БНХАУ-ын зэсийн импорт нэмэгджээ

2015 оны 12 сарын 10

Дэлхийн зэсийн эрэлтийн 45 хувь нь ногддог урд хөршийн импорт арваннэгдүгээр сард нэмэгдсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа уг таваарын үнэ дээшилжээ.

Нью-Йоркийн металлын биржид ирэх оны гуравдугаар сард худалдан авах зэсийн үнэ гэхэд 0.3 хувиар нэмэгдэн, фунт нь 2.054 ам.доллартай дүйсэн гэж “The Wall Street Journal” мэдээлэв. Өнгөрсөн сард БНХАУ 460.000 тонн зэс болон зэсийн бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь нэг жилийн өмнөхөөс 9.5 хувиар дээшилсэн үзүүлэлт болсон байна.

“Сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хүрээд байсан суурь металлын ханш өсөхөд БНХАУ-ын импортын талаарх мэдээ нөлөөллөө. Зах зээл дэх зэсийн үнэ хямдарсан нь тус улсын эрэлтийг нэмэгдүүлсэн болов уу” хэмээн Чикаго дахь “RJO Futures”- ийн таваарын ахлах брокер Боб Хаберкорн ярьжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД