Хардалт

2016 оны 01 сарын 31

УИХ-ын гишүүд чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудлаасаа хадуурч, улстөржих нь хэвийн үзэгдэл. Тэгвэл З.Энхболд дарга “хүүхдүүд”-ийнхээ энэ үйлдэлд хязгаар тавихаар зорьсон бололтой.

Чуулганы ээлжит нэгэн хуралдааны үеэр гишүүн Ц.Нямдорж үг хэлэх болов. УИХ-ын дарга “Үндсэн асуудлаас өөр зүйл яривал микрофоныг чинь хаана шүү” хэмээн сануулав. Нөгөөх нь сануулгыг үл тоон хадуурч эхэлтэл дарга сануулсандаа хүрч микрофоныг нь хааж орхисон юм.

Тэгвэл лхагва гаригт Байнгын хорооны хуралдааны үеэр эрхэм гишүүн бас үг хэлэх болтол микрофон нь гацав.

Тэгмэгц тэрбээр “За одоо Байнгын хорооны хурал дээр хүртэл микрофон хаадаг болж буй юм биш биз” хэмээн хардав. Наргианы чанартай байсан нь мэдээж л дээ. Тэгээд “Ер нь яг хаачихлаа шүү” хэмээн хошигносон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД