Ардчилсан хүчний холбоо их хурлаа хуралдуулна

2015 оны 01 сарын 28      0      2143

  Ардчилсан хүчний холбоо их хурлаа энэ сарын 31-ны өдөр хуралдуулахаар болжээ. “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбооны таван жилийн ойн баярт зориулан их хуралаа хуралдуулж байгаа юм байна. Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч чуулна. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан,...

Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ

2015 оны 01 сарын 28      0      3586

  Кувейтийн эзэн хааны нэрэмжит Гранпри тэмцээнд манай буудлагынхан оролцож байгаа билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 10 м-н хийн урт бууны дасгалд Азийн наадмын аварга, ОУХМ Ч.Нарантуяа мөнгөн медаль авлаа. Тэрбээр 418.2 оноо авч, шигшээ буудлагад шалгарсан бөгөөд 155.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Сербийн тамирчин 156.1 оноог авснаар алтан медаль хүртсэн байна. Энэ дасгалд 32 тамирчин өрсөлдсөн бөгөөд ОУХМ Д.Лхамсүрэн 410.0 оноогоор 9-р байр, ОУХМ...

Залуу маркетеруудын хороо байгуулагдана

2015 оны 01 сарын 27      0      2482

Монголын  Залуучуудын Холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж  өдрөөс өдөрт  хүрээгээ  тэлсээр  байгаа билээ. Одоогоор Монгол Улсын  21 аймаг, 320 сум, 9 дүүрэгт салбартай, дэргэдээ хуульзүй, хөдөлмөр  эрхлэлт,  эрүүл мэнд,  спорт, соёл  урлаг гэх мэт мэргэжлийн 16 хороо,  20 гаруй  клубүүдтэй бөгөөд мэргэжил мэргэжлийнхээ чиглэлээр үйл...

Ж.Батзандан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байхыг хүслээ

2015 оны 01 сарын 27      0      2054

Өргөдлийн байнгын хороо дүрмээ шинэчилэх болон 2015 оны ажлын төлөвлөгөөгөө батлах зорилгоор хуралдлаа. Байнгын хорооны гишүүд шинэчилсэн дүрэмд нилээдгүй өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж санал солилцлоо. Санал асуулгын явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хороо 2015 оныг хариуцлагын жил болгон,тодорхой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгийг тогтмол хийж байхыг хүслээ. Тэрээр хэлэхдээ Өргөдлийн байнгын хороо иргэдтэй хамгийн ойр ажилладаг байх ёстой.Тиймээс асуудлыг...

1000 хос болзохоор боллоо

2015 оны 01 сарын 27      0      1850

  Монголын Залуучуудын Холбоо 2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон бөгөөд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож тодорхой асуудалд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж үүнийхээ хүрээнд Залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс...

БЗД-ийн Засаг даргын ”нууц” задарч, нөхөн сонгууль хүчингүй болов

2015 оны 01 сарын 27      0      2100

АН-ын ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг дагасан маргаан үргэлжилсээр байна. Ялангуяа фракц хоорондын зөрчил хурцдах төлөвтэй байгаа юм. З.Энхболд дарга нь Шонхор фракцийг толгойлж байсан болохоор дүүрэг, аймгийн АН-аас ҮЗХ-нд орох хүмүүсийг энэ фракцаас түлхүү оруулах гэснээс болж зарим дүүргийн АН-ын дарга нарын “нууц” нь ил болж эхэлсэн.  Тухайлбал, Баянзүрхдүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа төрийн албанд гурван жил ажиллааггүй нь тодорхой болжээ. Уг нь түүнийг анх 2012...

С.Бямбацогт: Тавантолгойн 1072 хувьцааг амилуулах ёстой

2015 оны 01 сарын 27      0      1921

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тавантолгой ордын хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсож, шинээр томилогдох Элчин сайдууд, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, нийслэл хот албан татвартай болох эсэх асуудлыг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. МАН засгийн эрх барьж байхдаа Тавантолгой ордыг төрийн мэдэлд авах,  эдийн засгийн эргэлтэд оруулах, ард иргэддээ 1072...

Их, дээд сургуульд суралцагчдын голч дүн өөрчлөгдлөө

2015 оны 01 сарын 27      0      1896

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталжээ. Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж өөрчилжээ. Мөн 50...

Өнөөдөр MN-Мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 01 сарын 27      0      984

11.00 цагт МАН-ын шинэчлэлийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн алуурчдыг зарлах, хариуцлага нэхэх асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Уулын спортын холбооноос “Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа” хэмээн уриалж, хэвлэлийн бага хурал зарлалаа.

ТОП-20 индекс 0.01%-иар өссөн байна

2015 оны 01 сарын 27      0      1356

 Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 8 хувьцаат компанийн нийт 1,233 ширхэг хувьцаа арилжигдсан байна.      ТОП-20 индекс 14,422.71 нэгж болж 0.01%-иар өссөн үзүүлэлттэй байна. Мөн    Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 201 тоот тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас нэр...