ШАТРЫН “МОЦАРТ” ТИТМЭЭ ХАМГААЛЛАА

2014 оны 11 сарын 27      0      2273

2014 оны Дэлхийн шатрын аваргын төлөөх тэмцээн 11 дэх өрөг дээрээ өндөрлөлөө. Хурц өрсөлдөөнтэй болж өнгөрсөн энэхүү тэмцээнд одоогийн дэлхийн аварга Магнус Карлсен ялалт байгуулав. Түүний өрсөлдөгч Вишванатан Ананд өрөгийг эхэндээ тэргүүлж явсан ч ноцтой алдаа нь хожигдолд хүргэлээ. Хоёр шатарчны хүч ухааныг сорьсон тогололт 6.5-4.5 тооны харьцаатай төгсөв. Тооны ялгаа тэнцэх боломжтой байсныг харуулах боловч, тэмцээний хувь заяа хар талын зургаа болон арваннэгдүгээр өргүүдэд хийсэн 26...

С.БЯМБАЦЭРЭН: ДААГАА НЭХЭХ ДААЦТАЙ ХӨЛД ОРСОНДОО БАЯРТАЙ БАЙГАА

2014 оны 11 сарын 27      0      2759

Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүд тив дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор нэрлэгдэх болсон. Олимп, дэлхийн дэвжээнд медаль хүртэх, барилдаанаас медалийг бөөнд нь хүртэнэ гэдэг тэдний “энгийн” үзэгдэл болсон мэт. Шигшээ баг тамирчдаас 55 кг-ын жинд улсын “босоо” аварга, олон улсын хэмжээний мастер, Азийн тоглолтын мөнгөн медальт С.Бямбацэрэнтэй ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Чуваш хотноо болсон ОУ-ын тэмцээнд түрүүлж аваргын алтан медаль...

“ТОРОНТО РЕПТОРС” ТОРГОН ИРЭН ДЭЭРЭЭ ИРЛЭЭ

2014 оны 11 сарын 27      0      2492

NBA-гийн шинэ улирал эхлээд сарын хугацаа өнгөрчээ. Дорнод бүсийг төдийлэн тодроод байдаггүй “Торонто Репторс” 12 хожил, хоёр хожигдолтой өнгөлж байна. Өнгөрсөн жил “Индиана Пейсерс”, “Майами Хит”-ийн араас бүсийнхээ гутгаар байраар плей-оффт шалгарахад тэдний амжилтыг хэн ч тоогоогүй. Мөн тэд өнгөрсөн улиралд дивизионы аварга болсон юм. Ингэснээр “Рэпторс” таван жилийн дараа плей-оффт эргэн ирэв. Түүнчлэн дивизионыхоо аваргаар хоёр дахь...

ХЭМИЛТОН МАНАЙ ГАРИГИЙН ХАМГИЙН ХУРДАН НИСЭГЧ

2014 оны 11 сарын 27      0      2096

“Формула 1” уралдааны 2014 оны ДАШТ өнгөрсөн нямгаригт өндөрлөлөө. Энэ гарааны өмнө “Мерседес”-ийн хоёр нисэгчийн хэн нь дэлхийн аварга цол хүртэх бол гэдэг асуулт олны анхаарлын төвд байв. Өмнөх Бразилийн гарааны дараа Хэмилтон 334, Росберг 317 оноотой явсан. 17 оноо гэдэг их зөрүү. Гэхдээ шинэ дүрмээр иймэрхүү зөрүүг нөхөхөд илүү хялбар болсон юм. Шинэ дүрэм гэдэг нь сүүлийн гараанд авсан оноог хоёроор үржүүлж тооцохыг хэлээд байгаа хэрэглдээ. Уг нь “Формула...

Магнус КАРЛСЕН

2014 оны 11 сарын 27      0      2424

1990 оны арваннэгдүгээр сарын 30- нд Норвеги улсад төрсөн. Шатрын их мастер. Дэлхийн аварга. Тэрбээр 2004 онд 13 нас, 148 хоногтойдоо шатрын их мастер цолны болзол хангаж, түүхэнд гуравдугаарт бичигдэж байжээ. Магнус анх таван настайдаа шатрын хөлгийн ард суусан. Гэвч тэрбээр найм настайгаасаа шатарт гүн автсан байна. Магнус 19 нас нэг сартайдаа Дэлхийн шилдэг шатарчдын чансааг тэргүүлснээрээ дээд амжилт тогтоосон нэгэн. Мөн өнгөрсөн жил Гарри Каспаровын 12 жилийн турш эвдэгдээгүй...

Авьяасаа тэд ӨӨРСДӨӨ НЭЭНЭ харин та туслаарай

2014 оны 11 сарын 27      0      5878

  Хүүхдийг гурван нас хүртэл нь хаан мэт хайрлаж, энхрийл гэсэн үг байдаг даа. Магадгүй түүнээс хойш аливаа зүйлийг сургаж, ирээдүйд мэдлэг, чадвартай бие хүн болгохын тулд илүү анхаарал хандуулах хэрэгтэй байх. Залуухан ээж, аавууд өөрсдийнхөө мэдлэг боловсролыг дээшл үүлж, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ хүүхдийнхээ ирээдүйд санаа тавихын тулд нэлээд цэгцтэй, олон талын мэдээлэлтэй амьдрах шаардлага тулгардаг. Заримдаа энэ нь сэтгэлийн дарамт болох эсвэл хүүхдээсээ илүү ихийг...

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙГААГ ОБАМА “ТҮГЭЭМЭЛ БАЙДАЛ” ГЭЖ НЭРЛЭВ

2014 оны 11 сарын 27      0      2486

Фергюсон хотод харь арьст хөвгүүнийг буудсан цагдаагийн ажилтан Даррен Уилсон түүний үхэлд харамсаж буй ч гэмшихгүй байгаагаа сэтгүүлчдэд анх удаагаа хэлжээ. Тэрбээр амь насаа бодож, өөрийгөө хамгаалах үүргээ яг таг гүйцэтгэсэн, өөрөөр хандаж чадаагүй аж. Брауныг дэлгүүрээс тамхи хулгайлсан гэж сэжиглэн зогсоожээ. Тэгээд цагдаа машинаасаа буух гэтэл хүү түүнийг түлхэж, улмаар тэд гар зөрүүлж, Уилсоны нүүр рүү хоёр ч удаа цохихдоо гар бууг нь авахыг оролдсон аж. Тэгэхээр нь машин дотроос...

ИРАНААС АВАХ СУРГАМЖ

2014 оны 11 сарын 27      0      2693

  Орост Өрнөдийн тавьсан хориг нь Ираны жишгээр Орост үйлчилнэ гэж олон шинжээч үзэж байгаа юм. Гэхдээ АНУ, Европын холбооны сонгосон аргаар Ираных шиг нөхцөл байдал Орост бий болгох боломжгүй. Яагаад гэвэл Оросын эдийн засаг Ираныхаас хавьгүй хүчирхэг. Түүнээс гадна Оросын эдийн засаг нь дэлхийн зах зээлтэй гүнзгий уялдчихсан. Бас Оростой ажил төрлийн хэлхээ холбоогоо хэвээр хадгалахыг Өрнөдийн орнууд хүсэж буй. Гэхдээ Орос, Иранд тавьсан хоригийг адилсуулж буй юм нь шууд бус, өөрөөр...

“НАЧИН БОЛЛОО ГЭЭД ХОШУУЧ ЦОЛ ӨГДГИЙГ БУРУУШААВ

2014 оны 11 сарын 27      0      2837

“Би 30 жил алба хашиж хурандаа болсон. Харин миний хойч үе гурван жил ажиллаад л энэ цолыг хүртдэг болжээ” хэмээн дүрэмт хувцсаа өмсөж, цол тэмдгээ зүүсэн хурандаа нар ярилцана. Тэд “Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас санаачлан зохион байгуулж буй хурандаа нарын анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн нь энэ. Хил хамгаалах ерөнхий газрын түүх судлалын секторын дарга Ч.Алтангэрэлийн санаачилгаар 2006 онд хурандаа нар нэгдэж, эх оронч үзэлтэй залуу үеийнхнийг бэлтгэн гаргах,...

Орон нутгийн хөгжлийн сангийн 45 тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулжээ

2014 оны 11 сарын 27      0      2287

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулалтад хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Үндэсний аудитын газрынхан дээрх сангуудаас 45 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулсан гэсэн дүгнэлт гаргаснаа танилцуулав. Энэ нь Орон нутгийн хөгжлийн санд төсөвлөсөн нийт хөрөнгийн 30 хувьтай дүйх юм байна. Тус сангийн хөрөнгийг сум, багийн засаг захиргааны байгууллага хуулийн дагуу зарцуулжээ. Харин нийслэл...