Б.Болор: ОХУ-д төлөх 3.8 сая ам.долларыг улсын төсөвт суулгасан

2016 оны 02 сарын 05

ОХУ-ын Холбооны зөвлөлийн хуралдаанаар Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 174.2 сая ам.долларын өрийг барагдуулах шийдвэрийг баталгаажуулж, соёрхон баталсан.

Энэ хүрээнд өрийн 97.8 хувийг чөлөөлж, үлдсэн 2.2 хувь буюу 3.8 сая ам.долларыг Монголын тал 30 хоногийн дотор хойд хөршид эргүүлэн төлөх үүрэг хүлээж буй.

Дээрх хугацаанд 3.8 сая ам.долларыг төлж барагдуулах боломж, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.

-3.8 сая ам.долларыг ОХУ-д төлөх талаар Засгийн газрын түвшинд ярилцаж, шийдвэрлэсэн зүйл байна уу?

-Энэ талаар бид ОХУ-тай ярьж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эхлүүлсэн. Нэлээд амжилттай явж байна. Гэхдээ эцсийн байдлаар мэдээлэл өгөх арай болоогүй. Холбогдох баримт бичгийн тодорхой зүйл, заалтад өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүснэ.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай мах, шатахуун нийлүүлэх, худалдан авах чиглэлд хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Малын гаралтай түүхий эдээ шатахуунаар солилцож, бартер хийх тухай ярьж байгаа юм.

Энэ бүхнийг Засгийн газар хоорондоо ярилцаж, цогц байдлаар шийднэ. Өөрөөр хэлбэл, дээрх хэлэлцээр зөвхөн өртэй холбоогүй.

-30 хоногийн дотор төлөх ёстой гээд байгаа шүү дээ.

-3.8 сая ам.долларыг улсын төсөвт суулгасан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
119.40.98.162 ЭНЭ ЭРГҮҮ МАЛ ЮУГАА МЭДДЭГ ЮМ