“БОЛОР ЦОМ”-д оролцогчдыг УИХ-аас бүртгэнэ

2016 оны 01 сарын 24

УИХ-ын гишүүд дотор шүлэг бичдэг, түүнээс нь цөөнгүй нь дуу болсон хүн нэлээд хэд бий. Тэгвэл зарим нь саяхнаас авьяасаа шинээр нээж буй бололтой. Гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод зориулсан ёжтой хэдэн мөр шүлэг хэлэв.

Түүнийг “Бүхнийг мэдэгч хаан” хэмээн тодотгохоо бас мартсангүй. Өөрт нь зориулсан энэ “чин сэтгэлийн” шүлгийг сонсоод УИХ-ын дарга “Манай гишүүд авьяасаа нээж эхэлж дээ” гэв. Н.Батбаяр цаанаас нь “Болор цом наадамд оролцох хүмүүсийг бүртгэнэ шүү” хэмээж, бусад нь инээлдлээ.

Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлынхаа тайланг танилцуулахдаа мөр, толгой холбон шүлэглэсэн юмдаг. Тэр үед Ё.Отгонбаяр гишүүн “Болор цомд сойчихмоор тайлан уу, үгүй юү” хэмээн шоолж байсан билээ.

Үнэхээр уг наадамд сойвол сойхоор шүлэг бичдэг эрхмүүд байгаа юм биш үү. УИХ дотроос бүртгэл явуулаад үзэхэд яагаад болохгүй гэж, тийм ээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД