“Хүчит шонхор”-ын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

2016 оны 01 сарын 19

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн баяр хүртэл автомашины улсын дугаарын болон хөдөлгөөний чиглэлийн зохицуулалт хийхээр болжээ.

Тодруулбал, энэ сарын 30, хоёрдугаар сарын 6-ны бямба гаригт тэгш тоогоор төгссөн, энэ сарын 31 болон хоёрдугаар сарын 7-ны ням гаригт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах болжээ.

Үүнтэй холбогдуулан алслагдсан гэр хорооллоос “Нарантуул”, “Хүчит шонхор”, “Дүнжингарав” зэрэг томоохон худалдааны төв рүү шинэ чиглэлийн автобус явуулах юм байна.

Мөн дээрх өдрүүдийн 08.00-17.00 цагт “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш, далангаас зүүн тийш Судалт” төвийн уулзвар хүртэлх баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгох гэнэ.

Г.БАЯР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД