Онигооны эзэд

2016 оны 01 сарын 31

Улс төрд поп хэмээх шинэ хэллэг бий болжээ. Үүний “хаан” нь эрхэм гишүүн С.Ганбаатар, “хатан” нь Г.Уянга гэнэ. Гудамжны тэмцэгчээс хууль тогтоогчийн сэнтийд заларсан атлаа тэд бурууг нь өөрсдөө засах бүрэн эрхээ эдлэхийн оронд бусдыг шүүмжлэхээс өөрийг хийхгүй яваа.

Улс төр хийж, аливааг популизм болгодог гэсэн санаа л даа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан.

Үүний дараа ч бас л шуугиулсаар байна. Г.Уянга гишүүн сүүлийн үед дуулах авьяасаа хөгжүүлээд буй юм. Тэрбээр хэдэн сарын өмнө ШӨХТГ-ын дарга асан О.Магнайтай хамтран жагсаал, тэмцлийн дуу дуулсан.

Тэгвэл саяхан дуучин ноён Бондгортой хамтарч дуулсан сурагтай. Энэ ч гайгүй хэрэг. Хүн урлагийн авьяастай байж болно. Харин С.Ганбаатар бүр хөгөө чирэв. Гаднын томоохон их сургуулийг төгссөн, нэр хүндтэй компанид ажлын дадлага хийсэн гэж худал ярьсан нь илчлэгдэж орхив.

Гарцаагүй баримтаар үнэнийг нь дэлгэсэн учир “Манай туслахууд намтар бичихдээ андуурчихаж. Юу л даа, би тэр сургуульд сурч байсан ч төгсөж чадаагүй, надад туслах хүн байгаагүй” гэх мэтээр бүр ч утгагүй тайлбар хийж орхив.

Сургуулийг бусдын тусламжаар биш, өөрийн чадлаар сурч төгсдөг баймаар. Бусдын толгой дээр байгаа ширхэг өвсийг хараад өөрийн толгой дээрх бухал өвсийг хардаггүй гэдэг шиг л явдал энэ эрхмүүдэд тохиолдоод байх шиг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Iim humuus uls turd orj baihad uls oron yaj hugjih be dee. ULS TURD OROH HUMUUSEES yos surtahuun humuujiliin shalgalt abch baimaar yum.
104.59.120.41 хаха нэг их эрдэм номтой, боловсролтой хүнүүд цугласан ХҮН гэдэг нам даргааараа боловсролгүй дээр нь далан худалчийг сонгиж шатааский, та нар байтугай монгол даяараа, төийн дээд байгууллага болох Их Хурал нь хууртагдсан болохоор аргаггүй л дээ. Энэ нам ингээд худалчтайгаа цуг даший шог.
172.101.82.153 heden terbumaar husdag, hulgaildag, avligaddag humuusiin hajuud ene ni tegeed nugel uu???
172.101.82.153 heden terbumaar husdag, hulgaildag, avligaddag humuusiin hajuud ene ni tegeed nugel uu???
172.101.82.153 surguuli tugssun tugsuugui chin tiim chuhal bolchihson uu, deed bolovsroltoi hun ner devshine gesen huuli bdg uu???
172.101.82.153 surguuli tugssun tugsuugui chin tiim chuhal bolchihson uu, deed bolovsroltoi hun ner devshine gesen huuli bdg uu???
122.201.22.9 Shivshigtei yum.y
121.45.206.92 Mongoloos daraagiin Hugo Chavez garj ireed, Mongol-g Venezuela bolgoh vii dee!
59.153.113.215 ju gej boddiin tanai soningoos l deer ,tanai teneg tv25 aas bol buur deer,oorsdoo haaltiin geree khiisen buur hogiin jumnuud baij,bor zurkheeree yavj bgaa humuusiig doromjilj bh shiv,tanai sonin,TV gees busad ni uneng medeed duugui l bgaa sh dee
202.131.230.132 Хөгийн хоёр шүү дээ. 4 жилийн турш зргсоох, гацаах, нураах, сүйтгэх л юм,ярьсан. Бүтээн байгуулалт, хөгжил дэвшил гэдэг үг амнаас нь нэг ч унаагүй дээ