Нийслэлийн ЕБС-ын сурагчид шинэ цахим үнэмлэх ашиглаж эхэллээ

2015 оны 02 сарын 04      0      3030

Монгол улсад анх удаагаа Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран  сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Сурагчийн үнэмлэхийг 2 дахин хямд буюу 1400 төгрөгний үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гаргасан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  хүчин төгөлдөр үйлчилж байна. Одоогоор нийслэлийн 173 сургуулийн 132,000 хүүхдэд олгожээ. Цахим үнэмлэх нь  сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 02 сарын 04      0      2054

11.30 “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах клубээс “Улсын их дэлгүүр яагаад ноогдол ашиг өгдөггүй вэ?” гэсэн асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 “Монос”-ын эмийн санчийн буруугаас эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг эх хэвлэлийнхэнд хандлаа. 12.30 Налайх дүүргийн удирдлагуудаас иргэдийн төлөөлөгчдийн 11-р хуралдааны талаар бодит мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

“ЭВРИКА-2015” Залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал болно

2015 оны 02 сарын 03      0      2382

Монголын Залуучуудын Холбооноос  22 дах жилдээ, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дах жилдээ зохион байгуулагдаж буй “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурал тун  удахгүй зохион байгуулагдахаар болжээ. Уг  эрдэм шинжилгээний хурал  нь тухайн ондоо сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд эхний III байр эзэлсэн оюутнууд, тэргүүн байр эзэлсэн багш нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж нэгдсэн хуралдаан зохион...

Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

2015 оны 02 сарын 03      0      2462

Урт гартнууд хэнэггүй, сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халдсаар байна. Тэд бүр зохион байгуулалтад орж хаана ямар гэр орон сууц эзэнгүй, цоож цуураг муу байгааг тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автоусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд зонхилон үйлдэгсэн тоон үзүүлэлт энэ оны эхний 1 дүгээр сарын...

Пневмококкийн эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааны нээлт боллоо

2015 оны 02 сарын 03      0      2527

  Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн байранд Пневмококкийн эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааны нээлт боллоо.  Нээлтэд Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким, “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны багийн удирдагч М.Туяа, дүүргүүдийн тандалт судалгааны нэгжийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс...

Иргэд manaikhoroo.mn цахим хуудсанд хандан амьдарч буй орчноо сайжруулна

2015 оны 02 сарын 03      0      2457

Иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо хүн амын тоо, хэдэн гэрэлтүүлэгтэй, хичнээн цэцэрлэг сургуультай гэх мэт мэдэхийг хүсдэг, санаа оноо нэмэрлэхээр төлөвлөсөн мэдээллүүддээ нээлттэй авч чаддаггүй байсан. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хийн manaikhoroo.mn цахим хуудсанд байршуулж ажиллуулж эхэлсэнээр  иргэн бүрт хорооныхоо мэдээллийг харах боломжийг олгосноос гадна шаардлагатай  мэдээллүүдийг гар...

Өнөөдөр MN мэдээллийн төвд болох үйл явдал

2015 оны 02 сарын 03      0      1826

11.00  цагт “My car” автосервисийн ерөнхий захирал  бусдын гарт амиа алдсан хэрэгтэй  холбогдуулж ар гэрийнхэн нь мэдээлэл  хийнэ.  12.00  цагт Сонгинохайрхан дүүргийн 62­р дунд  сургуулийн ҮЭХ­ноос захирлын сонгон  шалгаруулалтын асуудлаар мэдээлэл  хийнэ

Анхны эмэгтэй легионер тоглогч Монголд ирлээ

2015 оны 02 сарын 03      0      2324

SBL Хасын Хvлэгvvд клуб нь сагсан бембегийн спортыг хегжvvлж, клубын системийг барин хегжvvлэх зорилготой ажиллаж байгаа билээ.  Энэ ч утгаараа енгерсен жилээс эмэгтэй багийг байгуулж, энэ жилийн "Эмэгтэй дээд лиг"-ийн тэмцээнд амжилттай оролцож байгаа билээ.  Тэгвэл энэ сарын 2-ны едер SBL Хасын Хvлэгvvд клуб  анхны эмэгтэй легионер тоглогчийг монголд авчирлаа.  Тvvнийг Дэстини Мэйсон гэдэг бегеед энэ лхагва гаригт анхны тоглолтоо хийх юм.

Түмэн тэмээний баярыг МЗХ хамтран зохион байгуулна

2015 оны 02 сарын 02      0      2037

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна. 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн . 18 дахь  жилдээ болох  гэж  буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  Монголын  Залуучуудын  Холбоо  хамтран зохион байгуулахаар боллоо.   Сүүлийн үед...

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Алтанбулаг-Хиагт олон улсын боомтод ажиллалаа

2015 оны 02 сарын 02      0      2560

Нэгдүгээр сарын 31-ны өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс Алтанбулаг-Хиагт олон улсын боомтын үйл ажиллагаатай танилцлаа.  Өнгөрсөн оны сүүлээр ОХУ болон Монгол улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Харилцан визгүй болсноос хойш зорчигч , тээврийн хэрэгслийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч 36 хувь, тээврийн хэрэгсэл 23,1 хувиар өсчээ. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын байдлаар зорчигч 23226 буюу 88,5 хувь, тээврийн хэрэгсэл 5242 буюу 54 хувиар...