Хэн нь Хэн бэ?

2015 оны 11 сарын 03

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД

Хувь тогтоох

Хувь тогтоох нь парламентын суудлын хувийг хуулиар тогтоох, эсвэл улс төрийн намуудын өөрсдийн сайн дураар тогтоох гэсэн хоёр аргаар хэрэгждэг.

Олон улсын жишигт парламентад эмэгтэйчүүд дунджаар 14 хувийг эзэлдэг бөгөөд энэ үзүүлэлт маш удаан хугацаанд багаар өсч буй. Үүнийг түргэтгэхийн тулд нэлээд олон оронд хувь тогтоох аргыг нэвтрүүлээд байна. Швед, Скандинавын зарим орон, Аргентин, Мозамбик зэрэг 11 оронд эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад 30-аас дээш хувийг эзлэх болжээ.

Гэвч хувь тогтоох нь шилдэг арга биш юм. Эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулахыг дэмждэг. Гэвч дэвшүүлж болох боловч сонгогдох боломж баталгаагаар тэр бүр хангадаггүй.

Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 2005 оны шинэчилсэн найруулгад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх нь нам эвсэлд нийт нэр дэвшигчдийн 30 хувь байна хэмээн хуульчилж, 2007 оны эцсийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгосон байдаг.

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд.

Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог.

Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төсөл санаачилснаа танилцуулж байна.

“Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews.mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм.

Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa.mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна.

Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөдөр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм.

Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад “Рояал” телевизийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг хөдөө орон нутгийн үзэгчид “Малчин” телевизээр үзэх боломжтой.

Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД