Франчиско ФРЕДРИХ

2015 оны 12 сарын 07

1990 оны тавдугаар сарын 2-нд Герман Пирна мужид төрсөн. Биеийн өндөр 180 см, жин 89 кг. Бобслейчин. Тэрбээр 2006 оноос хойш бобслейгээр хичээллэж буй.

Фредрих 2011 онд холимог багийн төрөлд дэлхийн аварга болж амжилтын гараагаа эхлүүлжээ. Тэрбээр 2013 онд тус төрөлд ДАШТ-ээс мөнгө, эрэгтэй хосын төрөлд аваргалсан юм.

Харин энэ жилийн тус хоёр төрөлд торолгүй түрүүлж, дэлхийн аваргын дөрвөн алттай болжээ. Тэрбээр бобслейд германы багийн гол хүн. Германы баг сүүлийн гурван дэлхийн аваргаас алгасалгүй медаль хүртэж байгаа нь түүнтэй холбоотой.

Чөлөөт цагаараа мотоцикль унаж, машинаар давхих дуртай. Нэг үгээр бол хурд түүний хообий.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД