Х.БАТТУЛГА, А.ГАНСҮХ НАР УИХ-ЫН СОНГУУЛЬД ДЭВШИХ ҮҮ

2016 оны 02 сарын 05

Үгүй ч байж магадгүй нөхцөл үүсэж байна. УИХ-ын гишүүн Г.Уянга 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн.

Тухайн үед хэрэг үүсгэн шалгаж буй шалтгаанаар түүний нэр дэвших эрхийг хаасан тул Г.Уянга нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан УИХ-ын гишүүн Л.Гансүхээс уучлал гуйж өргөдлийг нь татуулан, ам мөлтөс нэр дэвшигч болж байлаа. Гэтэл одоо үүнтэй яг ижил нөхцөл байдал улс төрд үүсээд байна.

Эдүгээ УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг шалгаж буй үйл явц дээрхтэй ижил сонсогдож байна.

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах үйл явцад албан тушаалаа хэтрүүлсэн гэмт үйлдлүүд тогтоогдсон тул хэргийн харьяаллын дагуу АТГ-т ханджээ.

Улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Гэтэл АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд мэдээлэл хийхдээ “Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж буй тохиолдол байхгүй” гэж мэдэгдсэн явдал ажлын хэсгийг зөрчилдөхөд хүргэсэн байна.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө нэр дэвших үйл явцад саад болохгүй байх үүднээс АТГ зориуд ийнхүү мэдэгдсэн байж болох талтай. АТГ хэвлэлийн төлөөлөгчөө алдаа гаргасан хэмээн залруулсан ч энэ хэргийг нуун дарагдуулах сонирхол улс төрийн хүрээнд байх нь ойлгомжтой.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон хэргийг шалгах үйл явц нотлох баримт бүрдүүлэх, хавтаст хэргийг хянах үе шатандаа үргэлжилж байна.

Нийт 483 сая ам.долларын энэхүү төслийн 200 сая ам.долларыг “Чингис” бондоос санхүүжүүлэн “Самсунг Си Ти”-д олгосон юм. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын хэргийг нэгтгэн мөнгө угаах, албан тушаал хэтрүүлэн ашиглах, улсад онц ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ.

Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын энэхүү хавтаст хэргийн дугаар 2015000154 гэдэг мэдээллийг өчигдөр бид эх сурвалжаас авлаа.

Б.БАТЗАЯАГ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2016 оны нэгдүгээр сарын 29-нд суллагдсан.

Түүнийг баривчлан саатуулах хугацаа нэгдүгээр сарын 30-нд дуусах байсан тул цагдаа болон прокурорын зүгээс нэгдүгээр сарын 28-нд дахин 60 хоног сунгах санал шүүхэд гаргахад шүүгч хойшлуулсаар ажлын цаг дуусган, мөн ажлын өдрүүдийг ч өнгөрүүлсэн байдаг.

Ингэснээр Б.Батзаяа саатуулах хугацаа нь дуусгавар болон суллагдсанаас биш, батлан даалтад гараагүй юм байна. 2016 оны хоёрдугаар сарын 3-нд түүнийг цагдан хорих шүүх хурлыг явуулах шаардлагыг цагдаа, прокурорын байгууллагаас гаргасан ч хуралд оролцогч гурван шүүгчийн нэг нь тодорхойгүй шалтгаанаар ирэлгүй дахин хойшиллоо.

СОЛОНГОСЫН ХОЁР, МОНГОЛЫН НЭГ ИРГЭНИЙГ НЭМЖ БАРИВЧИЛЖЭЭ

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ хугацаанд зүгээр суусангүй. “Самсунг Си Ти” компанийн туслан гүйцэтгэгч компаниуд руу шалгалт оруулан, 2016 оны хоёрдугаар сарын 1-ний шөнө БНСУ-ын хоёр, Монголын нэг иргэнийг нэмж баривчилжээ.

“Самсунг Си Ти” компанийн туслан гүйцэтгэгчид гүүр, малын гарц барих бетон зуурмаг нийлүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсаныг баримтын хүрээнд тогтоосон сурагтай.

“Самсунг Си Ти” компанийн хэрэгжүүлж буй төсөл, бусад арга хэмжээний мөнгө туслан гүйцэтгэгч компаниудаар дамжин “Их Майдар”, нүүрс шингэрүүлэх зэрэг төсөлд хандив нэрээр шилжсэн гэнэ.

Д.ЦОГТБААТАРЫН ГАРЫН ҮСЭГ МӨН, ГЭХДЭЭ...

УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх 2016 оны нэгдүгээр сарын 6-нд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “2014 онд энэ асуудлаар АТГ-т өөрийн хүсэлтээр шалгуулж, хэрэгт холбогдолгүй болохоо нотолсон” хэмээн албан бичиг үзүүлж байв. Гэвч тэрхүү албан бичиг нь Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын бичиг баримт, мөн Засгийн газрын эрх шилжүүлэх тогтоол байсан юм.

Харин Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчдын одоо шалгаж буй гол бичиг баримт бол Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын гарын үсэг бүхий “Самсунг Си Ти” компанид эрх шилжүүлэх тухай 91 дүгээр тушаал.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Энэхүү албан бичиг дээрх гарын үсэг минийх мөн боловч албан бичиг нь ТӨХ-ны дугааргүйн дээр хуулбар нь ТӨХ-ны архивт байхгүй байгаа тул бодлогын баримт бичиг биш. Би ийм бичигт гарын үсэг зурсан гэдгээ огт санахгүй байна” хэмээн мэдүүлэг өгчээ.

Ингэснээр хуурамч бичиг баримт үйлдэн, төмөр замын бүтээн байгуулалтыг өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн байх магадлалтай болж таарах нь. Мөн өдөр А.Гансүх “УИХ-ын даргын томилолтоор маргааш АНУ-д ажиллана.

Миний хил гарах эрхийг хуулийн байгууллагаас хязгаарлаагүй” гэдэг мэдээллийг олон нийтэд өгсөн.

Гэвч түүнийг энэ цаг хугацаанд хуулийн байгууллага шалгаж байсан тул маргааш нь “Чингис хаан” нисэх онгоцны буудлын VIP заалнаас хөөрөх зөвшөөрөл өгөлгүй үлдээжээ. Харин эрхэм зөвлөх гэртээ 14 хоног бүгсэн тухай эх сурвалж өгүүллээ.

ТАВАН САЯ АМ.ДОЛЛАР ЗАВШСАН НЬ МӨН ТОГТООГДЛОО

Бас нэгэн мөнгө завшсан үйлдлийг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олж тогтоогоод байна. “Энержи ресурс” ХХК, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай харилцан тохиролцсоны дагуу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг концессын буюу өөрийн хөрөнгөөр барьж ашиглаад эргүүлэн өгөх гэрээтэй байсан билээ.

Энэ гэрээний дагуу төрөөс эргүүлэн авах тооцоотойгоор 93 тэрбум төгрөгийн гурван багц ажил гүйцэтгэсэн байдаг.

Үүнд, нэгдүгээрт, урьдчилсан ТЭЗҮ (Дойче банк буюу DBI хийлгэсэн), хоёрдугаарт, FEED дизайн (SMEC компани гүйцэтгэсэн), гуравдугаарт, газар шорооны ажил байсны хоёрдугаарт дурдсан инженерийн зураг зүй, дизайны ажлыг таван сая ам.доллараар хийн, хүлээлгэн өгсөн байхад “Энержи ресурс рейл” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Самсунг Си Ти” компаниудын эрх шилжүүлэх гэрээний дараа дахин таван сая ам.доллар зарцуулан, үүнийг өөрсдөө хийсэн хэмээн тайлагнасан байжээ.

“Чингис” бондоос санхүүжилт авсан, төмөр замын 200 сая ам.долларын бүтээн байгуулалт ачир дээрээ өмнө нь хийсэн ажлыг дахин хийсэн мэтээр тайлагнаж, их хэмжээний мөнгө угаасан хэрэг байжээ.

Мөрдөн байцаагчид шалгалтын явцад SMEC компанийн “Энержи ресурс рейл” ХХК-д хүлээлгэн өгсөн инженер зураг зүйн дизайны ажил болон “Самсунг Си Ти” компанийн “МТЗ” ТӨХК-д хүлээлгэн өгсөн инженер зураг зүйн дизайны ажлууд зураас, тэмдэглэл, үг үсэг, хүснэгт гээд бүгд зөрүүгүй ижил байсныг тогтоогоод байна.

