Ард Санхүүгийн Нэгдэл шинэ хөрөнгө оруулагчдыг татан оруулж иржээ

2015 оны 12 сарын 07

Швейцарь Улсын АДВЕК хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга ноён Бруно Рашле Ард Холдингсийн хувьцаа эзэмшигч болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Ноён Бруно Рашле нь АСН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах бөгөөд түүний олон улсын бизнесийн удирдлага, компанийн засаглалын арвин их туршлага нь тус компанид үнэтэй хувь нэмэр оруулах болно. “Ард Холдингс нь ойрын хугацаанд олон нийтэд хувьцаагаа арилжаалдаг цогц санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний холдинг компани болно” гэж тэрээр дүгнэв.

АСН-ийн гүйцэтгэх захирал Чулууны Ганхуяг хэлэхдээ “Би Бруног мэддэг болсноос хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ. Энэхүү хугацаанд хэрхэн өөрийн бизнесийг амжилттай удирдан зохион байгуулж буйг хараад түүнийг хүндлэх үнэлэмж улам ихээр нэмэгдсээр байна. Мөн түүнчлэн бидний хувьд түүнээс сурч мэдэх зүйл их байгаа бөгөөд манай компанийн хөрөнгө оруулагч болон ТУЗ-ийн гишүүнээр ажиллах болсныг талархан хүлээж авч байгаа. Миний хувьд түүнтэй хамтран ажиллаж Ард Холдингсыг Монгол Улсдаа тэргүүлэгч, олон улсын түвшний санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, нээлттэй хувьцаат компани болгох зорилгынхоо төлөө хамтран ажиллаж буйдаа туйлын баяртай байна. Үүнээс гадна, би Бруногийн амьдралын хандлага болон хүмүүст өгдөг итгэл тэмүүллийг түүнээс үргэлжлүүлэн сурахдаа баяртай байна”.

Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Бид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар нийт 305 хувьцаа эзэмшигчтэй байна.

Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз (Монет Капитал), Ард Актив, Ард Капитал Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) багтдаг. Бид мөн Техник Технологийн Дээд Сургууль, Номын Хишиг, Уайлд Дижитал Эйжэнси, ТэнГэр Системс зэрэг компанид хөрөнгө оруулалт хийж, удирдлагын багт нь идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгон ажиллаж байна.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн
Монгол Улс, Улаанбаатар хот


Утас: +(976) 11 321899
Имэйл: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Холдингсын байр 2 давхарт
Facebook: www.facebook.com/ArdHoldings

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД