Аав минь ээ

2016 оны 03 сарын 17      6      998

Р.ЧУЛУУН   ТООНОТ ДЭЭРХ СУРГААЛ Цаст богд Ихэс нуурыг нэгэн цэгээс харж болдог намаржаа миний тоонот. Харгана түрүүний эхний сайхан хөдөөд эцэг минь хэдэн жил ч намаржсаныг хэн мэдэх билээ. Лавтайяа XVI жарны цагаагчин могой жилийн намар намайг эхээс унахад тэнд байсныг тодотгох баримт цөөнгүй. Гомбожавын Рагчаагийнд ууган охиных нь дараа хүү гарсан нь айл гэрийн баяр болжээ. Бидний отгон дүүгийн даахийг 1951 оны намар Харгана түрүүний эхэнд авч байснаас хойш...

ТӨВИЙГ САХИХ БАЙР СУУРЬ БОЛ ГАДААДЫН ЦЭРГИЙН БААЗААС ЗАЙЛСХИЙХ БОЛОМЖ

2016 оны 03 сарын 17      3      564

Манай улс гадаад бодлогодоо төвийг сахих чиг баримжаа баримтлахаар 2015 оны есдүгээр сард олон улсад зарласан билээ. Түүнээс хойш төр засгийн дээд, дунд түвшинд 19 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан байдаг. Үүнээс үзэхэд төвийг сахих байр суурь гэдэг маань холын гайг дуудахгүй, ойрын нөмрийг зайлуулахгүй явахад тус нэмэртэй бодлого гэдгийг төрийн түшээд аль аль талдаа ойлгож буйн илрэл. Судлаач Ж.Амгалан “Дэлхийн улс орнууд цэргийн эвсэл, холбоонд нэгдэн орохоос гадна гадаадын...

”МОНГОЛ НЬЮС” компани БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авдаг боллоо

2016 оны 03 сарын 17      14      3120

“Монгол ньюс” ХХК ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс БНСУ-ын визийн мэдүүлэг хүлээн авч эхэлнэ. Тус компани 2002-2007 оны хооронд БНСУ-д үйлдвэрийн дадлагажигч илгээж байсан туршлагатай компани юм. БНСУ-ыг зорих монгол иргэдийн виз хүссэн мэдүүлгийг одоо гурван компани хүлээн авч байгаа бол хоёр долоо хоногийн дараа долоо болно. Учир нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам визийн мэдүүлэг хүлээн авах ажлыг төлөөлөн гүйцэтгэдэг гурван компани дээр нэмж, хэд хэдэн аж...

Х. БАТТУЛГА: Бид эх оронч, үндэсний үзэлтнүүд

2016 оны 03 сарын 17      270      15082

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үйл явдлыг тойрсон асуудлаар Х.Баттулгаас ярилцлага авснаа уншигчдадаа хүргэж байна. -Таныг сэжигтнээр тооцсон бас бүрэн эрхийг тань түдгэлзүүлнэ ч гэх мэдээлэл гарлаа. -Тийм ээ. Би шалгуулж байгаа. Гэхдээ өөрийн хүсэлтээр шалгуулж байгаа шүү. Харин АТГ яаж шалгах нь тэдний хэрэг. Ер нь аливаа хэрэгт сэжиглэгдэн шалгуулж буй хүнийг хуулиараа сэжигтэн гэдэг юм байна. -Харин энэ...

Видео мэдээ: Кофе+хачиртай талх+”ӨНӨӨДӨР”

2016 оны 03 сарын 16      0      1018

“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” КОМПАНИЙНХАН ХӨРСӨНД ДАХИН ЦИАНИТ НАТРИ АСГАЖЭЭ

2016 оны 03 сарын 16      1      523

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас дахиад л байгаль орчинд хор хохирол учруулжээ. Өмнө нь тус компанийнхны буруутай үйл ажиллагааны улмаас олон шувуу үхсэн, экологид хор хохирол учирсан хэргийн талаар бид цаг тухайд нь хүргэж байсан. Гэвч тэр хэрэг нь сураггүй болж, чимээ анир нь тэртээд “уусаж” байтал энэ он гарсаар...

“Саарал” усаар автобусаа угаана

2016 оны 03 сарын 15      4      473

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн огоо” компани 150 сая төгрөгийн өртөг бүхий бүрэн автомат эко угаалгын газар байгуулжээ. Ус хэмнэх талаар хүн бүр ярьдаг хэрнээ үр ашиггүй зарцуулсаар, хайр гамгүй хэрэглэсээр л байгаа билээ. Үүний нэг жишээ нь, автомашин угаалгын газрууд. Ус сувгийн удирдах газрын гаргасан судалгаагаар нэг машин угаахад дунджаар 200 литрээс их хэмжээний ус зарцуулдаг гэнэ. Харин автобус угаахад үүнээс 2-3 дахин их ус зарцуулдаг байна. Энэ...

Хүүхдүүд байгалиа танин мэдэхээр ӨРТӨӨЧЛӨН АЯЛЖ БАЙНА

2016 оны 03 сарын 15      0      1324

Бидний өнөөгийн амьдрал дэвшилт технологигүйгээр нэг алхам ч урагшлахаа больсон. Хүн төрөлхтний зохион бүтээсэн техник, технологиуд нь бидэнд цаг хугацааг хэмнэж, хол зайг товчлох, дэлхийн хаанаас ч бие биетэйгээ холбогдох зэрэг олон боломж олгодог ч аливаа зүйл сайн, муу хоёр талтай билээ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн ан амьтан, байгалиасаа холдсоор байна. Манай орны иргэдийн тэн хагас нь хотод суурьшиж, байгаль эх, монгол ахуйгаа мартахад хүрээд байгаа гэхэд...

ӨЧИГДРИЙН “ӨНӨӨДӨР” ХҮЧТЭЙ, СОНГОДОГ, ЗАГВАРЛАГ СЭТГҮҮЛ ЗҮЙГ АВЧИРСАН

2016 оны 03 сарын 14      0      531

До.ЦЭНДЖАВ   Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч 1996 оны дөрөвдүгээр сарын дундуур Нью-Йоркт Ц.Балдорж, Г.Аким хоёр (Ямар ажлаар очсоныг мэдэхгүй) ирсэн байв. Тэр хоёрыг бид гэртээ урьж хөгжилдөн, энэ тэрийг ярилцацгаахад эх нутгаа санасан биднийг тэд хөгжөөж өглөө. Тэр хоёр бие биеэ цаашлуулж, “Би ч яах вэ, төрийн хэвлэлийн хүн. Надад юу ч хялайлгасангүй. Манай Аким чөлөөт хэвлэлийн буянаар Америкаас бөөн олзтой явна” гэхэд нөгөөдөх нь тас...

БИ ЯАГААД ”ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: ”Өнгө” нь харагддаггүй учраас унших дуртай

2016 оны 03 сарын 14      0      419

Н.ЛҮНДЭНДОРЖ (Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор)   Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр өөр, өөрийн “өнгөтэй” харагддаг. Тийм байх ёстой эсэхийг би мэдэхгүй. Бодит байдал дээр тийм л байна. Тэр өнгө нь эерэг, сөрөг талтай. Өнгөөр нь бодлого, байр суурийг нь мэдэх үүднээс захиалах, унших явдал бас бий. Тэр өнгө бас сөрөг талтай. Хөндлөнгийн, үнэн, голч, хараат бус байх талаас нь харвал итгэл төрөх нь тааруу. “Өнөөдөр” сонины...