Өнөөдрийн валютын ханш 2014.11.28

2014 оны 11 сарын 28      0      2836

Баруун ноён уул ордоос 1.5 сая тонн нүүрс олборлоно

2014 оны 11 сарын 28      0      2558

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанид Баруун ноён уул ордоос олборлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Тодруулбал, тус компани ирэх онд 1.5, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж буйг дээрх хөрөнгийн биржийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ талаар “Guildford Coal” компанийн ерөнхий захирал Петер Кэйн “Бид 2015 онд олборлох нүүрсний хэмжээгээ саяхан мэдээлсэн....

“ЕВРОАЗИЙН ДОЛОО ХОНОГ” ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ

2014 оны 11 сарын 28      1      2796

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Парис хотноо төвтэй Олон улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас 2014 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй “ЕвроАзийн долоо хоног-ЕвроАзийн бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт олон улсын хуралд оролцов.  Олон улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх...

Оросын эсрэг Украин гомдол гаргажээ

2014 оны 11 сарын 28      0      2580

Украин улс Европын хүний эрхийн шүүхэд Оросын эсрэг хоёр гомдол гаргаад байгаа гэнэ. Оросын буруугаас Украины нутаг дэвсгэр дээр үлэмж тооны цэргийн алба хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан, энгийн иргэн хохирол амссан гэж эхний өргөдөлд өгүүлсэн байна. Мөн Крымийн татаруудыг ялгаварлан гадуурхсан, Украины иргэдийг Оросын иргэншилтэй болохыг албадсан гэж буруутгажээ. Өргөдөл гаргагчдын үзэж буйгаар бол Оросын тал хүний эрхийн тухай Европын конвенцийн амьд явах, хувийн эрх чөлөө,...

Ш.ТУЯА: ЭХ ОРОН, ГАЗАР ШОРООГОО ХАМГААЛАХ ГЭСЭН ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙН БАЙ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛДОГ

2014 оны 11 сарын 28      0      4825

“Би ном унших дуртай, бас онол их сонирхдог учраас харьцуулсан уран зохиолын чиглэлээр Америкт магистрын зэрэг хамгаалсан. Манайхны тэр бүр ярьдаггүй харьцуулсан уран зохиолыг сонгон гадаадад суралцсан анхны монгол хүн би байх аа” гээд инээмсэглэх энэ бүсгүйг Шагдарын Туяа гэдэг. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимийн багш, докторант тэрбээр ирээдүйд манайд харьцуулсан уран зохиолын анги нээгдэнэ гэдэгт итгэдэг. -Нийгэм соёл,...

ӨСВӨРИЙН ЭХ ОРОНЧДЫГ ТАВАН ХУРАНДАА БЭЛТГЭНЭ

2014 оны 11 сарын 28      0      2537

Өсвөрийн сэргийлэгч, зохицуулагч, аврагч, энхийг сахиулагч, улаан загалмайчид гэсэн таван бүлгийг нэгтгэсэн Эх орончдын бүлгэм өчигдөр Баянгол дүүрэгт байгуулагдлаа. Тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хэрэгжүүлж буй хөтөлб өрийн хүрээнд гэмт хэрэг, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, өсвөр үеийнхэн болон дүү нараа хамгаалан, мэдлэг мэдээлэл түгээж, эх оронч үзэл төлөвшүүлэх үүрэгтэй тус бүлгэм 13, 47 дугаар сургуулийн 8-12 ангийн сурагчдаас бүрдсэн 100 гишүүнтэй аж. Бүлгэмийн гишүүдэд...

МОНГОЛЧУУДЫГ МОЛИГОДОХ АРГА БУЮУ БУДИЛСАН ШОШГО

2014 оны 11 сарын 28      2      5077

“Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд “5000 төгрөгт гурвыг өгнө шүү. Дулаахан даавуун, ноосон оймсоо аваарай” гэх наймаачидтай таарна. Үүний зэрэгцээ гадуур гар дээрээс ийм оймс борлуулах нь түгээмэл. Хүйтэн сэрүүний улиралд ноос, ноолууран оймс хамгийн эрэлттэй бараа. Тэр тусмаа манай үндэсний үйлдвэрүүдийн брэнд бүтээгдэх үүн гадаад зах зээлд хэдийнэ танил болсон. Гэтэл “Монголд...

Цөм дампуурлаа гэж эндүүрсэн “ЦҮНХНИЙ КОМПАНИ”-ийн үржүүлэг

2014 оны 11 сарын 28      0      2905

С.Ганзориг “Ренчинрэбү” компаниа дөрвөн жилийн өмнө байгуулжээ. Санхүүгийн салбарт ажилладаг тэрбээр нэмэлт орлого олох зорилгоор компани байгуулсан ч дорвитой үйл ажиллагаа явуулааг үй аж. Иймээс сохор зоосны ч татвар төлөлгүй “Х” (үйл ажиллагаа явуулааг үй аж ахуйн нэгжийн тайланг “икс”, “чагтан” гэж нэрлэдэг) тайлан гаргасаар өдий хүрчээ. Тэрбээр саяхан компаниа нэгэн танилдаа хэр тааруу үнээр зарсан байна. Компаниа ч юу байх вэ, нэрийг нь...

ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ, КИНОНЫ 50-70 ХУВИЙГ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР “ҮНЭЛНЭ”

2014 оны 11 сарын 28      0      2641

  УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжив. Соёлын өрсөлдөөн дунд аль нэгийнх нь дарангуйлалд өртөлгүй уламжлалт зан заншил, соёлоо хамгаалахын тулд телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харьлцааг бий болгох шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж буй. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй телевизийн нэвтрүүлгүүдийн дийлэнх нь гадаад контент байдаг....

Хориотой СЭДЭВ

2014 оны 11 сарын 28      0      2755

- Муу нуухаар, сайн илчил -  Шинэ засгийн томилгооны ард гарч, Ч.Сайханбилэгийн танхимыг бүтэн болгох хүртэл УИХ цөөнгүй өдрийг зарцуулах бололтой. Нийгэм, эдийн засгийг хямраахад хүргэсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ба түүний командтай хариуцлага тооцох нэрийн дор үргэлжилж буй албан тушаалын дахин хуваарилалт, “бялуу” түгээлт УИХ-ын нэгдсэн чуулганы цагаас хэр удаан “хумслах”-ыг хэлэхэд эрт байна. Улс төрийн энэ үйл явцтай зэрэгцэн УИХ хэлэлцэх ёстой...