ЖОКОВИЧИЙН АМЖИЛТ ТООН ХЭЛЭЭР

2015 оны 10 сарын 26

16785. Жоковичийн чансааны оноо ийм. Тэрбээр теннисний спортын түүхэнд анх удаа 16 мянгаас илүү оноо цуглуулсан тамирчин боллоо. Хоёрт эрэмбэтэй Энди Маррей дөнгөж 8000 оноотой яваа билээ.

73:5 (94 хувь) Энэ улирал Жоковичийн байгуулсан ялалт, ялагдлын харьцаа ийм байна. 2011 онд тэрбээр 92 хувийн (70:6) амжилт үзүүлсэн билээ. Серб эр энэ жил 13 тэмцээн дараалан шигшээд шалгарсан юм. Алдарт Рожер Федерер 2006 онд дараалан 11, 2005 онд 17 тэмцээний түрүү үзүүрт дараалан тунаж байжээ.

Түүнчлэн Жокович есөн тэмцээн дараалан аваргаар шалгарсан. 2011 онд тэрбээр 10 тэмцээнд манлайлсан түүхтэй. Тэгвэл 2004-2006 онд Федерер дараалан арав, арван тэмцээнд аваргын цом өргөжээ. Р.Надаль 2005, 2013 онд 10-аас илүү тэмцээнд тус тус түрүүлсэн юм.

Ням гаригт Жокович Шанхайд болсон WTA-гийн цуврал тэмцээнд гурав дахиа манлайлсан юм. Ингэснээр тэр 11 тэмцээнд тэргүүлсэн бөгөөд “Мастерс”-ийн есөн цувралын зургаад нь яллаа.

Тодруулбал серб эр улирлын турш “Мастерс”-ийн зургаан цуврал тэмцээнд ялалт байгуулсан анхны тоглогчоор тэмдэглэгдэв. Теннисчин болсноосоо хойш тэр “Мастерс”-т 25 удаа манлайлсан бөгөөд Рафа Надаль түүнээс хоёроор илүү тэмцээнд түрүүлжээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Жокович “US Open”-ий дараах хоёр тэмцээнд ялагдсан байна.

Жокович энэ жил БНХАУ-д болсон тэмцээнүүдийн 10 тоглолтод 20 сет зориулжээ. Бээжинд тэрбээр ялагдал амсаж үзээгүй юм. БНХАУ-д оролцсон 15 тэмцээний 10-т нь аваргалсан түүхтэй.

Жокович “Их дуулга”-ын дөрвөн цувралын гуравт нь ялалт байгуулав, 2015 онд. Тиймээс энэ он Новакийн хувьд хамгийн одтой жил боллоо.

15.986.989 доллар. Энэ улирал ийм хэмжээний мөнгө авснаар Жокович улиралд 15 сая доллараас илүү орлого олсон анхны теннисчин боллоо. Тэмцээнээс нийт 88 сая долларын шагнал хүртээд байгаа нь Рожер Федерерээс даруй 6000-аар бага үзүүлэлт.

Б.ӨГДЭЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД