Ерөнхийлөгч чинь л өөрөө...

2016 оны 01 сарын 31

Томилогдсон болон сонгогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч хэдэн сарын өмнө санаачлан, өргөн барьсан. Гэвч УИХ-ын гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцох тухай хууль батлах гэж яарахгүй байгаа юм.

Төрийн тэргүүн үе үе энэ хуулийн төслийг батлаад өгөөч хэмээн сануулчихаад явж буй. “Хариуцлага хэрэгтэй” гэдэг түүний үг үнэн. Гэхдээ хариуцлагыг улстөржилтөөс ялгах нь зүй. МАН-ын хэсэг 13 гишүүн болон Г.Уянга тэргүүтэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн огцруулах тогтоолын төсөл оруулж ирсэн.

УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувь уг саналыг дэмжихээ мэдэгдсэн. “Сонгууль болоход хэдхэн сар дутуу байхад засаг, төрөөрөө оролдлоо, улс төр хийлээ” гэсэн шүүмжлэл тэдэн рүү чиглэж буй.

Тэгвэл гишүүн Д.Дэмбэрэл “Хариуцлага ярихад цаг хугацаа ямар ч хамаагүй. Тэгээд ч Ерөнхийлөгч хариуцлагатай байя гэж яриад байгаа биз дээ” хэмээн ярьжээ.

Ер нь Ерөнхийлөгч нь хариуцлага яриад байгаа учраас эрхэм түшээд Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барьсан бололтой юм, түүний тайлбараар.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 УИХ, Засгийн газар маш муу ажиллаж байгаа учир харуцлага тооцох хэрэгтэй. хариуцлага хүлээж байсан УИХ, ЗГ , хүмүүс байгаа юм уу? хариуцлага тоццдоггүй учир муу ажиллаад, түүнийгээ болоод байна гэж нэг хэсэг нь үзээд байгаа юм биш үү???. харуцлагыг доод шатанд тооцсон нэрээр хүмүүсийг гудамжинд гаргаж байна.
183.81.169.58 Үнэн шүү.
  • 2016 оны 02 сарын 01