Б.Батзаяагийн хамсаатнууд НААШАА, ЦААШАА БОЛОВ

2015 оны 11 сарын 05

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Баасандоржийн Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуульд заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр цагдан хорьсон нь дуулиан тарьж байна.

Түүгээр зогсохгүй улстөрчдийг ч талцуулахад хүргээд байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ хэргийн мөрдөн байцаалт хэдийгээр олны анхаарлын төвд байгаа ч улстөрчдийн нөлөө орох магадлалтай байгаа учраас ямар нэг мэдээлэл хэн нэгэнд, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэнд өгөхийг прокурор ч, цагдаагийн удирдлагууд ч хориглосон аж.

Тэдний болгоомжлох нь арга ч үгүй биз. Өмнөх гашуун сургамж нь мартагдаагүй учраас тэр. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд зэрэг албыг хашиж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг шамшигдуулсан хэргийн талаар өмгөөлөгчид нь хэвлэлийнхэнд янз бүрийн мэдээлэл цацаж, энэнд нь сүүлдээ улстөрчдийн нөлөө орох гэж тал бүрээр оролдсон учраас үүнээс сургамж авсан цагдаа, прокурорууд болгоомжлох нь зүйн хэрэг.

НЭГ ХОЛБОГДОГЧИЙГ ХОРИХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ


Цагдаагийнхан өнгөрсөн баасан гаригт Б.Батзаяа, “Самсунг С&Т” компани буюу Монгол Улсад бүртгэлтэй компанийн нэр нь SCTCEM-ийн захирал Ли Жон Гёл нарыг, бямба гаригт “Монголын төмөр зам” компанийн хэлтсийн дарга Зориг, Бизнес Инвест Деволопмент банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан Бат-Эрдэнэ гэсэн хүмүүсийг цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Бямба гаригт баригдсан хоёр хүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг уржигдар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцсэн байна. Шүүхээс “Монголын төмөр зам” хувьцаат компанийн хэлтсийн дарга А.Зоригийг үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд, ар гэрийнхэн болон өмгөөлөгч гэсэн 2-3 хүний батлан даалтад өгч, хилээр гарч болохгүй, дуудсан цагт ирэх талаар сануулаад гаргасан гэнэ.

Ингэснээр зарим нэг хүн нь наашаа наранд, өөр нэг нь цаашаагаа хоригдохоор болсон аж.

Харин Бизнес Инвест Деволопмент банк бус санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн талаар шүүхийн эх сурвалжууд мэдээллээ.

Гадаадын компанийн данснаас тус банк бус санхүүгийн байгууллагын хэд хэдэн арилжааны банкин дахь дансаар таван хүний нэр дээр их хэмжээний валют орж ирснийг цагдаагийнхан удаан хугацааны туршид судалсны дүнд тогтоосон гэж байгаа.

Мэдээж улс дамжин хийгдэж буй бэлэн бус мөнгөний гүйлгээг тогтоохын тулд багагүй хугацаа зарцуулдаг биз. Тиймдээ ч ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд энэ хэргийг шалгаж буй тухай мэдээлэхдээ “Удаан хугацааны турш шалгаж, баримтжуулсан” гэж ярьсан нь үүнтэй холбоотой байх.

Цагдаагийнхан ч хэргээ баримтжуулах ажиллагаагаа өнгөрсөн өдрүүдэд ч үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар үнэлж болохуйц зүйлсийг цуглуулж байгаа талаар эх сурвалжууд хэлж байна.

Хамгийн сүүлд гэхэд манай арилжааны хэд хэдэн банкнаас нотлох баримтаар үнэлэгдэхүйц, дээрх банк бус санхүүгийн байгууллага болон нэр бүхий хүмүүсийн нэр дээрх дансны гүйлгээний тайлангуудыг хураан авсан гэнэ.

Түүнээс гадна энэ хэрэгт холбогдуулж, хоёр хүнийг эрэн сурвалжлахаар болоод байгаа. Зам тээврийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чулуунхүүгийн Ганбат, “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж эхэлсэн.

Гадаадад эрэн сурвалжлуулах хүсэлтээ Интерполын Монголын товчоогоор дамжуулан, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад тавьж буй тухай мэдээлэл ч байна. Ч.Ганбатын тухайд АНУ-ын иргэншилтэй болсон, ногоон картны сугалаанд ялсан гэх сураг бий.

Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр www.itoim.mn цахим хуудсанд ярилцлага өгөхдөө эрэн сурвалжилж байгаа хоёр хүнийг “Гадаадад яваа нь үнэн. Тэд ирж яах юм бэ” гэсэн байгаа нь зарим хүмүүст “Битгий ир гэсэн мессеж өглөө” гэх хардлага төрүүллээ.

УГААСАН МӨНГӨ ХААНААС, ЯАЖ ОРЖ ИРЭХ ВЭ


Б.Батзаяа нарын хэд хэдэн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулаад байгаа “Шинэ төмөр зам” төслийн талаарх ноцтой мэдээллүүд, угаасан гэх мөнгөний тухай баримт сэлтийг хуулийн байгууллагынхан нэлээд судалсан аж.

“Самсунг С&T” компанийн захирал болох БНСУ-ын иргэн Ли Жон Гёл мөнгө угаасан үйлдэлд нь оролцоотой гэх мэдээлэл бий. Харин яаж мөнгө угаачихав? Дээрх компани нь дэлхийд алдартай “Самсунг”-тай огт холбоогүй гэдгийг манай хууль хяналтын байгууллагынхан тогтоосон. Харин манайд байгуулсан энэ компани нь Хонконгод бүртгэлтэй юм гэнэ. Түүгээр дамжсан мөнгө нь манайд нэлээд томоохон объект болон орж ирж болзошгүй гэсэн мэдээлэл бий.

“Самсунг С&Т” компанийн тавиулж байгаа далан нь нэлээд асуудал дагуулж, гүйцэтгэгч Монголын компаниудад өгөх төлбөрөө луу унжих явдал гарснаас чанар муутай болж, суулт өгсөн баримт ч байдаг юм байна. Үүнээс улбаалаад хууль хяналтын байгууллагынханд хардлага сэрдлэг үүссэн бололтой. Ингээд удаан хугацааны туршид шалгах ажлаа эхэлсэн гэнэ.

Түүгээр ч зогсохгүй, Солонгосын компани туслан гүйцэтгэгч Монголын компаниуддаа мөнгийг нь өгөхгүй байснаас нэг компанийн захирал амиа хорлохыг завдаж байсан тохиолдол байдаг юм билээ. Банк, санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл авчихаад компаниудад мөнгийг нь өгөхгүй удаж байснаас ийм явдал гарсан гэнэ. Энэ мэтээр “Самсунг С&T” компанитай холбоотой таагүй мэдээлэл нэлээд байгаа юм.

Харин дэлхийд алдартай “Самсунг” корпораци Монголд өөрийнх нь нэрийг ашиглаад байгаа жижигхэн компани мөнгө угаасан дуулианд холбогдоод байхад яагаад өдий болтол дуугүй сууна вэ. “Самсунг” корпорацийн албан ёсны цахим хуудаст дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа төслүүдээ мэдээлдэг юм билээ. Гэтэл Монголд төмөр замын төсөлд оролцож байгаа талаараа дэлгээгүй нь “Самсунг С&T”-тэй ямар ч холбоогүйг илтгэж байгаа бус уу.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.10 Баттулгын найруулсан хор.Урд нь дандаа ийм схемээр хийдэг бсан .Еронхий сайдыг хуртэл сурдуулж цагдаагаар шалгахаа зогсоо гэсэн. Гадааадад байгаа хамсаатнуудаа ирээд хэрэггуй гэнэ.Бух юм ойлгомжтой бна.17 чингэлэг спиртийн хэргийн уеэс оор болсон гэдгийг ойлгохгуй байна даа мань эр.Нэг л их эх орон ч царайлсан хун .Шал худлаа.
202.179.29.77 Аливаа нийтлэл бичихдээ жоохон судалгаатай юм бичиж болдоггүй юм уу? Samsung C
118.86.120.22 Battulga guai er ni yu l bolood bnadaa. Uul ni itgej hundelj yvdag bsan. Zaa daa barag Nyamdorj guai ch hanatai l yum heldeg bololtoidogoo. Ngo Tanidag burhnaas tanidaggui chutgur ni deer gj unen ch yumuudaa
118.86.120.22 таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр... гэдэг байхаа
  • 2015 оны 11 сарын 05
118.86.120.22 Toyoto
118.86.120.22 Tsagdaagiinhan maani unen shudargaar Mongol ulsiinhaa tuluu ajillaasaa gej husej bn. Ooo ter Samsung ch bna uu yu ch bn odoo bol huurahiin tuld ymarch arga heregledeg. Neg jishee helie. Yapon hyanalt shalgalt shalguuraaraa ymar undur hemjuurtei uls bilee. Yg uuntei ijil hereg garch bsan yum bna lee. Odoogoos olon jiliin umnu Toyoto-giin neriig hamt hereglesen Toyoto