Энэ сарын 18-наас яам, агентлагийн ажилтнууд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлан ажиллана

2016 оны 03 сарын 14      1      536

Засгийн газрын өнгөрөгч хуралдаанаар Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлэх нийтлэг журам баталж, орон нутагт энэ оны зургадугаар сарын 1-ний дотор эхлүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасан. Энэ дагуу аймгуудын удирдлагуудтай сар бүр хийдэг цахим хурал “Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд нар оролцлоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн...

С.БАЯРЦОГТ: МОНГОЛ УЛС ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСНЭЭ ЯПОНЫ ТАЛД МЭДЭГДЭЖ БАЙНА

2016 оны 03 сарын 14      4      595

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрт өнгөрөгч оны хоёрдугаар сарын 10-нд Токио хотноо гарын үсэг зурсныг хоёр орны парламент соёрхон баталсан. УИХ-аас Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай Онцгой албан татварын хууль болон Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах төслийг энэ оны хоёрдугаар сарын 5-нд баталсан. Эдийн...

Л.Энх-Амгалан нэр дэвшихгүй юү

2016 оны 03 сарын 14      0      621

Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан тойрогтоо сэтгүүл хэвлэн тараасан бололтой. Сурталчилгаа эхлэхээс өмнө ажлын тайлан зэргээ тараах нь УИХ-ын гишүүдийн хувьд хуулиар нээлттэй байгаа юм. Түшээд өөрийн нэртэй цаг, зургийн жааз, бедон хүртэл тарааж байгаагийн хажууд сэтгүүл бол “оюунлаг бэлэг”. Гэвч энэ сэтгүүлийг орон нутгийн төсвөөс гаргасан тухай нэгэн эрхэм жиргэжээ. Гишүүн үүнд ихэд эмзэглэж, “Энийг шалгаад хэрэв мөнгө Хөвсгөл аймгийн төсвөөс гарсан...

Үндэсний үйлдвэрлэлдээ үнэнч

2016 оны 03 сарын 13      0      540

Үндэсний үйлдвэрлэлээ амаар биш, бодитоор дэмжиж, бараа, бүтээгдэхүүнээс нь хэрэглэхийг хүн бүр л хүсдэг. Гэвч зарим бүтээдэгдэхүүн импортын бараанаас ч үнэтэй байдаг учраас санаа байвч сачий хүрэхгүй тохиолдол иргэдэд олон гардаг. Харин төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэнүүдэд ийм зовлон ховор. Н.Алтанхуягийн танхимд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл үндэсний үйлдвэрлэлээ идэвхтэй дэмждэг. Дэд сайд байхдаа л...

Хэрээ хэрээнийхээ харыг гайхна

2016 оны 03 сарын 13      0      618

Энэ зүйр үгийг баталсан нэг явдал болов. Эрхэм гишүүн О.Баасанхүүд оролцохгүй асуудал, салбар гэж бараг байдаггүй. Бүр Эрдэнэзуу хийд олон хархтай болсонд хүртэл санаа нь зовж явдаг юм. Уг нь бол үүнд орон нутгийн удирдлага л санаа тавих ёстой. Өөрөө ийм “хүртээмжтэй” хүн атал тэрбээр өөртэй нь зарим талаар ижил үйлдэл гаргасан бусад гишүүнээ шүүмжлэв. УИХ-ын эмэгтэй гишүүд Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудлаар сүүлийн үед байр сууриа илэрхийлэх болсон....

1000 ОЮУТАН алба хаана

2016 оны 03 сарын 11      1      388

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр батлан гурав дахь жилдээ хэрэгжүүлж, байгаа. Өмнөх хоёр жилд нийт 1500 орчим оюутан цэргийн алба хаасан. Тэгвэл энэ жил 1000 оюутан хамруулахаас 250-ыг нь Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгаас татах аж. Өчигдөр болсон “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Оюутан залуус та бүхэндээ богино хугацаанд цэргийн...

Л.Гансүх нарын хэргийг Дээд шүүх энэ сарын сүүлчээр хэлэлцэнэ

2016 оны 03 сарын 11      1      410

“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэрэгт ял шийтгүүлсэн Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хавтаст хэргийг хянах, шүүх хурлаар шийдвэрлэх хугацааг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгийн захирамжаар 14 хоногоор сунгалаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ сарын 10-ны пүрэв гаригт Дээд шүүх хянана хэмээн ташаа мэдээлэл түгээсэн. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч...

“Эрдэм транс”-ын жолооч мөнгөний хайрцгаа тонож байгаад баригджээ

2016 оны 03 сарын 11      2      632

 “Улаанбаатар смарт карт” компанийнхан нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын гаргадаг зөрчлийг арилгах, мөнгөний хайрцгаа ухдаг явдлыг таслан зогсоох зорилгоор “Иргэдийг урамшуулах аян” эхлүүлээд байгаа. Тавдугаар сарын 31 хүртэл явагдах уг аяны хүрээнд тус компани, нийслэлийн Тээврийн газар хамтран шалгалт хийж эхэлжээ. Мөнгөний хайрцгаа тонож байсан автобусны жолоочийг энэ үеэр илрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг,...

Офицероо хөнөөсөн ЭЦГ-ын ахлагч хоёр өмгөөлөгчөөсөө татгалзлаа

2016 оны 03 сарын 10      0      615

Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчдыг өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд Налайх дүүргийн VI хороонд байрлах нэгэн амралтын газарт амарч байх үед тус газрын дэд дарга, хурандаа Амгалангийн туслахаар ажиллаж байсан, ахлагч Б.Өлзийбуян хүний амь бүрэлгэсэн юм. Тэрбээр дээрх хэлтсийн нууцын ахлах мөрдөн байцаагч, хошууч Хашболортой архи уусан үедээ үл ялих зүйлээс болж маргалдан, түлхсэнээс хошууч амь үрэгдсэнийг бид өмнө нь мэдээлж байв....

Тэмээний баярын үеэр нэг тэмээчин амиа алдав

2016 оны 03 сарын 10      0      477

Хоёр бөхт тэмээний уралдааныг “Гиннес”-ийн номонд бүртгүүлэх зорилготой “Монгол тэмээ 999” арга хэмжээ Өмнөговь аймагт энэ сарын 6-7-нд болж, УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төрийн түшээд, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгаас тэмээчид, “Гиннес”-ийн дээд амжилт бүртгэх хорооны ажилтнууд гээд гадаад, дотоодын олон хүн оролцсон. Энэ үеэр 1115 тэмээ уралдахаар бүртгүүлсэн ч долоо нь ямар нэг шалтгаанаар оролцсонгүй. 1108 нь...