ЕАБХАБ-ЫН ГИШҮҮН, ТҮНШ УЛСУУД БАЗЕЛЬД ЧУУЛАВ

2014 оны 12 сарын 08      0      2890

Швейцарийн Холбооны Улсын Базель хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр уулзалтад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцов.  Тус байгууллагын гишүүн 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 улсаас гадна НҮБ, Европын Холбоо, НАТО зэрэг олон улсын болон бүс нутгийн 10 гаруй байгууллага чуулж буй энэхүү уулзалтын бүгд хуралдаанд Гадаад...

Саудын Араб сүүлийн 14 жилийн доод үнээр нефтиэ борлуулна

2014 оны 12 сарын 08      0      2570

Олон улсын зах зээлд “West Texas” болон “Brent” маркийн газрын тосны хаалтын ханш сүүлийн таван жил гаруйн доод түвшинд хүрч буураад байна. Тавааруудын үнийн индекс ийнхүү эрчимтэй суларч байгаа үед хөрөнгө оруулагчид ихээр худалдан авдаг. Гэвч энэ удаа зах зээлд ямар ч эерэг дохио мэдрэгдэхгүй байгаа тухай Нью-Йоркийн “Mizuho Securities” компанийн Фьючерс арилжааны асуудал эрхэлсэн захирал Боб Яугер ярьжээ. Нью-Йоркийн биржид хар алтны фьючерс ханш нэг...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 12 сарын 08      0      2751

11.00 цагт ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль олон улсын чанарын “Алтан титэм” шагнал хүртсэн тухай мэдээллийг сонирхоорой. 11.30 цагт “Хуйвалдааны Засгийн газар байгуулахыг эсэргүүцье” хэмээн Нэгдсэн монгол хөдөлгөөн зэрэг иргэний нийг- мийн байгууллагууд хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 цагт “Алтан дорнод Монгол” компаниас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Өнөөдөр 2014.12.08 Харагчин үхэр өдөр

2014 оны 12 сарын 08      0      2717

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 17, Хэрцгий охин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 8.41 цагт мандан, 17.09 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнэ гадагш өгөх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай,...

Улаанбаатарт -8 градус байна

2014 оны 12 сарын 08      0      2401

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.  2014 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад...

Хүчит бөхчүүд 8 настай бяцхан шатарчинтай оюун ухаанаа уралдууллаа

2014 оны 12 сарын 07      0      2859

Сүүлийн жилүүдэд манай улсын өсвөрийн шатарчид олон улсын чанартай тэмцээн уралдаануудад гарамгай амжилт гаргаж, хувийнхаа төдийгүй улсынхаа дээд амжилтыг тогтоосоор байгаа билээ. Тэдний нэг Азийн аварга, сурагчдын дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Есөнтөмөрийн Төгстөмөр өнөөдөр МУ-ын дархан аварга Г.Өсөхбаяр, Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан тэргүүтэй бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдтэй 10 ширээнд зэрэг тоглолт хийж бяр тэнхээгээрээ Монгол түмний бахархал...

Өнөөдрийн валютын ханш 2014.12.05

2014 оны 12 сарын 05      0      2951

Өнөөдрийн валютын ханш монгол банк болон бусад банкны ханш

Дэд сайд Д.Ганхуяг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтанд оролцож байна

2014 оны 12 сарын 05      0      3268

  Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 12 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Швейцарийн Базел хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр уулзалтад оролцож байна.  Энэ жилийн уулзалтын эхний өдрийн бүгд хуралдаан “Европын аюулгүй байдлын хямралыг даван туулах нь: цаашдын чиглэл” сэдвээр, хоёр дахь өдрийн бүгд хуралдаан “Терроризмтой хийх тэмцэл:...

Гашуун ус зардаг дэлгүүрийг цөөлөх нь

2014 оны 12 сарын 05      0      2770

Орхон аймгийн төвийн орон сууц, гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн дэлгүүрүүдийн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс сунгахгүй байхаар шийдвэрлэжээ. Улмаар тусгай зөвшөөрлийг ирэх оны зургадугаар сарын 1-нээс бүрмөсөн цуцлахаар төлөвлөж байна. Одоогоор ийм тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар Баян-Өндөрт 398 бий. Дэлгүүрийн эзэд үүнийг Өрсөлдөөний тухай хууль зөрчиж, зах зээлд монополь бий болгон, үнэ...

2016 ОНЫ ОЛИМПООС МЕДАЛЬ ГОРЬДОЛТГҮЙ

2014 оны 12 сарын 05      1      3956

  “Өөрсдөө юу ч бүтээхгүй атлаа өнгөрсөн түүхээ мэрж идэж амьдрах шиг ичгэвтэр зүйл үгүй” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн хэлсэн удаатай. Чингис хэмээх нэрийг юухан дээр ч зарж “иддэг” орчин цагийн монголчуудад нийтээрээ бахархах зүйл алга гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. 2008 онд анхны олимпийн аваргаа өлгийдөн авч, хэн ч уриалан дуудаагүй байхад төв талбай дээрээ цуглан халгиа цалгиатай баяр хөөрөө хамтдаа тэмдэглэснийг эс тооцвол...