Үрийн 20 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлнө

2015 оны 12 сарын 28

УИХ-ын чуулганаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ.

Эдгээр төслийн дагуу 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 20 мянган тонн үрийн улаан буудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм.

Иргэн, хуулийн этгээдийн импортоор оруулж ирж байгаа үрийн улаан буудайнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ирэх оны зургадугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлөхөөр төсөлд мөн тусгажээ.

Энэ үеэр гишүүд гурилын үнэ өндөр, буурахгүй байгаагийн учрыг лавлав. Ер нь гурилын үнийн талаар ямар арга хэмжээ авахыг бас асууж байлаа.

Мөн үрийн нөөц чухал учир түүнд анхаарч ажиллах, судалгаа хийх хугацаа дууссан тул сонгох үрийн чанар, сорт, хэрэгцээ, гэрээ хийх, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцах байгууллага зэрэгт анхаарч ажиллахыг сануулсан. Эдгээр төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД