Хожимдсон нулимс

2015 оны 12 сарын 06

Дэлхийд ховордсон цоохор ирвэсний нутаг болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг тусгай хамгаалалтад авах, эсэх талаар УИХ-ын түвшинд ярьж байна.

Байгаль хамгаалагч залуу бусдын гарт амиа алдсан хэмээх хэргийн талаар ид шуугиж буй. Энэ үед Төрийн ордон дахь Иргэний танхимд уг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, гишүүдийн төлөөлөл оролцсон юм.

Цоохор ирвэсээ хулгайн анчдаас хамгаалах гэж тэмцсээр амиа алдсан гэж буй залуугийн араас эрхэм гишүүн Ц.Оюунгэрэл харууслын нулимс унагасан.

Түүний амийг хамгаалж чадаагүйдээ, тийм хууль эрх зүйн орчин бүрдүүлээгүй байсандаа харамссан хэрэг. Үүнийг “Хожимдсон нулимс” хэмээн нэрлэж болно.

Мөн зарим нь “Худлаа шоудаж, матрын нулимс унагалаа” хэмээн шүүмжилсэн. Ямартай ч байгаль хамгаалагч залуугийн үхэл Тост, Тосон бумбын нуруу тийш төрийн анхаарлыг хандуулж чаджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД