Улаанбаатарт үүлшинэ 10 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 16      0      2653

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.  2014 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 5-10...

Өнөөдөр 2014.12.16 Мягмар гариг

2014 оны 12 сарын 16      0      2404

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 16, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Тугчин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08.45 цагт мандан, 17.05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүш- тэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, буг дарах, газрын ам бооход сайн....

20 хувьцаат компанийн 134,601 ширхэг хувьцаа арилжааллаа

2014 оны 12 сарын 15      0      2988

Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 20 хувьцаат компанийн нийт 134,601 ширхэг хувьцаа арилжигдаж, 231,486,361.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.  Энэ өдөр “II” ангилалд 19 компанийн  10,762 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 31,486,376.00 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн байна.   Өдрийн  багцын арилжаагаар 1 компанийн нийт 123,839.00 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт  199,999,985.00 төгрөгийн гүйлгээ...

Эдийн засгийн байдалд дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэв

2014 оны 12 сарын 15      0      2470

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлын талаарх Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонслоо. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.  Өнөөгийн байдлаар Монгол Улсын төрийн сан -717 тэрбумын үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд, нийт  3.1 их наяд төгрөгт хүрсэн байна....

Чансаа өндөртэй шатарчдын тэмцээн боллоо

2014 оны 12 сарын 15      0      3044

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Туургатны Урамтай Шатар холбооны нэрэмжит өндөр чансаатай шатарчдын тэмцээн болов. “2100-иас дээш чансаатай” шатарчдын тэмцээнд шатрын Их Мастер дөрөв, гавьяат тамирчин хоёр, ОУМ тав, ОУШХМ ес, ОУШХДМ гурав нийт 62 шатарчин оролцжээ. Урамтай шатар холбооны нэрэмжит тэмцээнд Их Мастер Антон Шомоев ахлагчтай ОХУ-ын Буриадын шатарчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид оролцсон байна. Швейцарь системээр 9 өрөг 1 цаг 01 минутын цагийн хяналттай тоглосноос...

“Шинэ жилийн адал явдал” хүүхдийн киноны бэлгийн DVD гарлаа

2014 оны 12 сарын 15      0      4955

Хүн болгонд хөгжилтэй, сэтгэлд дотно, одтой, бүтэлтэй гээд олон дурсамж бий. Тэгвэл шинэ жилийн талаарх жаргалтай дурсамжийг нэмэх “Шинэ жилийн адал явдал" уран сайхны киноны DVD худалдаанд гарчээ.   Элэг хөшөөм инээдтэй ч сургамж, ухаарал хайрлах шинэ жилийн тухай хөгжилтэй түүхийг өгүүлэх энэ бүтээлийн гол дүрд залуу дуучин “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Батаа,  Г.Эрхэмбаяр, Ч.Алтаншагай  болон “Extacy” хамтлаг, дуучин П.Баярцэнгэл...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2014 оны 12 сарын 15      0      2507

11.30 цагт АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөгийн улс төрийн асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Монголын уул уурхайн салбарт нүүрлээд буй луйвар булхайг илчлэх зорилгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаараа “Манлайбаатар ирээдүй” ТББ-аас хэвлэлийн хурал зарлалаа.

ӨНӨӨДӨР 2014.12.15 Даваа гариг

2014 оны 12 сарын 15      0      2643

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 24, Харцага одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь...

Улаанбаатарт үүлшинэ 15 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 15      0      2565

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байна.  2014 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14...

Нийслэл, Монголын банкуудын холбоотой хамтран ажиллана

2014 оны 12 сарын 13      1      2618

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Банкны Холбоо хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбар дахь санхүүгийн менежментийн үр өгөөжийг дээшлүүлэхэд хамтран ажиллах “Санамж бичиг”-т Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нар гарын үсэг зурлаа. Санамж бичигийн хүрээнд нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төр, хувийн...