Өнөөдөр 2014.12.28 Билгийн тооллын шинийн 7

2014 оны 12 сарын 28      0      2699

Аргын тооллын 12 сарын 28, Адъяа гараг. Билгийн тооллын 7, Могойг хүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 45 минутанд мандан орой, 17 цаг 06 минутанд жаргана.  Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гарахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,...

Нийслэлийн шахмал түлшний хэрэгцээний тал хувийг дангаараа хангах үйлдвэр ашиглалтад орлоо

2014 оны 12 сарын 27      1      3247

  "Дэрст тохой" ХХК өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд 300 мянган тонн антрацитын утаагүй шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ Улаанбаатар хотоос 42 км, Төв аймгийн Сэргэлэн суманд ашиглалтад орууллаа.  Нийслэлийн гэр хороололд жилд 600-700 мянган тонн сайжруулсан утаагүй шахмал түлшний хэрэгцээ бий. Энэ хэрэгцээний тал хувийг бүрэн автоматжсан энэ үйлдвэр дангаар нийлүүлэх боломжтой. Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос...

Улаанбаатарт үүлшинэ 7 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 27      0      2924

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар, 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.  2014 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр...

Өнөөдөр 2014.12.27 Билгийн тооллын 6

2014 оны 12 сарын 27      0      2950

Аргын тооллын 12 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын . Шувуун хушуут одтой,  хар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, орой 17 цаг 06 минутанд жаргана.  Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг  сайн ба гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас...

УИХ-ын гишүүн А.Бакей Ж.Нурланыг хүлээн авч уулзлаа

2014 оны 12 сарын 26      11      3256

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өнөөдөр Энэтхэгийн Мумбай хотноо болсон бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Ж.Нурланыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Баян-Өлгий нутгийн уугуул Ж.Нурлан нь дэлхийн аварга болж Монгол Улсаа дэлхийн давцанд алдаршуулаад ирсэн явдалд талархаж байна гээд Монголын төр түүний амжилт бүтээлийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд мөн талархаж байна гэлээ

”Бөртэ чоно”-ын шилдгүүд тодорлоо

2014 оны 12 сарын 26      0      3335

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулах “Бөртэ чоно” ёслол МҮОНТВ-ийн 600-гийн студид боллоо. Шилдэг тамирчдыг уламжлал ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд тодруулав. Энэ удаа олон улсын жишгийн дагуу анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг болон спорт тоглоомын баг, дасгалжуулагч, шилдэг залуу тамирчин гэсэн номинацид шилдгүүд тодорлоо.  Спортын сэтгүүлчдийн саналаар болон МҮОХ-ноос...

“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно

2014 оны 12 сарын 26      0      3075

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан   “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг  12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд  “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд  зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид...

Шувууны томуугийн А(H7N9) вируст халдвараар 5 хүн нас баржээ

2014 оны 12 сарын 26      0      2894

  12 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-д шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан байна. Өвчлөгсөдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотуудад бүртгэгдсэн байна.  Иймд иргэд та бүхэн БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг анхаарахыг зөвлөж байна.

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2014 оны 12 сарын 26      0      3031

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1,2 хувиар ихэссэн байна  Улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлсний 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар ихэссэн үзүүлэлттэй байна.  Мөн 10,000 хүн амд 51.6 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.8 тохиолдлоор бага, өмнөх оны мөн үеэс 157 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Лабораторийн...

Ирэх онд Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ой болно

2014 оны 12 сарын 26      0      2980

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн удирдан явуулав.  Монгол Улсын төр засгийн зүгээс “гуравдагч хөрш” Франц Улстай хөгжүүлж буй харилцаанд анхаардаг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.  Хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ...