“Саарал” усаар автобусаа угаана

2016 оны 03 сарын 15

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн огоо” компани 150 сая төгрөгийн өртөг бүхий бүрэн автомат эко угаалгын газар байгуулжээ. Ус хэмнэх талаар хүн бүр ярьдаг хэрнээ үр ашиггүй зарцуулсаар, хайр гамгүй хэрэглэсээр л байгаа билээ.

Үүний нэг жишээ нь, автомашин угаалгын газрууд. Ус сувгийн удирдах газрын гаргасан судалгаагаар нэг машин угаахад дунджаар 200 литрээс их хэмжээний ус зарцуулдаг гэнэ. Харин автобус угаахад үүнээс 2-3 дахин их ус зарцуулдаг байна.

Энэ хэмжээний цэвэр усыг машин, автобус угаахад зарцуулж буй нь усны нөөц багатайд тооцогддог манай орны хувьд эмгэнэлт явдал гэхэд буруудахгүй. “Тэнүүн огоо” компанийнхан ч автобусаа угаахдаа их хэмжээний ус асгачихдаг байснаа саяхнаас эко угаалгын газартай болжээ.

Уг газар нь автобус угаахад зарцуулсан усыг цэвэршүүлж дахин ашигладгаараа онцлогтой аж. Угаалгын систем нь ус дамжуулах суваг, бохир ус цэвэршүүлэгч төхөөрөмж, зүлгэгч буюу угаагч, хөөсний машин, сэнс буюу хатаагч, төхөөрөмж хянах самбар гэсэн хэсгээс бүрдэх аж. Компанийн захирал Ж.Эрдэнэбатын хэлж буйгаар эко угаалгын системийг Герман улсын технологиор, БНХАУ-д үйлдвэрлэсэн юм байна.

“Тэнүүн огоо” компани нь дөрвөн салбар баазтай бөгөөд эхний ээлжинд нэг л баазаа эко болгожээ. Цаашид үлдсэн гурван баазаа ч ийм угаалгын газартай болгохоор төлөвлөөд буй аж. Угаалгын газрын ажилтан Б.Гончигсүрэн “Өмнө нь автобусаа угаах гэж зүдэрдэг байлаа. Шүрчигч буу ашиглан, өөрсдөө арчдаг байсан. Одоо бид зөвхөн төхөөрөмжөө ажиллуулах товчлуур дараад л автобусаа угаачихдаг боллоо. Ус, цаг хэмнээд зогсохгүй хүний хөдөлмөрийг хөнгөвчилж чадаж буй нь энэ системийн давуу тал” хэмээв.

Үнэхээр л тэнд товчлуур дарахаас бусад ажиллагаа хүнээс хараат байв. Угаалгын газрын ажилтан төхөөрөмж ажиллуулах товчлуур дарахад зүлгэгчүүд зэрэг ажиллан, автобусыг дөрвөн талаас нь угааж дуусахад хатаагч ажиллана. Харин автобус угаахад зарцуулсан саарал ус нь дамжуулах суваг руу орж, түүгээр дамжин цэвэршүүлэгч төхөөрөмжинд ирж, дахин ашиглах боломжтой болно.

Ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг ажилчид ухаалаг эд гэв. Учир нь тэр дамжуулах сувгаас ирсэн усыг цэвэрхэн, бохирдсон, яаралтай буюу хэт бохирдолтой хэмээн ялгаж чаддаг гэнэ.

Энэ мэт дамжлагаар нэг автобус угаахад гурван минутын хугацаа зарцуулдаг. Үүнээс гадна хоёр сард нэг удаа солих шаардлагатай аж. Өмнө нь тэд 30-40 минутад угаадаг байж. Угаалгын газрыг компанийнхаа үүдэнд байгуулсан нь учиртай аж. Учир нь, үйлчилгээнд гарсан автобус тоос шорооноосоо салж, “соёлжоод” дотогшоо ордог гэнэ.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.9.89.222 bas mongo huraagch gdg alban tushaal bhad konduktoruud jolooch, brigadiin darga nartai belgiin haristaand orohgui bol baingiin orlogiin aldagdald orj tsalingaa awch chaddaggui bsan
103.9.89.222 tenuun ogoo compan ni huuli durmg mash iheer zorchdog mongo huraagch gs alban tushaal bhad anh ajild orhod baritsaa mongo gj awdag terniigee garahd ni ogdoggui huwidaa ashigladag.
112.72.12.2 wow amjilt sain bn usaa hemneh heregtei bid nar ur huuheddee us uldeeh heregtei shuu mongolchuudaa
103.9.90.66 Сайн байнаа, бусад автобус компаниуд үлгэр аваасай