Төр иргэдээ залилан, луйвардаж байна

2015 оны 11 сарын 05

Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, өөд нь татах уриатай гарч ирснийг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр Засгийн газар маань бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих биш, ард түмний нуруунд л ачааг үүрүүлж, тэдний хэтэвчийг хоослох бодлого барих боллоо.

Монгол Улсын Засгийн газар 2014 онд эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд төрд ачаа болж байгаа хөрөнгүүдээ дуудлагаар худалдаж, төрийн санд бэлэн мөнгө төвлөрүүлэхээр Засгийн газраас 2014 оны долдугаар сарын 16-нд 232 дугаар тогтоол батлан “Төрийн өмчид байгаа 37 үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, төсөвт мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх” шийдвэр гаргасан билээ.

Үүний дагуу ТӨХ-ноос 2014 оны арванхоёрдугаар сарын 19- нд Төр хурахын аман дахь ШШГЕГ-ын дансанл бүртгэлтэй, ашиглахгүй байгаа амралт сувиллын объектийг үнэ хаялцуулж, нэг тэрбум есөн сая төгрөгөөр иргэн Д.Энхтуяа худалдан авчээ.

Хууль журмынхаа дагуу 14 хоногийн дотор бүх мөнгийг нь Төрийн сангийн дансанд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан юм байна. Түүнээс хойш 14 хоногийн дараа үл хөдлөх хөрөнгийг нь иргэний нэр дээр шилжүүлнэ хэмээсэн боловч ТӨХ-ныхон элдэв арга саам хэрэглэн шилжүүлэхгүй явсаар хүлээлгэж өгсөн байх хугацааг өнгөрүүлжээ.

Түүнээс хойш 20 гаруй хоногийн дараа Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 2-нд 37 дугаар тогтоол гаргаж, анх худалдахаар зарласан 37 объектоос зөвхөн иргэн Д.Энхтуяагийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг худалдах жагсаалтаас хассан гэнэ. Үүний цаана ШШГЕГ-ын удирдлагын эрх ашиг хөндөгдөж, уг объектийг үнэгүйдүүлэх гэсэн санаархал нь талаар болсон бололтой.

Ингэснээр иргэн Д.Энхтуяад төр үл хөдлөх хөрөнгийг нь ч өгсөнгүй, үнийн дүнд нь төлсөн тэрбум гаруй төгрөгийг нь ч буцаан олголгүй, улсын төсөвт төвлөрүүлэн зарцуулчихсан байгаа юм. Хөрөнгөө ч, мөнгөө ч олж авч чадахгүй байгаа эмэгтэй ТӨХ-нд удаа дараа гомдол гаргасан аж.

ТӨХ-ны удирдлага нь Ерөнхий сайдад хандан “Засгийн газрын тогтоолоор дуудлагаар худалдсан объектоос 10 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна. Үүний нэг тэрбум гаруй нь дээрх иргэнийх” гэж танилцуулахад Ерөнхий сайд “Мөнгийг нь буцаах боломжгүй. Дуудлага худалдаагаар авсан иргэнд нь өгөх ёстой юмыг нь өг” гэсэн чиглэл өгсөн талаар Засгийн газрын албан бус эх сурвалж бидэнд мэдээлэв.

ТӨХ-ноос “Хууль ёсны дагуу явагдсан дуудлага худалдааг хуулийн дагуу хүчингүй болгох боломжгүй” гэсэн хэдий ч дунд шатанд очоод хэн нэгний дарамт шахалт, саад байгаагаас болж, иргэн үл хөдлөх хөрөнгө ч үгүй, мөнгө ч үгүй хоосон хоцорсон байх юм.

Төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжин, төрийн албан хаагчдынхаа цалингаас 10 хувийг суутган байж, улсад 1.9 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа өнөө цагт иргэн Д.Энхтуяагийн төлсөн тэрбум гаруй төгрөгийг гаргаж өгч чадах, эсэх нь эргэлзээтэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.17 АРД ТҮМНЭЭ ХҮНДЭЛДЭГГҮЙ ЗАСАГ ЗАХИРГАА БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ?
150.129.143.17 бидний толгой боос хуурсаар дуурсэн байна . усээ хусаад шатая . бид хэзээ ухаан орох хумуус вэ?????
150.129.143.17 бидний толгой боос хуурсаар дуурээд байж суухын аргагуй боллоо. Одоо ганцхан зам л бидэнд улдсэн байна. Усээ хусаж аваад шатая аа . Бид ухаан орох болоогуй юу??????
150.129.143.17 Арай ч дээ, хэзээ ирээд зээлээр авсан орон сууцыг маань чиниих биш гээд өөрөө ч мэдээгүй байтал шүүхийн шийдвэр бариад ирэхийн бол доо хөөрхий, энүүхэнд болжээ,
180.149.78.28 Төрийн өмчийг зүгээр авах гэж байсан луйвар нь ил болоод ирэхээр эрх мэдлээрээ дулдуйдан бүр улайм цайндаа гарчээ энэ эрх мэдэлтнүүд
180.149.78.28 Төрийн өмчийн хороог шүүхэд өгөөч ээ
180.149.78.28 Төрийн өмчийн хороог шүүхэд өгөөч ээ
180.149.78.28 Төрийн өмчийг зүгээр авах гэж байсан луйвар нь ил болоод ирэхээр эрх мэдлээрээ дулдуйдан бүр улайм цайндаа гарчээ энэ эрх мэдэлтнүүд
103.26.194.121 Ter shuuhiin shiidvert nuluuluud bga erh medelten n awah gj bgad aldchixsan uu, ingej huguu chirehe bolichee
103.26.194.121 Ter shuuhiin shiidvert nuluuluud bga erh medelten n awah gj bgad aldchixsan uu, ingej huguu chirehe bolichee
122.201.22.86 Iim yum bas bnaa, ene zasag tur chini mori unasan tolgoigui hun shig yaj bgaan boloo,alivaa yum herees hetreheeree yu boldgiig medmeer l yum daa, uhaanaa ulandaa gishgene gedeg l bolj
122.201.22.86 Хүний үнэргүй , увайгүй ,цайрсан дээрэмчингүүд вэ? ингэж ялзрах гэж
122.201.22.86 Хүний үнэргүй , увайгүй ,цайрсан дээрэмчингүүд вэ? ингэж ялзрах гэж
122.201.22.86 Хүний үнэргүй , увайгүй ,цайрсан дээрэмчингүүд вэ? ингэж ялзрах гэж
122.201.22.86 Хүний үнэргүй , увайгүй ,цайрсан дээрэмчингүүд вэ? ингэж ялзрах гэж
122.201.22.86 Хүний хөрөнгийг өгөөч! Даварсан новшнууд вэ?Идэх юм нь дуусчаад аргаа өөрчилж иргэдрүүгээ орж байгаа юм байна даа хөөрхийс
202.70.46.219 Bidnii negen adil amidrax gej yawaa irgen xunshudee unen yalnaa bitgii buuj uguurei.
202.21.100.46 ”Төр хурах”. Энэ нэрийг сонсоод нэгийг бодлоо. Төрд гарсан луйвирчид ШШГЕГ-ын ашиглалтгүй нэртэй газартаа луйвар, дээрмийн ”хор”-оо найруулдаг байснаа мартаад дуудлагаар зарсан юм биш биз. Үүнийгээ мэдмэгцээ айсан хүн адуу үргээж, ичсэн хүн хүн ална гэгчийн үлгэрээр цагаандаа гарч иргэнээ луйвардах биш бүр дээрэмдэуж байгаа юм биш үү. нэг их Сайханбилэг ерөнхий сайдаа. Ард түмэндээ мөн ч их САЙХАН БЭЛЭГ барих юм даа.
150.129.143.229 Ээ чаавас гэж. Ингэж иргэнээ хулхиддаг төр гэж байнаа? Арай дэндэж бнаа. Өч төчнөөн зээл аваад түүнээ яаж зарцуулснаа мэдээлдэггүй, өөрсөддөө л зориулж тансаглачихаад суудаг нөхдүүд болимоор бна. Одоо өнөөгийн засагт офширт данст Баярцогтоос өгсүүлээд дандаа л кармайгаа түнтийлгэх цаашлаад ирэх сонгуульд мөнгө нөөцлөх гээд л бүсээ чангалуулах арга ядсан зүйл хийж өөрсдийгөө доош нь хийх юм даа.
112.72.6.202 Хн, Үнэхээр хэлэх үг алгаа, тэгээд одоо юундаа итгэж юугаа дээдлэж амьдрах болж байнааввв
202.70.46.213 Mongolin turd garaaraa bayalag buteej uzeegui heden nuhduud garchaad turiin ner barij deerem hiidgee bolioch ee. 25 jil l huvaaj idlee sh dee. Gants neg irgen hun shudargaar hurungutei bolj yagaad bolohgui gej. Zasgiin gazar n gargasan shiidvertee ezen baih heregtei sh de. Shuuhiin shiidver guitsetgeh gazriin heden darga nariin ayasaar Saihanbileg saidiin zasgiin gazar iim uvaigui uildel hiihee bolih heregtei. Jiriin irgen hund mongoliin turiin hund surtal hirees heterlee