Л.Амгалангийн шуугиантай мэндчилгээ

2016 оны 03 сарын 06      6      739

Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан Эх орончдын баярын өдрөөр энгийн иргэдийг гайхтал гэнэтийн бэлэг барив. Тэрбээр улаан таван хошуу бүхий ногоон малгай өмсөж, алчуур зангидаж байгаад л баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Гамин цэрэг шиг, хятад хүн шиг, хуучинсаг гэх мэтээр цахим ертөнцөөр түүнийг хэдэн өдөр шүүмжлэв. Засаг дарга асан уг нь хувьсгалч бүсгүй Түвдэнгийн Борыг дуурайж хувцасласан, тэр хэв маягаар мэндчилгээ дэвшүүлсэн юм гэнэ л дээ. Энэ “мэргэн”...

Ц.ОЮУНЧИМЭГ: НАСААР АХИМАГ Ч НЯЛХ ТАМИРЧИН ШҮҮ ДЭЭ, БИ

2016 оны 03 сарын 06      5      1321

“Оройхон гараад ширүүхэн дайрна” хэмээх үг хүндийг өргөлтийн тамирчин Ц.Оюунчимэгт л тохирох мэт. 54 настай энэ эмэгтэй тус спортоор дөрвөн жилийн өмнөөс хичээллэсэн ч өдгөө тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явна. Хүндийг өргөлтийн мастер тамирчдын дэлхийн хошой аварга, дэлхийн цом, гран при тэмцээний тус бүр гурван удаагийн аварга болж, дэлхийн аваргын дээд амжилтыг зургаа, Азийнхыг 12 удаа шинэчилсэн тэрбээр эмэгтэй туйванчдын хамгийн ахмад нь юм билээ. Түүнтэй...

ИХ СУРГУУЛИУД ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКТАЙ БОЛЛОО

2016 оны 03 сарын 04      2      601

Бүтээлч, санаачилгатай, хөдөлмөрч оюутан, судлаачдад шинэ боломж нээгдсэн нэгэн чухал үйл явдал Мэдээлэл технологийн үндэсний паркт өчигдөр боллоо. Их сургуулиудын багш, судлаач, оюутанд бүтээлч санаа, шинэ технологи туршиж, судалгааныхаа үр дүнг үзэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас Мэдээлэл технологийн үндэсний паркийг Шинжлэх ухааны парк болгон өөрчилжээ. Уг паркийн нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ы сайд...

ШАТРЫН ХӨЛӨГ ДЭЭРХ ХОС МОРЬТОН

2016 оны 03 сарын 03      2      1622

Улсын аварга шатарчин шалгаруулах тэмцээн Завхан аймагт өндөрлөөд төдийлөн удаагүй байна. Өгүүлэн буй тэмцээнд түрүүлсэн биш, дөрөвдүгээр байр эзлэн олимпиадын багийн бүрэлдэхүүнд багтсан шатарчныг уншигчдадаа толилумаар хэд хэдэн учиг бий. Юуны өмнө шатрын хөлөг дээр хос морь хөлөглөн баярлаж, бахархам амжилт үзүүлсээр яваа хүүхдийг наанадаж эх орон нэгтэн монгол түмэн бүрэн гүйцэд таниасай гэсэн бодол тээн түүнтэй уулзав. Даруухан хүү юм аа. Товчхон товчхон цөөхөн үг хэлээд л. Би...

ХҮНСНИЙ НОГООНЫ ХАЯГДЛЫГ 21 хоногт хөрс хамгаалагч болгоно

2016 оны 03 сарын 03      1      556

Органик бордоонд суулгасан үр хоёр долоо хоногийн дотор ургасан байдал Хүнсний ногооны хаягдлаар юу хийж болох талаар та бодож байсан уу. Эсвэл ногооны хаягдлыг хогийн саванд даруй хийчихдэг үү? Хүмүүс хуванцар сав, шил, лааз болон давууны өөдөс зэргээр сонирхолтой, хэрэгцээтэй олон зүйл хийдэг. Харин хүнсний ногооны хальс, хаягдлаар хийсэн зүйл ховор. Төмс, лууван, сонгиноо хальслаад, хаягдлыг нь хогийн саванд хийдэг. Магадгүй хүнсний ногооны хаягдлаар юу хийх тухай бус,...

Авираа

2016 оны 03 сарын 03      16      10781

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр өөрийн амьдралын дурсамжаа бичиж эхлээд байгаа. Хүүхэд насандаа тохиолдсон хөгжилтэй явдлуудаа өгүүлсэн нийтлэлийг нь одоогоос гурван жилийн өмнө манай сонинд хэвлэж байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ удаа дотнын анд, нэрт сэтгүүлч А.Авирмэдийнхээ тухай хэрхэн дурссаныг та бүхэнд хүргэж байна. Түүний амьдралын баялаг дурсамжийг “Өнөөдөр” сонины дараагийн дугааруудаас та бүхэн унших боломжтой. Санжийн БАЯР Авираа...

ГҮН ГЭРИЙН ГҮНЖ дуулсаар айсуй

2016 оны 03 сарын 02      0      1592

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд “Гүн гэрийн гүнж” (Гүн хүний гэрт амьдардаг гүнж гэсэн утгатай) бүтээлээ толилуулна. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж зохиож, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбат цомнолыг нь бичсэн уг дуурийг 2005 онд анх ДБЭТ-т концерт хэлбэрээр толилуулсан. Арав гаруй жилийн дараа дуурь болгон толилуулах гэж буй уг бүтээлийг үзэгчдэд хүргэхээр хэрхэн бэлтгэж байгааг...

Э.ПҮРЭВЖАВ: Оюуны спортод таван дээд амжилт эзэмшдэг тамирчин надаас өөр байхгүй

2016 оны 03 сарын 02      12      6963

Энэ хүүгийн хорхойг хөдөлгөдөг зүйл нь хөзөр. Ой тогтоолтын спортоор хичээллэснээр тэр ийм зуршилтай болчихож. “Бусад хүн зөвхөн хөзөр тоглодог. Харин би энд тэнд хөзөр харахаар цээжилмээр санагддаг. Гоё хөзөр харагдвал халаасаа “сэгсрээд” л авчихдаг” гэж ярих Э.Пүрэвжав насандаа ахадсан гэмээр хэрсүү, ухаалаг яриатай хүү. Тэрбээр нэгдүгээр сургуулийн 11е ангид сурдаг. Ой тогтоолтын спортын 10 төрлөөс тавд нь дэлхийн дээд амжилт тогтоож, тус спортын түүхэн...

Булган шуба хулгайлсан монголчуудыг хилийн ойролцоо баривчилжээ

2016 оны 03 сарын 02      4      1441

ОХУ-ын манай улстай залгаа хилийн хот Хиагтын ойролцоо суудлын автомашинтай явж байсан монгол залуусыг уржигдар Буриад Улсын хууль хяналтын байгууллагынхан саатуулжээ. Улаан-Үдээс ирсэн нэгэн хүний хэлснээр манай залуус тэр хотын нэг томоохон дэлгүүрээс 1-2 булган шуба хулгайлаад эх орноо чиглэсэн гэнэ. Тэдний буруутай үйлдэл нь дэлгүүрийн гадна болон дотор тавигдсан хяналтын камерт бичигдсэн байж. Улмаар явж буй чиглэлийг нь машины дугаараар нь нягтлан, Хиагт руу чиглэсэн замын...

ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОХУЙ

2016 оны 02 сарын 29      1      489

Б.НАЦАГДОРЖ   Хэл шинжлэлийн ухааны доктор Тухайн цаг үе нь өөрийн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгарч, оршин тогтнох зүй тогтолтой аж. Бидний амьдран буй цаг үе бол мэдээллийн орчин бүрдэж, мэдлэг, мэдээллийг дээдэлсэн эрин зуун юм. Ийм цаг үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй бөгөөд хүчтэй хэрэглэл болох телевизийн мэдээллийн салбарт ажиллах нь нэг талаар нэр төртэй, бахархалтай сайхан ч нөгөө талаар өндөр хариуцлага, ухамсар шаардсан хэрэг юм....