“Монголын төмөр зам” ТӨХК “Энержи ресурс” ХХК-д олгох ёстой 93 тэрбум төгрөгийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд Засгийн газар, салбарын яамнаас улсын төсвөөс мөнгө гаргалгүй хувь эзэмших саналыг “МТЗ” ТӨХК-д хүргүүлээд байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр монголчууд бид нэг төсөлд яг ижил санхүүжилтийг улсын төсөв болон “Чингис” бондоос тус бүр давхар төлжээ.

Б.ЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.94.84 ЗӨВ ШҮҮ
202.9.42.1 Энэ 2 хүн энэ улсад мөн ч их гай тарисан даа. Монголын төрөөс зайлах цаг болсон
150.129.140.35 захиалгат зохиомол хэрэг үүсгэсэндээ нүүрсчид баясаж юун цагаан сар юун наадам болжээ хэхэ
203.194.113.8 Женко ч ханаж цаддаггүй золиг юм аа даа янз нь. ингэж дураараа дургиж байж нэг юм болох вий дээ муу лалар, өөрийгөө юу гээд бодчихсон юм ял вэ
103.57.95.184 fyxkfjjjb
103.57.95.184 g0oooxhhg
202.21.119.74 battulga muu hun yumaa
202.21.119.74 lalrudaa bichsen setgegdel gargaacheee dandaa muulsangiin taviad baihiin haynaad bainaaa ta nar
202.21.119.74 Дандаа муулсан сэтгэгдэлүүд нь ордог шаасан муу лалрууд
202.21.119.74 бичсэн сэтгэгдэл гарахгүй байна энэ нөхдүүд хянаад байгайн байна л дааа
202.21.119.74 Дандаа бууны нохойнуудын бичсэн коммент байхым даа та нар женкогоос илүү муу хүн олж харахгүй байна уу СҮГНҮҮД
103.57.94.176 Юунд худлаа улс тор болгож монголчууд бие биенээ барьж идэх цаг болждээ харамсаж бна халхын хуухдуудийг битгтй та бухэн оролд унэн юм цаг хугацааны шалгуурыг даван гарах л болно эрчууд минь буу шантар зоригтой бай унэн яллах болно гэдэгт итгэлтэй бай
150.129.140.218 А.Гансүх чадвартай хуульч.Гэвч мууг дагавал могойн хорлол гэгч болж дээ. Хүний шуналаа гэж.....
112.72.11.122 Б.Жаргал энэ бүхнийг яг яаж мэдээд байна...би тэр женко гээчийг огт танихгүй таних шаардлага ч байхгүй...гэхдээ л энэ жаргал гэдэг нөхөр шиг худал үнэн мэдээлэлд толгойгоо угаалгах сонирхол алга...хэлэхэд жаргалаа чи энэ бүхнийг харсан мэт ингэж мэджаагаам бол чи хам хэрэгтэн нь юм бишүү!!! Харсан үзсэнээ очоод цаад цагдаа нартаа хэлээч...эсвэл чиний найз женко гээч чамтай цуг мөнгө шаачаад чамд хувь дутуу өгснөөс болоод чи женко гээчтэйгээ дайсагнаад байгаамуу Б.ЖАРГАЛ ААААА!!!!
172.98.84.189 маргааш Амээрк явлаа харж байгаарай гэж донгодооод байсан тулитраа нөхөр чацга царайлаад гэртээ 14 хоног бүгэжэээ ХАХАХАХА
103.26.194.154 Tsagdaag odoo l hariy. Gemgui bolgochihviidee
183.81.169.58 нэрээ баастуулсан УИХ- ын гишүүдийг дахин төрд хэзээч битгий гарга. Энэ бол бичигдээгүй хууль байх ёстой.
202.9.41.237 Muu hulgaichuud ard tumnii mungiig urjee odoo Ed hurungiig n huraaj avah heregtei
150.129.143.4 Niitleliig b.jargal bichsen genee. Haha nuguu yamny jargal bas b. ovogtoi. Ineedtei yum. Hulgaich, luivarchdygbsain tserluuleh heregtei!
202.179.10.94 Bitgii shaa
202.179.10.94 Bitgii shaa udriin sonin
202.9.40.47 Ухэж далд орморууд шууд алах юмсан
202.9.41.141 2016 онд хулгайчид шорон луу
203.91.115.42 Хулгайч Баттулгыг шорон руу нь явуул.