МИАТ-ын удирдлагын бүтцийг өөрчлөхөөр болжээ

2015 оны 10 сарын 28

Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр 15.00 цагаас эхлэн МИАТ-ынхантай хуралдав. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы оронд Т.Тамирыг томилоод удаагүй байна.

Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгсөж, Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан энэ залуугийн багийг бүрдүүлэх зорилгоор МИАТ-ын удирдлагын багийн бүтцэд өөрчлөлт оруулахаар болжээ.

Зам, тээврйн сайд МИАТ-ынхныг чиглэл, чиглэлээрээ хуралдаж, удирдлагад томилох хүмүүсээ дотроосоо нэр дэвшүүл гэсэн үүрэг өгсөн байна. Удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулах албан ёсны тушаал, ажлын хэсэг өнөөдрөөс гарах гэнэ.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.78 Голомт банкны Баясгалангийн хүн биз дээ. Банкныхан ч бяртай байна даа