ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТУРКТ АЙЛЧЛАВ

2014 оны 12 сарын 02      0      1890

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, проф. Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн шинэчлэлийн явцтай танилцав.  БНТУ-ын Шүүх, прокуроруудын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндырмаз, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар уулзалт хийж, зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай харилцан мэдээлэл хийв.  Мөн шүүхийн зөвлөлүүдийн хамтын ажиллагааг цаашид...

Өнөөдрийн валютын ханш 2014.12.02

2014 оны 12 сарын 02      0      2015

ХӨГЖИМ ЗҮРХНЭЭС МИНЬ эгшиглэдэг

2014 оны 12 сарын 02      0      1844

  “Дебют” булангийн зочин Д.Сундуйжавыг танилцуулъя. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай 116 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч энэ хүү цэцэрлэгт орохдоо “Casio”хөгжим тоглож сурчээ. Улмаар авьяасаа хөгжүүлж, мэргэжлийн төгөлдөр хуурчийн ангид суралцаж буй. Хорвоогийн өнгө будгийг харахгүй ч ертөнцийн ер бусын аялгууг мэдэрч илэрхийлэх авьяас түүнд бий. Тэр аав, ээж, эгчийн хамт амьдардаг. Айлын отгон хүү юм. Түүнийг хөгжимд дуртай болоход эгч нь их...

Обамагийн охидыг шүүмжлээд олны дургүйг хүргэжээ

2014 оны 12 сарын 02      0      2169

АНУ-ын БНН-ын нэгэн гишүүн Ерөнхийлөгч Барак Обамагийн охидыг юманд хүндэтгэлгүй ханддаг, ааш авир муутай хэмээн үзсэн байна. “Талархлын” гэж нэрлэдэг уламжлалт баярын үеэр өмссөн хувцас, биеэ хэрхэн авч явснаасаа болж охид шүүмжлэлд өртсөн аж. БНН-аас Конгрессийн гишүүнээр сонгогдсон Стивен Финчерийн олон нийттэй харилцах албаны тэргүүн Элизабет Лаутений фэйсбүүк хуудастаа бичсэн тайлбар шуугиан тарьсан байна. Баярын үеэр Цагаан ордонд Ерөнхийлөгчийн охид богино банзал өмсөж,...

ҮСЭГ ТӨӨРЧ, ҮГ ЭЭРСЭН ЭЭДРЭЭТ ЦАГ

2014 оны 12 сарын 02      0      2502

  Эрдэмтэн: Нөхөр О, та энд юу хийж байгаа билээ? О үсэг: Доктор Дорлиг намайг энд орж зогс гэсэн шүү дээ. Эрдэмтэн: Би аль эрт өөрийг чинь энд зогсох эрхгүй гээд тодорхой хэлчихсэн байх аа. Энд миний л дүрэм үйлчилдэг юм шүү. Хойшоо бай. О үсэг: Одоо би тэгээд хаачих вэ. Энэ байранд овоо олон жил хамт зогссон Х чамд намайг өмгөөлж хэлэх үг байхгүй юу? Х үсэг : Би юу хэлэх билээ. Өөрийнхөө байрыг хэн нэгэнд алдаж, өнөө дөрөв (ъ, ь, щ, й) шигээ адлагдах...

Улаан буудайн экспорт нэмэгдэнэ гэж таамаглажээ

2014 оны 12 сарын 02      0      1737

Ам.доллартай харьцах еврогийн ханш суларсан нь улаан буудайн экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж Европын холбоо таамаглаж буйг “Bloomberg” мэдээллээ. Улмаар Европын орнуудын экспорт түүхэн дээд түвшиндээ хүрч магадг үй байгаагаас шалтгаалж уг таваарын үнэ хямдарчээ. Франц гэхэд дэлхийн хамгийн том импортлогч Египетэд улаан буудай нийлүүлэхээр гэрээ байгуулаад буй. Долдугаар сараас хойш ам.долларын эсрэг еврогийн ханш 8.8 хувиар буураад байгаа нь ХБНГУ, Польшийн экспортод ч эергээр...

ВОНЫ ХАНШ ОГЦОМ СУЛАРЛАА

2014 оны 12 сарын 02      0      2019

БНСУ-ын экспорт таамаглаж байгаагүйгээр буурсны дараа воны ханш суларлаа. Арваннэгд үгээр сард тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурсан байна. Мөн импортын хэмжээ нь дөрвөн хувиар багасчээ. Өмнө нь БНСУ-ын экспорт энэ хугацаанд 1.8 хувиар нэмэгдэнэ хэмээн эдийн засагчид тооцож байв. Сөүл дэх “Daishin Economy Research” институтийн шинжээч Хонг Сеок Чан “Иен, воны ханш “уралдан” суларч байна” гэж ярьжээ. Тухайлбал, энэ улиралд гэхэд голлох...

Бидний дургүй сэдэв: ЖОРЛОН

2014 оны 12 сарын 02      0      2231

  СОРУУЛНА, ЭСВЭЛ ХӨЛДӨХӨӨР НЬ ХАГАЛЖ АВНА Зарим улс орон энэ тухай асуудлаа төрийн нууц адил нуугаад огт хэлдэггүй юм билээ. Магадгүй гайхуулаад байх зүйл биш болохоор тэр биз. Зарим нь тэгвэл хэрхэн эко болгож, хүн, байгальд ээлтэйгээр шийдсэн туршлагаа дэлхий нийтэд сурталчилсан шигээ суух. Харин манайд сөхөхийг огт хүсдэггүй, сонирхдогг үй, анхаарлын гадуурх сэдэв. Хийсэн судалгаа хуруу дарам цөөн, байгаа нэг нь хаа байсан хэдэн жилийн өмнөх. Гэтэл хүн амын талаас илүү нь...

Бүгдээрээ бүсээ чангалах жил

2014 оны 12 сарын 02      0      2475

Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын төсвийг батална гэдэг босон, суун хийчихдэг хялбар ажил биш учраас өнөө жилээс эхлэн хоёр удаагийн хэлэлцүүлэг өрн үүлж байхаар шийдсэн. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг тусгах эхний хэлэлцүүлэг өнгөрсөн пүрэв гаригт боллоо. Нөгөөдөр хоёр дахь хэлэлцүүлгээ хийж төсөв баталснаар улаанбаатарчууд ирэх онд ямаршуухан өнгө төрхтэй аж төрөх дүр зураг тодорхой болох юм. “2015 оны нэгдсэн...

Т.ЖАДАМБАA: ХУУЛЬЧ НОЦТОЙ АЛДАА ГАРГАВАЛ ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

2014 оны 12 сарын 02      0      2288

  Эгнээндээ 4671 хуульчийг нэгтгэсэн Монголын Хуульчдын холбоо үйл ажиллагаа явуулаад нэг жил болж байна. Хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, нэр хүнд, хариуцлагын тогтолцоог тойрсон асуудлаар тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны шинжээч, гавьяат хуульч Т.Жадамбаатай ярилцлаа. -Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж, хуульчдын хариуцлагын тогтолцоо...