БИ ЯАГААД “ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: “Өнөөдөр” сониныг захиалахгүй байхын аргагүй

2016 оны 05 сарын 02

Б.ГҮНБИЛЭГ (Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор)

Нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонины 20 жилийн ой тохиож байгаад эрх зүйн боловсрол эзэмшсэн цагаасаа шимтэн уншсан, идэвхтэй уншигчийн хувьд баяртай байна. “Өнөөдөр” сониныг уншихад гарт эвтэй, нүдэнд тусгалтай байдаг.

Хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан ахмад үеийн сэтгүүлчдээ залгамжилсан хамт олны нөр их хичээл зүтгэл шингэсэн, аливаа мэдээллийн нэг талыг баримталдаггүй, ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахидаг, орчин үеийн өдөр тутмын сонины стандартыг тодорхойлдог учир “Өнөөдөр” сониныг захиалахгүй байхын аргагүй. Мэдээллээс хоцорчих вий гэсэн айдасгүй тул би өдөр бүр уншдаг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД