Өнөөдөр 2015.01.22 Бархасвадь гариг

2015 оны 01 сарын 22      0      1926

Аргын тооллын нэгдүгээр сарын 22, Бархасвадь гариг. Билгийн тооллын 2, Тооно одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8.25 цагт мандан, 17.25 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн...

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Европын Сэргээн босголт Хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзав

2015 оны 01 сарын 21      0      2440

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.01.21/ Европын Сэргээн босголт Хөгжлийн банкны суурин төлөөлөгч Маттью Лө Бланийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, саналаа солилцов. Европын Сэргээн босголт Хөгжлийн банк нь Монгол Улсад 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 727 сая еврогийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж ажилласан байна.  Өнгөрсөн хугацаанд 522 сая ам долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон...

Монгол Улс ЕАБХАБ-ЫН Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг даргалж байна

2015 оны 01 сарын 21      0      2986

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт 2015 оны анхны хуралдаанаа Австри Улсын нийслэл Вена хотноо 1 дүгээр сарын 20-ны өдөр хийв.  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс ЕАБХАБ-ын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг даргалах нээлтийн хуралдаанд үг хэлж оролцов. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс тус чуулга уулзалтыг даргалах хугацаандаа баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулсан...

Хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно

2015 оны 01 сарын 21      0      2366

  Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Засгийн газрын 11-11 төвд хандаж иргэдээс хөдөлмөр эрхлэлтийн талаар ирсэн асуултуудад хариуллаа. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулж тус яаманд байсан жижиг, дунд үйлдвэрийн бодлого, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Аж үйлдвэрийн яаманд шилжсэн. Бусад бодлогын хувьд өмнөх Засгийн газрын Хөдөлмөрийн сайдын хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна гэж сайд С.Чинзориг хэллээ.  Хөдөлмөрийн сайдад хандаж 2015-2016 онд...

Өнөөдрийн валютын ханш 2015.01.21

2015 оны 01 сарын 21      0      2719

Өнөөдрийн валютын ханш монгол банк болон бусад банкны ханшийн мэдээ

Англи улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзлаа

2015 оны 01 сарын 21      0      2766

  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Кристофер Чарльз Стюартыг хүлээн авч уулзлаа. Их Британи улс нь Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд нийгмийн бүхий л салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт олон чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн билээ.    Элчин сайд ноён Кристофер Чарльз Стюарт “Сүүлийн...

Улаанбаатарт багавтар үүлтэй 5-7 градус хүйтэн байна

2015 оны 01 сарын 21      0      2524

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун байна. 2015 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:      Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр,...

Өнөөдөр 2015.01.21 Буд гариг

2015 оны 01 сарын 21      0      2316

Аргын тооллын нэгдүгээр сарын 21, Буд гариг. Билгийн тооллын 1, Яруу эгшигт одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8.26 цагт мандан, 17.24 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр...

Солонгос хэлний орчуулагчдын семинар болов

2015 оны 01 сарын 20      0      2327

БНСУ–д суугаа Монгол Улсын ЭСЯ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд “Солонгос хэлний орчуулагчдын семинар”-ыг энэ 1 дүгээр сарын 17-нд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд  Солонгост эмчилгээ оношлогоо хийлгэх, бизнесийн болон аялал жуулчлалын зорилгоор ирж буй манай иргэд, мөн тус улсад оршин сууж байгаа монголчуудад солонгос хэлний орчуулга хийлгэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйн зэрэгцээ орчуулгын чанарын асуудал чухлаар тавигдаж буйг...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 01 сарын 20      0      2620

11.00 цагт  “My car” автосервисийн ерөнхий захирал бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан талаар ар гэрийнхэн нь хэвллийнхэнд хандлаа. 12.00 цагт Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадорж тэргүүтэй спорт холбоодын төлөөллүүд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 12.30 цагт Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш мэдэгдэл хийнэ.