О.Тэмүүжин: Тэгээс эхэлсэн БИДНИЙ АМЬДРАЛ надад амттай

2016 оны 01 сарын 24

Монголын соёл урлагийн салбарт шижигнэсэн залуу үе хүч түрэн орж иржээ. Тэдний дунд хүүхэд байхаасаа олны хараанд өртсөн нь хуруу дарам.

“Цоглог”-ийн Тэмка, оюутан ахуйдаа “Бүүм таун”-ы Тэмка, одоо “Эмоци”- ийн Тэмка хэмээн цоллуулж яваа жүжигчин О.Тэмүүжин тэдний нэг. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Уран бүтээлийн тань сониноос яриагаа эхэлье. “Эмоци” продакшнаар сонин юутай вэ?

-“Их хотын залуус” телевизийн олон ангит киноны төгсгөлийн ангийг шинэ жилийн баяраар үзэгчдэд хүргэлээ. Мөн “Шинэ жилийн үдэш-3” баярын нэвтрүүлэг хийсэн. Энэ онд олон сонирхолтой тоглолт, уран бүтээл хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Тухайлбал, ирэх гуравдугаар сард БНСУ, тавдугаар сард АНУ-д аялан тоглолттой. Зургадугаар сард бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхээр төлөвлөж, зохиолоо бичиж байна.

“Эмоци” продакшн дэргэдээ видео студи, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багтай боллоо. Улам л өргөжиж байна даа.

-Танай продакшн хошин тоглолтоос гадна телевизийн олон ангит кино түлхүү хийгээд байна уу?

-“Эмоци” продакшныг анх байгуулахдаа л олон ангит кино хийж үзье гэсэн бодолтой байсан. Энэ саналаа “Боловсрол” телевизийнхэнд тавихад нааштай хүлээж авсан юм. Ингэж л “Гурван найз”, “Их хотын залуус” кинонуудаа хийсэн.

Хүмүүс “Эмоци”-ийг олон ангит киноны хамтлаг болчихлоо гэх мэтчлэн янз бүрээр л ярих юм. Яах вэ, ярьж л байг. Бид өөрсдийн хийж чадах бүхнийг хийж үзнэ. Гол нь бид зүгээр суугаагүй, юм хийчихээд элдвээр хэлүүлж байгаа болохоор санаа зовдоггүй.

Үүнээс гадна бид монгол контент хийж байгаа шүү дээ. “Гурван найз: Яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны кино ч хийлээ. Кинонуудыг маань хүмүүс үзэж, ам сайтай байгаад баярладаг.

-Та өөрөө хэд хэдэн телевизийн олон ангит кинонд тоглосон. Тийм болохоор энэ төрлийн кинонд илүү элэгтэй байдаг юм уу?

-МҮОНТ-ийн “Сарны нулимс”, “Боловсрол” телеизийн “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг олон ангит кинонд тоглосон. Өөрөө тоглоод үзчихсэн болохоор хийж үзмээр санагдсан.

Энэ саналаа продакшныхантайгаа хуваалцаж, зөвшилцөж байгаад л хийсэн. Ер нь элэгтэй гэхэд болох юм байна шүү.

-СУИС-ийг төгсөх үед багш нар, ойр дотнынхон тань УДЭТ-т ор гэж ятгадаг байсан гэсэн. Яагаад тэдний үгэнд ороогүй юм бэ?

-Би шударга ярих уу. Би хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж жүжигчин мэргэжил эзэмшсэн. Тэр л мөрөөдлөөрөө ажиллахыг хүссэн. Миний мөрөөдлөө биелүүлэх газар УДЭТ байгаагүй. УДЭТ хэн хүссэн нь ордог газар биш шүү.

Босго өндөртэй, мундаг газар. Оюутан цагтаа тэр газрын тайзан дээр гарахыг мөрөөдөж л явсан. Би СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлаган доор төгссөн юм.

Багш маань надад “Чи театрын л хүн болох ёстой” гэж зөндөө хэлсэн. Гэхдээ би сургуулиа төгсөөд ямар ч эргэлзээгүйгээр “Х ТҮЦ” продакшныг сонгосон.

Оюутан байхаасаа л тэднийхээ дунд байсан шүү дээ. Энэ сонголтдоо хэзээ ч харамсаж байгаагүй.

-Оюутан цагаасаа ажилласан “Х ТҮЦ” продакшнаасаа өрх тусгаарлахад эвгүй байв уу. Ах, эгч нар нь хэрхэн хүлээж авсан бол?

-Мэдээж эвгүй байсан. Олон жил ах, эгч нарынхаа нөмөрт, хаяаг нь түшиж ажилласан шүү дээ. Сэтгэл нэг л сонин байсан. Үгээр илэрхийлэхэд жаахан хэцүү юм. Гэхдээ бид чадал, хүч, авьяасаа сорихыг хүссэн.

Тэр хүсэл маань бүтэлтэй, бүтэлгүй ямар ч болсон бай, үзээд алдахаар шийдсэн. Түүнийгээ ах, эгч нартаа хэлэхэд харин ч биднийг дэмжсэн. “Х ТҮЦ”-ээс салаалсан мөчир учраас чанартай уран бүтээл хийгээрэй гэж захисан даа.

Хамтлагаа байгуулаад гурван жил болох гэж байна. Тодорхой хэмжээнд үзэгчдэд танигдаж, ахиж яваадаа баяртай байна.


-“Эмоци” продакшн анхны тоглолтоо “Эрчүүдийг уучил” нэртэй хийсэн санагдаж байна. Хүн үзэх болов уу, яаж хүлээж авах бол гэж эмээж, догдолж л байсан байх даа?

-Эхний тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийсэн юм. Манай хошин урлагийн хамтлагууд СТӨ, МҮЭСТО-нд л тоглодог шүү дээ. Тийм болохоор шинэ газарт, шинэ продакшны тоглолтыг хүн үзэх болов уу, яах бол гэж айсан.

Байсхийгээд тасалбар түгээх цэгт очоод “Тасалбар зарагдаж байна уу, хэд зарагдсан бэ” гээд л асуудаг байлаа.

Гэтэл санасныг бодвол үзэгчид биднийг их сонирхсон, маш сайхан хүлээж авсан. Тэрнийхээ хажуугаар биднийг их шинжсэн. Үнэнийг хэлэхэд эхний тоглолтоосоо бид маш их урам авсан шүү.

“Х ТҮЦ”-ийн бүтээгдэхүүнүүд шинэ продакшн байгуулахад хүмүүст их сонирхолтой санагдсан байх л даа. Хэвлэлүүд ч янз бүрээр л бичсэн. Тэр нь биднийг улам хурцалсан.

-“Х ТҮЦ” продакшнд байхдаа хэд хэдэн драмын жүжигт тоглосон шүү дээ. “Эмоци” продакшн тийм уран бүтээл хийх үү?

-“Хориотой жүжиг”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”, “Сайтар эргэцүүл”, “Аянгын бороо” зэрэг жүжигт тоглосон. Бид ч драмын жүжиг тавина. Гэхдээ арай болоогүй. Цаг үеэ олсон, хүмүүсийн анхаарлыг татахуйц жүжиг тавьж, тоглоно.

-Таны оюутан цагийн дурсамж “Бүүм таун” хамтлагтай салшгүй холбоотой. Дуулж бүжиглэдэг, жүжиглэдэг хамтлагийн гишүүн байсан үеэ дурсаач?

-Хамтлагтаа их хайртай. Оюутан цагийн минь хамгийн сайхан үе. Хамтлагийнхаа гоцлол дуучин байлаа. Тэр хамтлагт амьдралаа зориулж явсан бид одоо өөр өөрсдийн эрхэлсэн ажилтай, уран бүтээлч болж.

Урлагт хөл тавих шатны эхний гишгүүр тэр хамтлаг байсан. Заримдаа гайхдаг юм. Г.Ган-Очир ах маань юугаа ч мэдэхгүй хэдэн хүүхдийг нэгтгэж, хамтлаг болгохоор зориглосон. Одоо Г.Ган-Очир ах УДЭТ-т бүжгийн багшаар ажиллаж байгаа.

Б.Тамир, М.Баярбат нар “Фантастик” продакшныг байгуулж, “Аз жаргалын шок”, ”Миний ах атаман” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн. Э.Алдар маань “Маск” продакшнд ажиллаж байна. Бүгд л мэргэжилдээ эзэн болж яваа.

-Багадаа их сахилгагүй хүү байв уу?

-Бага ангидаа айхтар сахилгүй биш ч, бас даруухан байгаагүй ээ. Хичээл сурлага, урлаг, спорт аль аль нь алтан дундаж. Монголын хүүхдийн ордны Д.Саранхүү багшийн шавь болсноос хойш их нээлттэй болсон шиг байгаа юм.

Урлагийн уралдаанд оролцож, байр эзлээд л. Тэр болгоноос шинийг сурч, өөрийгөө нээж байсан байх.

-Та тавдугаар ангиасаа МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөрийг хөтөлсөн. Тэр үед өөрийгөө жүжигчин болно гэж төсөөлж байсан уу?

-Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд сурч байх үедээ МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг, хүүхдийн кинонд дуу оруулдаг байлаа.

МҮОНТ-ийн дууны найруулагч Ц.Гүндэгмаа эгч намайг анх телевизтэй холбосон юм. “Цоглог” студи байгуулагдахад уран бүтээл ангийн дарга байлаа.

Хүүхдүүдийг бэлтгэл, зураг авахуулах цагаасаа хоцорвол загнаад л (инээв). Нэвтрүүлгийн бичлэгүүдээ хадгалдаг. Хүүхэд насны минь дурсамж шүү дээ.

-Тэр үеийнхээ төрхийг “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн “Чамтай хамт явмаар байна” дууны клипэнд бас үлдээсэн байдаг.

-Хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Бас л сайхан дурсамжуудын минь нэг. Хааяа тэр клип зурагтаар гардаг л юм. Харахаар инээд хүрдэг шүү.

-Жүжигчнээс өөр мэргэжил сонирхож байгаагүй юу?

-Нисгэгч болно гэж мөрөөддөг байсан шүү дээ. Гэтэл тавдугаар ангиасаа Монголын хүүхдийн ордонд сурснаас хойш тэр бодол байхгүй болчихсон.

-Урлагийн мэргэжил сонгосондоо харамсаж байсан удаа бий юү?

-Байхгүй. Ядрах, өлсөх цангах бол энүүхэнд. Гэхдээ уран бүтээлийн төлөө тэгж байгаа нь жаргалтай санагддаг. Урлаг их гэгээлэг. Тэр дундаа хошин урлаг хүнд их ойр.

-Гэр бүлийнхнийхээ тухай яриач. Та айлын том хүү бил үү?

-Хоёр эрэгтэй дүүтэй. Багадаа дүү нараа цэцэрлэгт нь хүргэж өгнө, дугуйландаа явна. Тараад дүү нараа авна, гэртээ ирээд хоолоо хийж, гэрээ цэвэрлэдэг хүүхэд байлаа.

-Хэр чанга ах вэ?

-Чанга юм шиг байгаа юм. Айхтар загнаад байдаггүй л дээ. Одоо манай дүү нар ээжтэй маань хамт амьдардаг юм. Ээжийнд яваад ороход нөгөө хоёр чинь гэнэт ухаан орсон юм шиг л тал талд юм хийгээд эхэлдэг.

Нэг нь юм угаагаад, нөгөөдөх нь гэрээ цэвэрлээд л. Би гэртээ ялхайгаад суудаг хүнд дургүй. Гэртээ байх үедээ цэвэрлэгээ хийж, юм угаана, хоол хийчихнэ. Эвдэрсэн хэмхэрсэн юм байвал засчихна.

Аж ахуйч хүн шиг байгаа юм. Багаасаа тийм байгаад сурчихсан болохоор хүн зүгээр суугаад байхаар сонин санагдаад байдаг юм.


-Жүжигчин Г.Нарансолонгын гэрийн цонхон доор зүрхэн хэлбэртэй гал асааж, дуулж уяраасан түүхтэй. Араас нь хэр удаан гүйж байж эхнэрээ болгосон бэ?

-Гүйсэн гүйсэн. Мессеж бичиж, болзоод л. Би бүр “нурчихсан”. Манай хүн ч намайг сонирхож байсан байх. 2006 онд анх болзож байлаа.

-Өөрөөсөө зургаан насаар эгч бүсгүй дагуулаад ороход гэрийнхэн тань эсэргүүцээгүй юү?

-Үгүй. Харин ч манай хүнийг их сайхан угтсан. Манай аав, ээж анх танилцуулсан өдөр л шууд хүлээн зөвшөөрсөн шүү. Хадмууд ч тэр. Тийм ч болохоор өнөөдөр бид сайхан амьдарч байгаа.

-Т.Анар-Од хүү тань одоо таван настай. Аав болох мөчид ямар байсан бэ. Та хэр сайн аав бэ?

-Хүн аав, ээж болохоороо хорвоо ертөнцийг өөрөөр харж эхэлдэг юм билээ. Амьдрал зорилготой болж, өөрчлөгддөг. Хүүгээ, эхнэрээ харахаар хайр хүрээд л.

Хэнийг ч хайрлаж байгаагүй хайраар үр хүүхдээ хайрладаг юм билээ. Тэр хайрын төлөө амьдрах, зүтгэх ёстой гэдгээ ухаарсан даа.

