ХЭЛД ОРОХ ЦАГ

2015 оны 11 сарын 01

Сонгууль хаяанд дөхсөн учраас хүссэн, хүсээгүй чимээ, сураг бага байдаг улстөрчид хэлж орж буй. Хуралдаа бараг суудаггүй, суусан ч ярьж харагддаггүй цөөн боловч гишүүн энэ УИХ-д бий. Сонгуулиас гадна тэднийг хэлд оруулдаг өөр нэг хүчтэй шалтгаан нь улсын төсөв.

Төсөв хэлэлцэх үеэр чуулганы хуралдааны ирц эрс нэмэгдэж, гишүүдийн идэвх сэргэдэг нь гэм биш зан болжээ. Энэ жишгээр УИХ-ын дуугүй гишүүдийн нэг Б.Чойжилсүрэн хэлд оров. Нутаг усандаа төсвөөс хөрөнгө татчих гээд л үзэж тарсан мань эрд Д.Тэрбишдагва гишүүн “Б.Чойжилсүрэн гишүүн энгийн үед бараг дуугардагүй атлаа жил бүрийн төсөв хэлэлцэх болохоор л бужигнуулах юм” гэв.

Энэ шүүмжлэл тун оновчтой болсон л доо. Увс аймгаас сонгогдсон гишүүн ажил нь дууссан объектийн санхүүжилтийг төсөвт суулгуулчих гээд л хичээгээд байсан хэрэг. Хаа нэг дуугарахад нь түүнээс увсынхны аялга сонсогддог.

Ц.Нямдоржийн яриа брэнд болж, баргийн хүн сонсоод л ойлгодог болчихсон. Харин өдрийн од мэт дуугардаг нөгөө гишүүнийх нь яриаг ойлгох гэж багагүй хичээх хэрэгтэй болдог юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.144 Нам, эвслээрээ нэгдээд хуульд өөрчлөлт оруулах гэж, МАХН-аа жаахан өөд нь татаж нэдэн алчуур ойснуудаа хэрэглээд ч гэсэн нэг их торойх юмгүй, дамжлагдаад хөөрч явсан Тэрбиш гуай ууртай байгаа юм болов уу?сайн бодоод нухацтай ярьж сурах л хэрэгтэй, хэн нэгнийгээ сургах, хайрлах өөд нь татна гэдэг чинь хууль завхруулж-мөнгө