Хэн нь Хэн бэ?

2015 оны 11 сарын 04

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД

Ил тод байдал

Сонгуулийн бүх ажил нь ил тод байх ёстой. Энэ нь сонгогчийн саналаа нууцаар өгөхөд л хамаарахгүй. Сонгууль зарлах, бэлтгэл ажлыг хангах, хандив цуглуулах, зарцуулах, санал хураах, сонгуулийн дүн гаргах зэрэг сонгууль зохион байгуулах бүх ажил хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд мэдээлсэн, ил тод байх ёстой.

Ил тод байдлыг ерөнхийд нь:

1. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

2. Сонгуулийн үйл явцын ил тод байдал

3. Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал

4. Сонгуулийн хандивын ил тод байдал гэж хувааж үзэж болно.

Мэдээлэл үнэн зөв, бодитой байх ёстой. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, иргэн хүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хуулиар хориглоно. Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий.

Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төсөл санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм.

Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад “Рояал” телевизийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг хөдөө орон нутгийн үзэгчид “Малчин” телевизээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.20.217 санжмятавын нэр болон ардчилалын нэр хүндийг цэцэрлэгийн багш мэргэжилтэй шуналтай авгай шавар шавхайтай холиод дууслаа. 2016 оны сонгуульд энэ хүүхнээс болж боловсролын систем бүрэн бүрэлдэхүүнээрэ э ардчилалаас татгалзах нь тодорхой болж байна . УИХ -ын гишүүнээ энэ тийм их үнэтэй авгай юм уу