Ахмадын ДАШТ-ээс хос алт, хос хүрэл медальтай

2015 оны 02 сарын 02      0      2235

 Канад улсын Квебек хотноо болж буй ахмад тамирчдын өвлийн олимпийн наадамд 22 орны 1500 гаруй тамирчин спортын арав гаруй төрлөөр өрсөлдөж байна. Манай тэшүүрийн тамирчид болох спортын мастер Эрдэнэтуяа насныхаа ангилалд хошой хүрэл, гүйлтийн тэшүүрийн ОУХМ Алтанцэцэг 500,1500 метрт тус тус түрүүлсэн байна.

Жирэмсэн эхчүүдэд зориулсан ухаалаг гар утасны программ гарлаа

2015 оны 02 сарын 02      0      2819

Жирэмсэн эхчүүдэд  зориулсан  "Жирэмсэн эхийн хөтөч" хэмээх ухаалаг гар утасны программ шинээр гарсан талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. “Монголын Ирээдүй -Эрүүл Хүүхэд" ТББ-аас зохион байгуулсан энэхүү хуралд эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б. Оюунханд, анагаах ухаанны доктор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Болорчимэг, анагаах ухааны магистр, клиникийн профессор Х.Цэцэгдэлгэр нар мэдээлэл өглөө.  "Жирэмсэн эхийн...

Монгол Улсын Ерөнхийлөгч Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзав

2015 оны 02 сарын 02      0      2194

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд  эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр ИТХ-ын дарга, Засаг дарга нартай хийсэн уулзалтаа ажил хэрэгч болгох үүднээс 2014 онд олсон ололт амжилт, бусад аймгуудад дуулгамаар туршлага, 2015 онд хийх гол ажлаас нь яриулж, өөрийн байр сууриа илэрхийллээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч семинарыг нээж хэлсэн үгэндээ “Жил...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 02 сарын 02      0      2327

11.00 Монголын хоккейн холбооноос Чингисийн талбайд болох хоккейн олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ. 11.30 Цэдэнбалын академиас Нам, төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг цагаатгах комиссын дүгнэлттэй холбогдуулж мэдээлэл хийнэ. 12.00 Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс иргэдийн хувьцааны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 Японоос автомашин зуучлуулахаар “Гүн бэйс”, “Тэнгэрийн тамга” зэрэг...

Ирэх сарын 15-ныг хүртэл Нарантуул зах руу буухиа автобус явна

2015 оны 01 сарын 30      0      3840

Сар шинийн баярыг угтаж, нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохицуулалт хийжээ. Тодруулбал, маргаашнаас эхлэн Нарантуул зах руу буухиа автобус явуулахаар болсон байна. Үүнд, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Тахилт зэрэг хотын захын хорооллуудаас 10:00, 11:00,12:00, 14:00, 16:00 цагт буухиа автобус үйлчлэх аж. Уг үйлчилгээ ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.  Буухиа автобус нь тэгш цагуудад...

Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг шээсний шинжилгээний зөөврийн аппараттай болно

2015 оны 01 сарын 30      0      4173

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци хооронд байгуулсан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд зөөврийн зориулалттай шээсний шинжилгээний аппаратуудыг Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдэд буцалтгүй тусламжаар бэлэглэж байгаа бөгөөд төхөөрөмжүүдийг танилцууллаа. Тус корпорацаас140...

Х.Монголжин охины үе чацуутнаар 99 хүү 81 охин тодорлоо

2015 оны 01 сарын 30      0      3945

 2015 оны 1 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Монгол Улс гурван сая иргэнтэй болсон билээ. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг гэж билэгшээн ярьдаг.  Энэ өдөр Монгол Улсын хувьд гурван сая иргэнтэй болсон түүхэн өдөр байсан бол Эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч, мэргэжилтнүүдийн хувьд ажлын нэгэн өдрийнхөө бүтээлийг харах боломжийг олгосон өдөр байлаа.  Монгол Улсын “Гурван сая” дахь иргэнээр Өмнөговь аймгийн иргэн...

Монголын Залуучуудын Холбоо БНХАУ-ЫН ЭСЯ-тай хамтран ажиллана

2015 оны 01 сарын 30      0      3685

2015 оны 1-р сарын 29-ний өдөр  Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны Улс Төрийн Хэлтсийн дарга Жан Иши Монголын  Залуучуудын  Холбооны  БТГ-ын дарга С.Болорцэцэг болон гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ч.Хонгорзул нарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд БТГ-ын дарга С.Болорцэцэг 2015 онд МЗХ-ны зүгээс Хятадын талтай хамтран ажиллах боломж, саналуудыг танилцуулж,  Монгол-Хятадын Засгийн Газрын  хоорондын залуучууд солилцооны цаашдын...

МУИС Монос групптэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2015 оны 01 сарын 30      0      4139

МУИС судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Монос групптэй өдгөөгөөс 5 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Өчигдөр энэ ажлын үргэлжлэл болгож ХШУИС-ийн Биоорганикийн фармакогнозын лабораториос улсын бүртгэлийн дугаар-3965 бүхий Ургамлын цай, түүнийг хийх арга патентыг мэдүүлснээр Монос групптэй хамтран ажиллах үйл явц идэвхжлээ. Хамтын ажлын анхдагч бүтээгдэхүүн болох “Зуу наслаарай” ургамлын цайг ирэх хоёрдугаар сард худалдаанд гаргах...

MN мэдээллийн төвд өнөөдөр болох үйл явдал

2015 оны 01 сарын 30      0      4220

11.00 Нийслэлийн МАН-ын хорооноос Налайх дүүрэгт үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан “Нисдэг дарга” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.00 Дуучин Я.Гэрэлчулууны уран бүтээлийн “Монголоо санасан сэтгэл” анхны бие даасан тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 12.30 Баянзүрх дүүргийн Ардчилсан намын шинэчлэлийн хорооноос хэвлэлийн хурал зарлалаа.