Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2015 оны 10 сарын 26

Олон улсын Ротари хөдөлгөөн, Ротари 3450 бүсэд харьяалагдах “Цэцээ гүн Ротаракт” клубээс зарлан явуулдаг “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр гуравдах жилдээ зарлагджээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь өөрийн ажил мэргэжлээрээ дамжуулан үндэсний болон олон улсын энх тайван байдал, хамтын ажиллагааг сайжруулахад хувь нэмэрээ оруулах  хүсэл зорилготой, чадварлаг ирээдүйн манлайлагч оюутнуудыг дэмжиж, итгэл бэлэглэхэд оршино.

Уг тэтгэлэгт Монгол улсын бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой.

Тэтгэлэг нь бүх төрлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нээлттэй боловч олон улсын Ротари хөдөлгөөний голлон анхаардаг 6 чиглэлийн хүрээнд суралцагчдад давуу эрх олгодог аж. Үүнд: Энхтайван болон зөрчилдөөнөөс урьдчилан хамгаалах/шийдвэрлэх; Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон анагаах ухаан; Ус, эрүүл ахуй; Эх, хүүхдийн эрүүл мэнд; Суурь болон бичиг үсгийн боловсрол; Эдийн засаг болон нийгмийн хөгжил зэрэг салбарууд багтдаг байна. Оюутны нийгмийн оролцоо, сурлагын амжилт, салбартаа манлайлж буй байдал, санхүүгийн боломж зэргийг харгалзан шилдэг оюутнуудыг шалгаруулах бөгөөд шалгарсан оюутнуудад бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгох юм.

Мөн тус тэтгэлгийн сан босгох тоглолтыг Монгол Улсын Морин Хуурын чуулга, Зүрхний Улаанбаатар ТББ-тай хамтран 2015 оны 11 сарын 27,28-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах гэж буй тул та бүхнийг Монголын ирээдүй болсон шилдэг залуусын боловсролд хувь нэмрээ оруулна уу хэмээн урьж байна.

 

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Tsetsee Gung Scholarship Page фэйсбүүк хуудас болон 94538089 утсаар авна уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД