“ЧИХЭРГҮЙ ААРУУЛ”

2015 оны 11 сарын 01

Эрхэм гишүүн С.Одонтуяа Төрийн ордон дахь өрөөнд нь зочилсон хүмүүсийг чихрээр биш, цагаан идээ болох ааруулаар дайлах санаачилга өрнүүлсэн гэнэ.

Ширээн дээрээ ааруул тавагласан зургаа тэр жиргэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архи биш, сүү гэсэн санаачилга дэвшүүлсэн нь нэлээд дэмжлэг авсан. Сонгууль дөхсөн болохоор ч тэр үү, С.Одонтуяа гишүүн Төрийн тэргүүнээсээ санаа авч, нэг иймэрхүү эко санаачилга дэвшүүлье гэж бодсон бололтой.

Цаг үе нь л ингэж таараад буйгаас биш, уг нь зөв санаачилга санж. Тэгвэл энэ жиргээний дор Асашёорюү Дагвадорж нэгэн зөвлөгөө өгчээ. Тэрбээр “нутгийн чихэргүй ааруулаар зочдоо дайл. Наадах чинь ялгаагүй сахар” гэсэн байна лээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.219 Мундаг эжий шүү дээ.