байна. Сирид бий...

Ж.Батзандан гишүүний ахалсан ажлын хэсэг ажлаа дуусгав

2014 оны 11 сарын 26      0      2146

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданаар ахлуулсан ажлын хэсэг гарсан билээ.  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг...

Мэрил Стрипт хайртайгаа Обама нуусангүй

2014 оны 11 сарын 26      0      2219

  “Оскар”-ыг гурвантаа авсан Холливудын жүжигчин Мерил Стрипт эрх чөлөөний медаль гардуулж өгөхдөө түүнд хайртайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн зөвшөөрч, үүнийг маань түүний нөхөр ч, миний гэргий ч мэднэ гэж хэлсэн байна. Энэ жүжигчний авьяасыг бусадтай жиших юмгүй гэж Обама тэмдэглээд шагналаа өгөөд тэвэрч, бусдын адилаар хацар дээр нь үнсжээ. Уг шагналыг “Грэмми”-ийн 25 удаагийн шагналт Стиви Уандер бас хүртсэн бөгөөд түүнийг Обама “Хөгжмийн...

Найрагч хүүгийн НАРГИАНЧ ЭЭЖ

2014 оны 11 сарын 26      4      2724

  Тэртээ 1950-иад оны сүүлчээр Говь-Алтай аймгийн Шарга сумыг байгуулах үед барилгын ажлыг Монгол, Хятадын хоёр бригад гүйцэтгэж байжээ. Монголын бригадын ахлагч нь эмэгтэй хүн, тэр тусмаа нялх хүүхэдтэй хөхүүл эх байсан нь Сандуйн Лхагважав гуай. Сумаас 20 орчим км зайд орших уулнаас чулуу зөөж, байшин барьж байсан бригадын ахлагч тэрбээр охиноо хөх үүлэхийн тулд тэр хооронд явган ирж, очдог байж. Нэг удаа оройхон хэрд уулнаас бууж явахад араас нь чоно дагаж сүрхий айлгасан гэдэг....

Х.МИЧИД: МОНГОЛЧУУД МОД, МОДОН МАТЕРИАЛЫНХАА ХЭРЭГЦЭЭГ ОЙГООСОО БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ

2014 оны 11 сарын 26      1      2886

  Зургаан сарын турш үргэлжилсэн ойн тооллогын хээрийн хайгуул судалгаа саяхан дуусчээ. Гэхдээ тооллогын эцсийн дүн ирэх оны III улиралд гарна. Ойн тооллогын онцлог, үр дүнгийн талаар БОНХЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ойн нөөцийн судалгааны албаны дарга Х.Мичидтэй ярилцлаа. -Манай улс анх 1956 онд ойгоо тоолжээ. Энэ удаагийнх хэд дэх нь вэ? -Монгол орны ойн сан, түүний нөөц баялгийг анх хэзээ тоолж бүртгэсэн бэ гэдэг тун сонирхолтой сэдэв. Дэлхийн улс...

Б.Оюунбат: Эко шошго бол байгальд ээлтэй үйлчилгээг гэрчлэх тэмдэг

2014 оны 11 сарын 26      0      4090

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин, эко шошго олгодог. Тэгвэл энэхүү шошгын талаар тус танхимын Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газрын мэргэжилтэн Б.Оюунбатаас тодрууллаа. -Эко шошгыг ямар шалгуураар, хэдэн байгууллагад олгоод байгаа вэ? -Манайх байгальд ээлтэй зочид буудал, амралтын газруудад “Ногоон буудал”, байгалийн гаралтай бүтээгдэхүүнд...

ФЭЙСБҮҮКИЙН АРД 7000 “АЛУУРЧИН” НУУГДАЖ БАЙНА

2014 оны 11 сарын 26      0      2169

  Интернэт гэдэг өдгөө бүх төрлийн бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдааны төв болсон. Хулгайн замаар зах зээлд нэвтэрсэн ховор бараа, элдэв хууль бус үйлчилгээ ч гэсэн энд цэцэглэх болоод уджээ. Мөхлийн ирмэгт тулсан яст мэлхий, нэн ховорт тооцогдох хирсний соёоноос эхлээд зэрлэг ан амьтад, тэдгээрийн эд эрхтэнийг цахим сүлжээгээр худалдах нь үүнийг даган нэмэгдээд байна. Ховордсон ан амьтдын худалдаа бол дэлхийг хэрсэн, хууль бус наймааны тав дахь том салбар бөгөөд ашиг...

ЯНГИР үхсэн шалтгаан тодорхойгүй хэвээр байна

2014 оны 11 сарын 26      0      2209

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хөшөөт хэмээх газарт хоёр тэх, нэг янгир энэ сарын 4-нд учир битүүлгээр үхжээ. Нэг тэхээс зөвхөн толгой, нөгөөгөөс нь толгой, цээжний хэсэг олдсон хэдий ч биеийн бусад эд эрхтнээс ямар ч сэг зэм үлдээгүй байж. Харин янгирын хувьд эд эрхтэн нь бүрэн байсан хэдий ч гаднын шарх үлдсэн байжээ. Үүнийг сумны шарх байж болзошгүй хэмээн тус аймгийн Мал эмнэлгийн газрын эмч нар лабораторид шинжилж үзсэн боловч биенээс нь сумны хошуу олоогүй байна. Хачирхалтай нь...