MN мэдээллийн төвд өнөөдөр болох үйл явдал

2015 оны 01 сарын 30      0      3871

11.00 Нийслэлийн МАН-ын хорооноос Налайх дүүрэгт үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан “Нисдэг дарга” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 Дуучин Я.Гэрэлчулууны уран бүтээлийн “Монголоо санасан сэтгэл” анхны бие даасан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 12.30 Баянзүрх дүүргийн Ардчилсан намын шинэчлэлийн хорооноос хэвлэлийн хурал зарлалаа.

1515 1111 тусгай дугаарт иргэдийн саналыг хүлээн авна

2015 оны 01 сарын 29      0      3892

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг   “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор  иргэд олон нийтээс  мессежээр   санал авах болсноо зарласан. Энэхүү  ажлыг зохион байгуулах журам, техникийн нөхцлийн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хяналтын ажлын хэсэг нь харилцаа холбооны үйлчилгээ...

Найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төсөл хэрэгжинэ

2015 оны 01 сарын 29      0      3577

Монголын Залуучуудын Холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо болон “Гэгээ” продакшин хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг- II” хөтөлбөрийг дэмжиж дэлхийн сонгодог ба үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн, дуулах урлагийн нэн шинэ төрөл болох найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.      Төслийн зорилго нь орчин үеийн...

Н.Номтойбаяр: Ахмадуудаа тэтгэврийн зээлийн хүүний дарамтаас салгах боломж байна

2015 оны 01 сарын 29      0      3639

Монголчууд бид “Өртэй хүн өөдөлдөггүй” гэдэг. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг өрийн дарамтад орсон төр болон түмэн олноо өрөөс гаргах бодлого боловсруулж байна. Энэ үүднээс “АРДАА ЧИЛЭЭСЭН ӨРИЙГ ДАРЪЯ” уриан дор эхний ээлжинд ахмадууддаа учирсан өрийн дарамтыг сард 0.3-0.5 хувиар нимгэлэх зорилго бүхий УИХ-ын тогтоолын төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын...

5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл Нарны замын зарим хэсэгт цагийн хязгаарлалттай нэвтэрнэ

2015 оны 01 сарын 29      0      3494

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 07.00 цагаас 22 цагийн хооронд явуулахыг хязгаарлах зохион байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв...

Спортын асуудлаар зөвлөх орон тооны бус зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2015 оны 01 сарын 29      0      3164

 Эрүүл мэнд, спортын сайдын орон тооны бус зөвлөх багийн анхдугаар хуралдаан болов. Тус хурлыг сайд Г.Шийлэгдамба удирдаж, Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар, зөвлөлийн гишүүд, ЭМСЯ-ны НБТС-ын БХЗГ-ын холбогдох албаны хүмүүс оролцлоо.   Хурлаар Зөвлөх багийн үйл ажиллагааны чиглэл, удирдамжийг хэлэлцэж, салбарын зарим асуудлаар санал солилцов. Тодруулбал, аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц зохион байгуулалт, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороогоор хэлэлцэх...

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь БНТУ-ын Элчин сайд М.КАРАГӨЗТЭЙ уулзав

2015 оны 01 сарын 29      0      4520

Гадаад хэргийн Дэд сайд Н.Оюундарь Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 1 дүгээр сарын 28-нд танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов.  Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын Турк Улсад хийх айлчлал,  Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг худалдааны хамтарсан хорооны хурал болон ГХЯ хоорондын улс...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 01 сарын 29      0      2442

11.30 Үндэсний бие хамгаалах урлагийн холбооноос Тулааны урлагийн мастеруудын тэмцээний талаар мэдээлэл хийнэ. 12.00 Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн арга хэмжээ болон Сүхбаатарын талбайн нэрийг эргүүлэн авах асуудлаар түүний үр хойч нь хэвлэлийн бага хурал зарлалаа.

Баярын өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөн хязгаарлана

2015 оны 01 сарын 28      0      5017

  Монгол түмний үндэсний “Сар шинэ”-ийн баяр  болох гэж байгаатай холбогдуулан  орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, зах орчмын замуудад явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж  түгжрэл саатал үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор  2013 оноос иргэдийн гаргасан санал санаачлагын дагуу “Сар шинэ”-ийн баярын өмнөх амралтын өдрүүдэд улсын дугаарын...

Ж.Батзандан: Өршөөлийн хууль улстөрчдөд үйлчлэх ёсгүй

2015 оны 01 сарын 28      0      3023

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Эдийн засаг хямралтай үед Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлах нь нуугдмал хөрөнгийг ил болгож, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх сайн талтайгаас гадна бизнес эрхлэгчид хууль хүчнийхнээс айх аюулгүй болно гэж үзэж байна. Гэхдээ улстөрчид өөрсдийгөө эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах...