Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 01 сарын 16      0      2251

11.00 цагт Монголын бодибилдинг фитнессийн холбоо, “Shinobu fighting” фитнесс клуб, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Shinobu cup 2015” цомын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой. 11.30 цагт Хэнтий аймгийн сум орон нутаг, нийгмийн асуудлууд болон хот тохижилт, цэцэрлэгжилт, Эзэн Чингис хааны өлгий нутгийн сүлжээ аялал жуулчлалыг хөгжүүлэн сум орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх...

Улаанбаатарт үүлшинэ 8-10 градус байна

2015 оны 01 сарын 16      0      2260

  2015 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:       Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 20-25 градус ...

Өнөөдөр 2015.01.16 Сугар гариг

2015 оны 01 сарын 16      0      2409

Аргын тооллын нэгдүгээр сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын 26, Онгоц одтой, хар луу өдөр. Өдрийн наран 08.31 цагт мандан, 17.19 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхэлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхтгох, хөгжмийн зэмсэг урлахад...

МОНГОЛ ЗОХИОЛЧИЙН НОМ ХЯТАД ХЭЛ ДЭЭР

2015 оны 01 сарын 15      0      2800

  Хүмүүстэй хамгийн ойр амьдардаг атлаа хон хэрээ гэгч шувуу ямар гэм хийсний төлөө хараал зүхлийн үзүүрт нисч явдаг юм бол? Харин монголын их говийн нэгэн эмгэн хараалийн биш ерөөлийн үгээр хэрээтэй хэл амаа ололцож жаран жилийн турш нөхөрлөжээ. Шархтай биеийг нь эдгээсэн эмгэний ачийг хэрээ марталгүй явж насан туршид нь түүнд туслажээ. Тэрхүү сонин үзэгдлийн тухай хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог “Хар шувууны цагаан түүх” ном бичиж, түүгээрээ жигүүртний нууцлаг далд...

МАН-ын бүлгийн гишүүд унааны зардлаасаа татгалзлаа

2015 оны 01 сарын 15      6      2669

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл нар мэдээлэл өглөө.   УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай гэж үзлээ. МАН-ын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч байгааг эрх баригчдад сануулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар үл тоомсорлож, бодит...

Улаанбаатарт үүлшинэ 12 градус хүйтэн байна

2015 оны 01 сарын 15      0      1748

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч хүйтний эрч бага зэрэг чангарна. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс...

Өнөөдөр 2015.01.15 Бархасвадь гариг

2015 оны 01 сарын 15      0      1904

Аргын тооллын нэгд үгээр сарын 15, Бархасвадь гариг Билгийн тооллын 25. Хонгорцог одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 08.32 цагт мандан, 17.18 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшига авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, мал аж ахуйн...

СЗХ-ны дарга З.Нарантуяа мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзав

2015 оны 01 сарын 14      0      2056

  Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанд томилогдоод удаагүй байгаа З.Нарантуяа өнөөдөр салбарынхаа мэргэжлийн холбоодын төлөөллийг хүээн авч уулзаж нээлттэй ярилцлаа. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, ХААБ-ын брокерын нэгдсэн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын зуучлагчдын холбооны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны даргатай уулзаж салбарынхаа хууль...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2015 оны 01 сарын 14      0      2082

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У болон холбогдох албаны хүмүүсийг Эрүүл мэнд, спортын сайд хүлээн авч уулзлаа.  ДЭМБ нь Нэгдсэн үндэсний байгууллагын харьяа Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, олон улсад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг байгууллага юм. Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь ДЭМБ болон Монгол Улсын Засгийн газар цаашлаад Эрүүл мэнд, спортын яамтай хамтран ажиллах стратегийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэрхэн...

Өнөөдрийн валютын ханш 2015.01.14

2015 оны 01 сарын 14      0      3409

өнөөдрийн валютын ханшийн мэдээ монгол банк болон бусад банкны ханш