Бид чадна…

2015 оны 10 сарын 26

             Хэдхэн сарын өмнө холын Сингапур орноос амралтаараа ирчихээд инээлдэж явсан найз минь гэнэтийн тохиолдлоор осолд орж тархины хүнд хагалгаанд орсоныг дууллаа. Магадгүй би осолд орчихсон байсан бол яах вэ? гэж бодсон юм. Хэдий найз минь олноос онцгойрч цойлоогүй ч, үргэлж инээмсэглэн “Ирээдүйг өөрчилнө” гэж ярьдаг сайн залуу байсан. Хасарын маань хүмүүстэй эелдэг,  инээж ярьдаг байсан төрх санаанд орж, харамсах сэтгэл төрсөн юм. Хүмүүс хэрвээ Хасарыг маань анд нөхөд, гэр бүлээс нь асуувал гэнэн цайлган, хүнд буруу санадаггүй, байнга инээж явдаг гэж итгэлтэй хариулна. Найзыгаа уурлаж байсныг би үзээгүй ээ. Өглөө бүр хичээлийн танхимдаа ороход өөдөөс минь мишээгээд “Өглөөний мэнд” гэж мэндэлдэг. Орой бүр гэртээ харих болоход “Бүгдээрээ сайхан амраарай” хэмээн үддэг найз минь билээ.

            Нэг ангийнхан бид найзыгаа осолд орсоныг мэдсэн даруй цуглаж Хасарынхаа тэр олон сая төгрөгийн эмчилгээний зардлаас багахан ч гэснийг олж өгөхөөр шийдсэн юм. Удаан ярилцаж төлөвлөгөө гарган эхэлсэн нь бидний “Дусал сэтгэл” аян билээ.

Бидний найз Б.Хасар нь 2015 оны 10-р сарын 03-ны өдөр автомашины осолд орсны улмаас тархиндаа хүнд гэмтэл аван тэр даруй тархины болон хоолойн хүнд хагалгаанд орж одоо Сингапурын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн тэрээр 2015 оны 10-р сарын 20 ны өдөр дөрөв дэх хагалгаа болох нүүрний хагалгаандаа амжилттай орсон. Эмч сувилагчидын хэлж байгаагаар Хасарын биеийн байдал мэдэгдэхүйц сайжирч, эерэг үр дүнгүүд харагдаж байна гэж хэлж байсан. Гэвч түүний эмчилгээний зардал өнөөдрийн байдлаар 88221.50S$ (Сингапур доллар) буюу Монгол мөнгөөр 131 сая орчим төгрөг болсон. Эдгээрээс гадна цаашид хэд хэдэн нарийн шинжилгээнүүд, ор хоногийн төлбөр, эмчилгээний төлбөр гээд нэмэгдэх зардалууд байгаа юм. Харин түүний гэр бүлийнхэн одоогийн байдлаар эмчилгээний зардлын 15000 S$ орчим (Сингапур доллар) төлөөд байна.

            Бидний энэхүү явуулж буй аян нь үлдэгдэл зардалыг олох зорилготой билээ. Ажил маань аяныхаа лого, постуудыг бэлтгэн Фэйсбүүкд EVENT үүсгэсэнээр эхэлсэн. Хэд хэдэн удаа Нарантуул, Баянзүрх, Бөмбөгөр гэх томоохон захуудаар аяныхаа сав, логотой хуудсаа барин тусламжийн хандиваа цуглуулаад байна. Хэдий даарах үе байсан ч найзынхаа эмчилгээний зардалд бага ч гэсэн туслаж чадах нь гэж урамшин хандиваа цуглуулж, орой мөнгөө нэгтгэн “маргааш үүнээс ихийг олно шүү” гэж бүгд хичээн ажиллаж байгаа . Бид мөнгө олох бүхий л боломжит аргыг ирэлхийлэн юм зарах, cover night, halloween party, speed dating зэрэг санаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

            Та бүхэнд хандан бичсэн захиаг минь дуустал нь уншсанд гүнээ талархая. Таниас ирсэн дусал бүр бидний найзын ирээдүйг гэрэлтүүлэх болно гэдэгт итгээрэй.

Дусал сэтгэл аянд нэгдэх :

https://www.facebook.com/events/930152277077076/

ДАНС ЭЗЭМШИГЧИЙН НЭР: Б.БУЯНДЭЛГЭР /ЭЭЖ/

ХААН БАНК:

5045314599 /MNT/

5133034329 /USD/

ГОЛОМТ БАНК:

2105015851 /MNT/

ХОЛБОО БАРИХ: 94090925, 99958280, 99955379

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД