Өртөөний дарга галт тэргэнд дайруулан амиа алджээ

2015 оны 10 сарын 28

Архидалт, түүнд тавих хяналт байхгүй болсноос төмөр замын хориотой бүсэд ажиллагсад нь амиа алдах нь ихэсчээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь өртөөний дарга А.М согтуудаа 4382 дугаарын галт тэргэнд дайруулж нас барсан байна.

Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригт твиттер хуудастаа “Улаанбаатар төмөр зам”-ын зөрлөгийн дарга ажлынхантайгаа архидсанаас галт тэргэнд дайруулан, амиа алдаж, улмаар хөдөлгөөн есөн цаг саатаж гэнэ. Энэ асуудлыг УБТЗ-ынхан нуусан байна” хэмээн жиргэжээ.

Мөн тэрбээр “Улаанбаатар төмөр зам”-д шалгалт оруулах болсноо мэдээлсэн аж. Уг хэргийн талаар ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга А.Лхагвадорж “Өнгөрсөн есдүгээр сарын 6-ны үүрээр А.М нь хориотой бүсэд явж байгаад галт тэргэнд дайруулж, нас барсан.

Галт тэрэгний машинистыг үүнд буруутай байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Машинистууд дуут дохио өгөөгүй, тоормосоо татаагүй байна уу гэдгийг шалгасан. Шалгалтын явцад согтууруулах ундаа хэрэглэн, хориотой бүсэд явж байсан иргэн буруутайг тогтоож, машинистын хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлсэн.

Эцсийн шийдвэрийг прокурор гаргана. Талийгаач өөрөө галт тэрэгний хөдөлгөөн зэргийг мэддэг хүн атлаа яагаад хориотой бүсэд явж байсныг мэдэхгүй. Осол түүний албан үүрэгтэй холбоогүй” гэв. Мөн өнгөрсөн ням гаригт Номт өртөөний дарга согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад амиа алджээ.

Г.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Tumur zamiin tsagdaagiin hesegeer shalguulbal hoorondoo huibaldaad ungurnu.
76.164.196.93 Салбартаа юу хийж бүтээх талаар жиргээч
76.164.196.91 Салбарт нь юу хийж бүтээх хэрэгтэй байгаагаа жиргээч
76.164.196.90 Цагдаа нь шалгасан байхад яагаад дарагдуулсан нуусан мэтээр худлаа синсацлаад байгаа нөхөр вэ Өөр хийх ажил байхгүй юм байх даа Нэг их ажил хийж байгаа дотоод хяналт шалгалт хийсэн гэж харагдах гээд байгаа юм уу даа Зоригт сайдхх
76.164.196.90 Тийм шүү Мал амьтан нэвтрэх арга байхгүй торон хашаанд хүн л арга эвээр нь орж байгаад дайруулсан байх
  • 2015 оны 10 сарын 28
76.164.196.90 Тийм шүү Мал амьтан нэвтрэх арга байхгүй торон хашаанд хүн л арга эвээр нь орж байгаад дайруулсан байх
  • 2015 оны 10 сарын 28
76.164.196.90 Галт тэрэг замаасаа хазайгаад дайраад ална гэж байхгүй зам төмөр дагаад л явдаг нүсэр том төмөр шүү дээ
  • 2015 оны 10 сарын 28