БИ ЯАГААД ”ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: ”Өнгө” нь харагддаггүй учраас унших дуртай

2016 оны 03 сарын 14

Н.ЛҮНДЭНДОРЖ (Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор)


 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр өөр, өөрийн “өнгөтэй” харагддаг. Тийм байх ёстой эсэхийг би мэдэхгүй. Бодит байдал дээр тийм л байна. Тэр өнгө нь эерэг, сөрөг талтай. Өнгөөр нь бодлого, байр суурийг нь мэдэх үүднээс захиалах, унших явдал бас бий.

Тэр өнгө бас сөрөг талтай. Хөндлөнгийн, үнэн, голч, хараат бус байх талаас нь харвал итгэл төрөх нь тааруу. “Өнөөдөр” сонины тухайд би тодорхой өнгө тогтоож чаддаггүй. Тэр нь сайн харагддаггүй. Тийм болохоор нь би унших дуртай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг “Өнөөдөр” сонин соргогоор хүлээн авч, төв, голч хандан, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа.

Энэ бол та бүхний хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх үйлсэд оруулж буй том хувь нэмэр мөн. “Өнөөдөр” сонины үе үеийн сэтгүүлчид, редакцын хамт олонд өндөр амжилт хүсье.

Н.ЛҮНДЭНДОРЖ(Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор)Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр өөр, өөрийн “өнгөтэй” харагддаг. Тийм байх ёстой эсэхийг би мэдэхгүй. Бодит байдал дээр тийм л байна. Тэр өнгө нь эерэг, сөрөг талтай. Өнгөөр нь бодлого, байр суурийг нь мэдэх үүднээс захиалах, унших явдал бас бий. Тэр өнгө бас сөрөг талтай. Хөндлөнгийн, үнэн, голч, хараат бус байх талаас нь харвал итгэл төрөх нь тааруу. “Өнөөдөр” сонины тухайд би тодорхой өнгө тогтоож чаддаггүй. Тэр нь сайн харагддаггүй. Тийм болохоор нь би унших дуртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг “Өнөөдөр” сонин соргогоор хүлээн авч, төв, голч хандан, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа. Энэ бол та бүхний хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх үйлсэд оруулж буй том хувь нэмэр мөн. “Өнөөдөр” сонины үе үеийн сэтгүүлчид, редакцын хамт олонд өндөр амжилт хүсье.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД