Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2014 оны 12 сарын 31      2      2841

  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцсон юм.  Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан бизнес эрхлэгчиддээ Ерөнхий сайд талархал илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарах гарц нь бидний хамтын ажиллагаа гэдгийг хэллээ. Мөн тэрээр Засгийн газраас...

Улаанбаатарт үүлшинэ 15 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 31      0      2700

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.                               2014 оны 12 дугаар сарын 30-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний 20 цаг                                                              ...

Өнөөдөр 2014.12.31. Буд гариг

2014 оны 12 сарын 31      0      2837

  Аргын тооллын 12 сарын 31. Буд гариг. Билгийн тооллын 10, Гоё хүүхэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан орой 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх мал адгуус муулах, лусыг тахих,  хүүхэд үрчлэн авах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг...

Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

2014 оны 12 сарын 30      0      2987

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу  Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, шагнал гардууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын...

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2014 оны 12 сарын 30      0      3013

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Яамдын үйл ажиллагааны стратеги,  бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан яам бүрийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.  14 яам тус бүрийн тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги, гол зорилтыг тодорхойлж, дотоод нэгжүүдийн үндсэн үүрэг,...

НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

2014 оны 12 сарын 30      0      2822

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг авч уулзлаа.  Шадар сайд Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад үзүүлж ирсэн тусламж, дэмжлэг манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирснийг...

Шадар сайд У.Хүрэлсүх Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2014 оны 12 сарын 30      0      3037

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн батлахдаа БНТУ-ыг “гуравдагч хөрш” гэж албан ёсоор зарласан бөгөөд энэ нь манай улс БНТУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй Монгол, Туркийн...

Өнөөдөр 2014.12.30. Ангараг гараг

2014 оны 12 сарын 30      0      2830

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 30, Ангараг гариг. Билгийн тооллын 9, Шийдэм одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 08.44 цагт мандан, 17.06 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим...

Улаанбаатарт бага зэргийн цастай 17 градус хүйтэн байна

2014 оны 12 сарын 30      0      2896

Малчид, ард иргэдийн анхааралд: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2014 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ....

2014 оны ”Оны онцлох” хүүхдүүд тодорлоо

2014 оны 12 сарын 29      0      4931

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ийг тодруулахад 33 хүүхдийн тодорхойлолт ирснээс 9 хүүхдийг шалгаруулжээ.  Шинэ бүтээл, хүмүүнлэгийн үйлс, экологи, эрэмгий мэргэн, оюунлаг, амьдрах ухааны санаачилгаараа үеийнхнээ манлайлсан оны онцлох хүүхдүүдэд Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг шагнал гардуулж, баяр хүргэж үг хэлэхдээ,  -Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ...