Ц.НЯМДОРЖ шуламтай найзална

2016 оны 01 сарын 25

Тэр уг нь шуламтай нийлэхгүй амьдарч байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлэхийг хүсдэг гэнэ. Гэвч нөхцөл байдал энэ зарчмаа зөрчихөөс аргагүйд хүргэсэн бололтой юм.

Ц.Нямдорж Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд гарын үсэг зурсан 19 гишүүний нэг. Түүнийг тогтоолоос нэрээ татсан тухай яриа гармагц сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм. Тэр нэрээ татаагүй аж.

Бас Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газар авлига өгсөн, хүүхдийн мөнгийг буцааж бүгдэд нь өгөхөө мэдсээр байж улс төр хийсэн, Эрүүл мэндийн сайд нь ажлын байрандаа авлига авсан гэх үндэслэлээр бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж буй аж.

Тэрбээр “Эрх баригчдын дээрэм, дарангуйллыг сөрөн зогсохын тулд шуламтай нийлэхэд ч бэлэн байна” гэжээ. Түүнтэй нийлэх шулам олддог л байгаа даа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.139 shulamaa olood niilsen yum bish uu...
183.81.169.58 одоогийн улс төрчид угаасаа шуламын гар хөл болчихсон шүү дээ. Одоо зомби болох л дутуу байна.
202.179.27.212 ер нь ороо нь ороогоороо жороо нь жороогоороо ш дэ нямдорж оор хэнтэй нийлэх вэ шударга дvр эсгэж шударга бус юм л дээд зэргээр хийдэг мань ч гэнэн гэж юу гэхэв монголыг шоронжуулсан халхуудыг л донгож байвал бах нь ханадаг баяд