-Эхнэртэйгээ ажилдаа ч, гэртээ ч хамт. Урлагийн гэр бүл байхын жаргал, зовлон юундаа байна вэ?

-Сайхан шүү дээ. Бид нэг зүйлийн төлөө зүтгэж байгаа болохоор. Миний хань ч сайн эзэгтэй.

Хоёр талын аав, ээжүүд маань ч бидэнд маш их дэм болдог. Бэлтгэл сургуулилалт, тоглолттой үед хүүхдүүдийг маань харж өгдөг.

-Өөрийн гэсэн орон гэртэй болж, өрхийн тэргүүн болоход ямар санагдаж байв?

-Орох оронтой болно гэдэг сайхан. Лизингийн үйлчилгээ чинь их зүгээр юм билээ (инээв). Бидэн шиг залуу гэр бүлүүдэд шүү дээ. Лизингээр байр авч, өөрсдийн гэсэн гэр оронтой болж тусдаа гарахад сайхан санагдсан.

Тэр хэрээрээ хариуцлага нэмэгдсэн. Анх хов хоосон байрныхаа шалан дээр хивс дэвсээд, гудас хөнжлөө тавиад л унтдаг байлаа. Гал тогооны тавилга ч байхгүй. Тэгээс эхэлсэн бидний амьдрал надад амттай.

Ингэж эхэлсэн амьдрал илүү бат бөх байдаг шиг санагддаг. Хамтдаа, өөрсдийн хөдөлмөрөөр босгосон амьдрал маань бидэнд үнэ цэнэтэй.

Одоо эргээд бодоход сайхан дурсамж. Саяхан эхнэр бид хоёр тэр үеийнхээ тухай яриад, инээлдэж суусан.

-Эхнэртэйгээ болзсоноос хойш 10 жил болчихсон байна шүү дээ. Ойгоо хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Эхэндээ ч нэг, хоёр жилийн ой гээд л тэмдэглэдэг байлаа. Хүүхэдтэй болсноосоо хойш больчихсон. Одоо ой гэхээсээ илүү хуримаа хийхээр төлөвлөж байгаа.

-Та ер нь хэр зоригтой хүн бэ?

-Зоригтой шүү. Үгүй байсан бол өнөөдрийн Тэмүүжин биш байх байлаа.

-С.Тэмүүжин байснаа О.Тэмүүжин болсон байна билээ. Яагаад овгоо сольсон юм бэ. Энэ талаар ярьж болох уу?

-Хүний амьдралд нууц байх ёстой. Дэлгэсэн ном шиг байна гэж юу байх вэ. Сэргэлэнгийн Тэмүүжин гэдэг байсныг Одхүүгийн Тэмүүжин болгосон. Төрсөн эцгээрээ л овоглосон. Өөр юм яримааргүй байна.

-Та “Эмоци” продакшны уран бүтээлээс гадна бусад найруулагчдын кинонд тоглохгүй юм уу. Сүүлийн хэдэн жил тэгж харагдсангүй?

-Уг нь киноны саналууд ирдэг. Гэхдээ өөрөө продакшн байгуулаад ажиллаж байгаа болохоор өөр зүйлд сатаарч болохгүй байна л даа. Түүнээс биш бусдын кинонд тоглохгүй гэж бодоогүй. Ажил амжихаар, дээр нь гоё дүр таарвал тоглолгүй яах вэ.

Бас нэг зүйл байна. Ингэж ярих нь хүмүүст таалагдахгүй байх. Туслах дүрийн санал их ирдэг юм. Би туслах дүрд тоглохыг хүсдэггүй. Ямар тоо гүйцээх гэж байгаа биш.

Энийг маань мэддэг хүмүүс намайг их зантай гэхчлэн муу хэлдэг. Яадаг юм, ярьж л байг. Би тийм л үзэл бодолтой.

-Үнэхээр тийм их зантай юм уу?

-Их зан тодорхой хэмжээнд байх ёстой. Өөрийгөө үнэлэх үнэлэмж шүү дээ. Би өөрийгөө өндрөөр л үнэлдэг хүн байгаа биз.

-Дэлгэцийн уран бүтээлд эрэгтэй жүжигчин эмэгтэй хүний дүрд хувирч тоглосон нь цөөн. “Болсон явдал” кинонд та эмэгтэй хүнд хувирсан. Их хэцүү байсан уу?

-Хэцүү юм билээ. Анх зохиолтой нь танилцаж байхдаа “Энэ дүрд тоглосны дараа балиар, гомо, трансжендер” гээд муулах байх гэж айсан. Гэхдээ тоглохоор шийдсэн. Тэгж ярьсан ч надад хамаагүй санагдсан. Тэд ч гэсэн хүн шүү дээ.

Зураг авахуулах явцад байнга трикогоо урчихаад байсан. Сүүлдээ найруулагч И.Одончимэг эгч уурлаад. Юманд хүрэх төдийд урагдчихаад байгаа юмыг яалтай билээ.

Даашинз нь эвгүй суухад л ханзарчих юм шиг санагдаад л. Их хөөрхөн дүр шүү. Тэрнээс хойш тоглолтод хэд хэдэн удаа эмэгтэй хүн болсон.

-Дотнын найзад тань “Болсон явдал” кинонд гардаг шиг зүйл тохиолдож, танаас эмэгтэй хүний дүрд хувирч туслахыг гуйвал та зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө. Би чадна.

-Их сайн найз байх нь ээ?

-Итгэсэн, итгэл даасан найзууддаа найз шиг найз байхыг хүсдэг. Би их олон найзтай. Хүн хэзээ ч нэг хэвэндээ байхгүй. Гэхдээ өнгөрсөнд хэн байснаа мартаж болохгүй гэж боддог юм.

Надад одоо ч Урт цагааны үзүүрт савхи буддаг найз байна, урлаг соёлын алдартай найз ч байна. Би найзаар баян хүн. Үүгээрээ ч бахархдаг.

Тийм ч болохоор миний төрсөн өдрийг найзууд маань мартдаггүй. Жил бүр миний төрсөн өдрөөр найзууд маань цугладаг.

-Та “Brotherhood” ахан дүүсийн нэгдэлд харьяалагддаг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ нэгдлийг талийгаач Т.Билгүүн найз маань анх санаачилж, харамсалтай нь, амьд ахуйдаа хэрэгжүүлж чадаагүй юм. Найзынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, бид ахан дүүсийн нэгдлээ байгуулсан.

Сүүлд талийгаачийнхаа төрсөн өдрөөр бид буян үйлдлээ. Хүнд амьдралтай нэлээд хэдэн айлд өвлийн түлээ, нүүрс тараасан.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.120 Yamar targan tom hatsartai huuhen be
45.117.34.10 Нарансолонго хөөрхөн адтай бүсгүй.Охид ийм байвал гоё бөгөөд бас сонирхолтой,аз жаргалтай.
37.2.27.249 Temka chi shuu.
5.74.220.63 Saihan ger bul.Haransolongo saihan busgui shuu.Amjilt husiy.
220.191.168.20 AVGAI N YAG MATAR
220.191.168.20 Таны хариулт ...
  • 2016 оны 01 сарын 29
220.191.168.20 бүү атаарх ...
  • 2016 оны 01 сарын 27
220.191.168.20 Huts! Naransolongo chini, ner shigee saihan busgui,...
  • 2016 оны 01 сарын 26
112.72.12.9 ger buld n az jargal husie, saihan hosuud shuu ta 2.
202.21.125.23 Tsarailag bandi baij xachen matar muutai xuuxentei suusan n xachirxmaar.
202.21.125.23 Таны хариулт ...Авьяаслаг, сайн жүжигчин Тэмкагийнхаа сайхан ярилцлагыг уншлаа. Баярлалаа. Та нартаа аз жаргал, уран бүтээлийн улам өндөр амжилтыг хүсье. Хайр агуу шүү. Нарансолонго авьяаслаг, хөөрхөн бүсгүй, бас их ухаалаг санагддаг шүү. Дахин амжилт хүсье
  • 2016 оны 01 сарын 27
202.21.125.23 Таны хариулт ..mongolchuudaa bitgii xvnd ataarhaj amidar.oorsdoo bolj baibal boloo shvv dee.bolormaa
  • 2016 оны 01 сарын 27
202.21.125.23 Ta 2 amjilt hvsie .naransolongo baidag l 1mongol bvsgvi.ta 2yag taarsan xosuud.ok.
  • 2016 оны 01 сарын 27
202.21.125.23 Harinch esregeeree Naransolongo yaj Temkag toosiin bol gej boddog blaa ...
  • 2016 оны 01 сарын 26
202.21.125.23 Та чинь харин нэг ширээн дээр суучихаад янз янзын юм бичээд өөрөө өөртэйгээ хэрэлдээд суудаг хүн үү айн?
  • 2016 оны 01 сарын 26
202.21.125.23 huts! Naransolongo chini, ner shigee saihan busgui,...
  • 2016 оны 01 сарын 26
103.229.121.127 Mundag. Amjilt Temka
220.191.168.20 mundag zaluu baina. amjilt hus”e.