Давид ТОМС

2015 оны 10 сарын 29

1967 оны нэгдүгээр сарын 4-нд АНУ-д төрсөн. Гольфчин. Биеийн өндөр 178 см, жин 73 кг. Тэрбээр арван наснаасаа гольф тоглож сурсан байна. 1984 оны өсвөрийн гольфчдын ДАШТ-ий 15-17 насанд түрүүлжээ. Мөн бейсболоор хичээллэдэг байв.

Луизианагийн их сургуулийн оюутан болсон цагаасаа сургуулийнхаа гольфын шигшээ багт орж, тэмцээнд оролцох болсон. 1989 онд мэргэжлийн спортод хөл тавьжээ. 1992 оноос PGA-гийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.

Тэрбээр PGA-гийн 17 тэмцээнд аваргалсан. Топ арван тоглогчийн жагсаалтаас 2001-2006 оны хооронд буугаагүй юм. 2002-2003 онд чансаагаараа тавд бичигдэж байжээ.

Чөлөөт цагаараа аялах, теннис тоглох дуртай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Мөн гольфын сургалтыг зохион байгуулж, тамирчдад зөвлөгөө өгдөг байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД